Мах сүүний анхдугаар аян

Мах сүүний анхдугаар аяны хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 11–ний өдрийн 14 дүгээр тогтоол баталж, өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, махыг арилжааны банкуудын эх үүсвэрээр бэлтгэхээр шийдвэрлэсэн. Дээрх арга хэмжээний хүрээнд 12 аж ахуй нэгж  малчдаас 15,0 гаруй мянган тонн махыг авч бэлтгэсэн. Тогтвортой, хямд үнээр, үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг  Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийлүүлж, үхрийн ястай махыг 5750, хонины ястай махыг 5400, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдааж эхэллээ. Тодруулбал,  Улаанбаатар хотын 6 дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байна. 
Зах зээлд нийлүүлэх гэж буй махны үнийг Нийслэлийн статистикийн газрын 2017 оны 04 дүгээр сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулж үзвэл, үхрийн махны үнийг 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины махны үнийг 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны махны үнийг 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямдралтай худалдан авах боломжтой байна.

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам