Исгэлтийн үйлдвэрлэл

Төрөл бүрийн ундааны үйлдвэрлэлийн хэмжээ, мян.л

Бүтээгдэхүүн 2014 2015 2016 2017* 2017/2016
Цэвэр ус 52119.0 60550.2 59104.7 60682.0 2.7
Амтат ус, ундаа 92537.0 112571.4 128887.6 148073.4 14.9
Шүүс 80178.3 70329.1 55762.0 67003.3 20.2
Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо 2014-2017/12

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, мян.л

Он 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2017/2016
Спирт 3609.1 3440.4 3305.3 1925.4 3149.0/
9126.0
8668.6 8647.4 8854.5 2.4
Архи 20396.7 25596.1 26814.6 24774.0 24181.4 21131.9 23808.1 24647.3 3.5
Шар айраг 44875.5 57133.6 65124.6 63775.3 67740.7 74857.2 75732.4 82415.2 8.8
Дарс - 122.8 79.8 78.3 76.4 75.0 79.5  102.6 29.1

Хүнсний болон техникийн спиртийг согтууруулах ундааны үйлдвэрлэлд хэрэглэхээс  гадна  хүн болон мал эмнэлэг, хэвлэлийн үйлдвэр, арьс ширний үйлдвэр, барилга, тээвэр, хүнсний үйлдвэрийн хөргөлтийн машин, лабораториуд, гоо сайхан, нийтийн хоолны газар зэрэг салбарт тус тус өргөнөөр ашиглаж байна.

Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, л

Төрөл 2011 2012 2013 2014 2015 2016
Архи, дарс 10.6 10.8 9.6 9.2 7.8 8.7
Үүнээс: Архи 9.3 9.6 8.7 8.3 7.1 8.0
             Дарс 1.3 1.2 0.9 0.9 0.7 0.7
Шар айраг 28.1 32.7 33.1 29.8 29.7 29.6
Эх үүсвэр: Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлт

Тайлбар:*2018 онд Засгийн газрын 2018 оны хуралдааны 15 дугаар тэмдэглэлээр үүрэг болгосны дагуу ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А-132 дугаар тушаалаар  12 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бөгөөд 2017 онд 11 тусгай зөвшөөрлийг  түдгэлзүүлсэн. 

Засгийн газрын 2008 оны 4 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу тусгай зөвшөөрөл нэмж олгоогүй болно.

2018 оны 2 сарын байдлаар Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Хэнтий, Сүхбаатар аймаг архины үйлдвэргүй, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Архангай,  Булган, Дундговь, Өмнөговь, Дорнод зэрэг 10 аймагт тус бүр нэг үйлдвэр тусгай зөвшөөрөлтэй байна.

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны зах зээлийн бүтцэд өөрчлөлт орж, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааны эзлэх хувь багасаж байна. 

 

Согтууруулах  ундааны  импорт, экспорт, мян.л

 Барааны нэр Импорт Экспорт
2016 2017 2016 2017
Шар айраг 16684.9 6386.0 162.4 329.7
Усан үзэмний цэвэр дарс 1277.2 1807.9 1.5 11.2
Хөөсөрдөг дарс 35% хүртэл спиртийн агууламжтай,
вермут, бусад дарс, шуугин дарс
708.3 830.1 0.2 0.2
Архи, виски, конъяк 769.2 882.6 30.2 14.4
Эх үүсвэр: Гаалийн статистик эмхтгэл

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Тусгай зөвшөөрлийн төрөл Үндэслэл Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ Зөвшөөрлийн хугацаа
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
  Спирт - Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль
Шинээр 200 сая төгрөг
Сунгалт 100 сая төгрөг
3 жил
  Архи Шинээр 100 сая төгрөг
Сунгалт 50 сая төгрөг
3 жил
  Дарс Шинээр 20 сая төгрөг 
Сунгалт 10 сая төгрөг
3 жил
  Шар айраг Шинээр 50 сая төгрөг 
Сунгалт 25 сая төгрөг
3 жил
Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл
  Архи - Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль
Шинээр 100 сая төгрөг 
Сунгалт 50 сая төгрөг
2 жил
  Дарс Шинээр 20 сая төгрөг 
Сунгалт 10 сая төгрөг
2 жил
  Шар айраг Шинээр 50 сая төгрөг 
Сунгалт 25 сая төгрөг
2 жил

Исгэлтийн үйлдвэрлэлийн салбарт 2017 оноос хийж гүйцэтгэсэн зарим ажлууд

  • Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 46-р тогтоолоор үүрэг болгосны дагуу “Согтууруулах ундаа, тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, “Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих журам”, “Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам”-ын төсөл, шийдвэрийн төсөл, нөлөөллийн шинжилгээний танилцуулгыг тус тус боловсруулж, тус яамны Хуулийн хэлтэст хүргүүлэв.
  • “Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  МХЕГ-тай хамтран хяналт шалгалт хийж, Засгийн газрын 2018 оны 86 дугаар тогтоолоор нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй  болгож, Засгийн газрын 2018 оны хуралдааны 15 дугаар тэмдэглэлээр үүрэг болгосны дагуу ХХААХҮЯ-ны ТНБД-ын 2018 оны  А-132 дугаар тушаалаар нэр бүхий 12 компанийн согтууруулах ундаа  үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 2018 оны  03 дугаар сарын  27-ны өдрөөс  эхлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.
  • Захиргааны ерөнхий хуулийг үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж байна.
  • Согтууруулах ундаа экспортлоход дэмжлэг үзүүлэх  зорилгоор “Архи экспортлох боломж” судалгааг хийж гүйцэтгэв.
  • Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд эх орны түүхий эдийн нөөц ашиглан ундаа, шүүс үйлдвэрлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл  боловсруулж байна.

Цаашид хэрэгжүүлэх ажлууд

  • ХЗДХЯ-тай хамтран “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж хэлэлцүүлэх;
  • Согтууруулах ундаа, тамхины  үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний салбар хоорондын зохицуулалтыг үндэсний хэмжээнд уялдуулж, нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж ажиллах, цахим нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан бий  болгох;
  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хуралдааны 15 дугаар тэмдэглэлээр даалгасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасныг үндэслэн хариу тайлбар ирүүлсэн 12 аж ахуйн нэгж, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн 11 аж ахуйн нэгж, шалгах хуваарьтай 9 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд  хяналт тавьж, дүнг Засгийн газарт танилцуулах;
  • Согтууруулах болон согтууруулах бус ундаа экспортлоход дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, архи, шар айрагны зах зээлийн судалгаа хийх,  марктингийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллах; 
  • Согтууруулах ундааны сүлжээний бүхий л үе шатанд аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх, зохистой дадал нэвтрүүлэх;
  • Исгэлтийн үйлдвэрлэлийн салбарт хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг болно. 
Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам