Хүнсний үйлдвэрлэлийн танилцуулга

2012 онд Хүнсний тухай хуулийг шинэчлэн, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг шинээр батлуулсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дагалдан 19 журам, аргачлал, заавар зөвлөмжийг шинээр батуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хүнсний салбарт олон улсын 336, бүс нутгийн 11, гадаад орны 50 болон Үндэсний 356 нийт 753 стандарт буюу заавал мөрдөх 379, зөвлөмжит 374 стандартыг мөрдөн ажиллаж байна. Түүнчлэн 2009 оноос “Хүнсний аюулгүй байдал” Үндэсний хөтөлбөр, “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах, “Гурилын үнийг тогтворжуулах”, “Загас”, “Мах”, “Хүнсний аюулгүй сав” зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хүнсний салбарын нийт үйлдвэрлэл 2015 онд нэг их наяд төгрөгт хүрч,  дотоодын нийт бүтээгдэхүүнд 4.3%-ийг эзэлж байгаа бөгөөд урьд оныхтой харьцуулахад 10%-иар өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүний экспорт 2014 онтой харьцуулахад 36%, импорт 14%-иар буурсан байна. 

Хүнсний салбарын ерөнхий үзүүлэлтүүд

Монгол Улсын нийт ажиллах хүчний 4%-ийг хүнсний үйлдвэр болон хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллагсад эзэлж байна. Тухайлбал 2014 оны байдлаар нийтийн хоол үйлдвlэрлэл,  үйлчилгээний салбарт нийт 35.0 гаруй мянга,  хүнсний боловсруулах үйлдвэрт 13.0 орчим мянган хүн  (Хүснэгт 1) ажиллаж байна.  

Хүнсний боловсруулах үйлдвэрт ажиллагсад, 2015 он

Нийт: Мах, загас, жимс, ногоо, тос боловсруулалт Сүү, сүүн бүтээгдэхүүн Гурил, цардуул Исгэлтийн үйлдвэрлэл Хүнсний бусад үйлдвэрлэл
12925 1371 855 1726 3522 5454

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хүнсний 1914 үйлдвэр, цех  (Бүдүүвч 2) бүртгэлтэй байгаагаас үйлдвэрийн аргаар сүү боловсруулах, тараг, ааруул, зайрмаг гэх зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах 236, үйлдвэрийн аргаар мал төхөөрөх, хиам, утсан мах, бууз, банш г.м мах, махан бүтээгдэхүүний 314, гурил, талх нарийн боов, хэрчсэн гурил г.м гурил, гурилан бүтээгдэхүүний 916, исгэлтийн бүтээгдэхүүний 243 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. 

Хүнсний үйлдвэр, цех

 

Төрөөс хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах, төрөлжсөн бөөний болон жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэхэд зээл олгосноор 2015 оны байдлаар мах, махан бүтээгдэхүүн хадгалах хөргөлттэй агуулах 83.0 мян.тн, элеваторын багтаамж 532.0 мян.тн, төмс, хүнсний ногоо хадгалах зоорь 186.0 мян.тн болж хүчин чадалтай болжээ. 


Монгол Улсын хүнсний үйлдвэрлэл, хангамж:

Монгол Улсын хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг 2015 оны эхний 12 сарын статистик мэдээлэлд тулгуурлан тооцон үзэхэд мах, махан бүтээгдэхүүн 140.8%, сүү сүүн бүтээгдэхүүн 98.9%, гурил, гурилан бүтээгдэхүүн 106%, төрөл бүрийн будаа 44.7%, саахар чихрийн зүйл 268.5%, төмс 126.1%, хүнсний ногоо 85.2%, жимс жимсгэнэ 23.6%, буурцагт ургамал 0.2%, өндөг 45.5%, хүнсний тос 124.6%-ийн хангамжтай байна.

Хүнсний хангамж, 2015 он

2015 оны урьдчилсан дүнгээр 246,4 мян.тн мах, 443,2 сая.л сүү, 209,4 мян.тн гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа 5.3 мян.тн, төмс 135.6 мян.тн, хүнсний ногоо 72.7 мян.тн, жимс жимсгэнэ 2 мян.тн, өндөг 74.3 сая.ширхэг, хүнсний тос 1.7 мян.тн-ыг тус тус дотооддоо үйлдвэрлэжээ. 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам