Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо, 2015 оны байдлаар

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ангилал:

Бизнесийн  болон нийгмийн салбарын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог:

Ангилал Онцлог
Зочид буудлын дэргэдэх Зочдод үйлчлэх амрах байртай хоол үйлдвэрлэл, үйлчилгээ
Уламжлалт болон тусгайлсан үйл ажиллагаатай ресторан, зоогийн газар Өндөр түвшний үйлчилгээтэй, харьцангуй өндөр үнэтэй хоол, ундаагаар үйлчлэх
Пицца, кафе мэтийн катеринг үйлчилгээ Бага, дунд зэргийн үнэтэй, үйлчилгээ нь хязгаарлагдмал, үйлчлүүлэгчийн тоо харьцангуй олон 
Олон улсын сүлжээ түргэн хоолны газрууд Олон улсын стандартын дагуу өндөр зохион байгуулалт бүхий ажиллах хүчинтэй
Хүргэлтийн үйлчилгээ Маш түргэн хугацаанд хоол, ундаагаар үйлчлэх
Катеринг /өөрийн байранд эсвэл үйл ажиллагааны үед гаднаас үйлчлэх/ Ихэнхдээ томоохон үйл явдал, баяр ёслолын үеэр үйлчилгээ үзүүлэх
Томоохон дэлгүүр, худалдааны төв доторх Хэрэглэгчдэд түргэн хугацаанд хоол, ундаагаар үйлчлэх
Арга хэмжээ/хүлээн авалт/хурал зөвөлгөөний үеийн хоол үйлчилгээ Олон хүнд зориулсан үйл ажиллагааны үеийн хоол үйлчилгээ
Чөлөөт цагаа өнгөрүүлэх /театр, цэцэрлэгт хүрээлэн, галерей/ газар дахь хоол үйлчилгээ Хүмүүс амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор /спортын бус арга хэмжээг хамруулна/
Үйлдвэр, албан байгуулагын дэргэдэх гал тогоо, гэрээт катерингийн үйлчилгээ Үйлдвэр, байгууллагын ажилтан,  ажилчдад үйлчлэх
Зам дагуух авто зогсоолын хоол үйлчилгээ Бензин түгээгүүр болон авто зогсоолоор үйлчлүүлж буй хүмүүст
Агаарын болон усан, төмөр замын тээврийн буудлын дэргэдэх Зорчигч, аялагчдад зориулсан
Их, дээд сургууль, цэрэг, эмнэлэг, халамжийн Нийгмийн салбарт ажиллаж, үйлчлүүлж буй иргэд болон их дээд сургууль, коллежэд суралцагсдад, халамжийн
Амралт сувилал, зуслангийн Улирлын болон улирлын бус чанартай эмчилгээний эсвэл хязаагрлагдмал цэс бүхий хоол, ундаагаар үйлчлэх
Гишүүнчлэлтэй эсвэл тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй клубын Тодорхой хүрээнд хоол, ундаагаар үйчлэх

Хууль эрх зүйн орчин 

  • Хүнсний тухай хууль 
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль
  • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 2015-2025 он
  • Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, Хоолны газрын ангилал, зэрэглэл Ерөнхий шаардлага: MNS4946:2005 
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал: MNS CAC RCP 39: 2009 
  • Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг. Техникийн ерөнхий шаардлага: MNS 6192 -2010 
  • Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл эрүүл ахуйн дадал: MNS CAC RCP 39 -2011 
  • Гадна талбайд хоол хүнс бэлтгэх, борлуулах эрүүл ахуйн дадлын дүрэм: MNS CAC RCP 43 -2011 
  • Хүнсний  аюулгүй байдал үндэсний хөтөлбөр /2009-2016 он/
  • Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги /2015-2025 он/
  • Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр /2015-2030 он/

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тоон мэдээлэл, салбараар, 2015 оны байдлаар


“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар   баримтлах бодлого”-д (2015.11 сард батлагдсан) 

4.1.14. Хоолны шим тэжээллэг чанар, түүнд тавих хяналтын сайжруулах, нийтийн хоолны үйлдвэрлэлд зэрэглэл тогтоох

4.1.15. Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, шим тэжээлийн агууламжийг дээшлүүлэх, нэгдсэн жор, технологийг боловсруулах, мөрдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, дотоод хяналтыг сайжруулах 

4.1.16. Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн хүнсний хангамжийн ложистикийг бий болгох,  зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам