Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл

Тус салбарын  350 гаруй аж ахуй нэгж байгууллага /+200 гаруй ХЭАА/ 17 аймаг, нийслэлд мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 5,0  мянга орчим ажиллагсадтайгаар боловсруулах аж  үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 2-3 орчим хувийг үйлдвэрлэж байна.

2015  оны 11 сарын байдлаар 17,53  тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь  өмнөх онтой  харьцуулахад  33  хувиар  өссөн   байна. 

Мод, модон материал, тавилгын 30 орчим хувийг дотооддоо 70 орчим хувийг импортоор авч байна. /Түлээний модыг оролцуулахгүйгээр/ 

Зарим нэр төрлийн бүтээгдэхүүн  жишээлбэл барилгын хаалганы дотоодын нийт хэрэгцээний 60-70 %-ийг, гал тогооны тавилгын 50 %-ийг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэж байгаа ба 100 % дотооддоо үйлдвэрлэх боломжтой.

Салбарын хөгжлийн зорилт:

Засгийн газрын 2011 оны 113-р тогтоол, БОАЖ, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны   А/329, А/170 тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2013-2016 онуудад ой, модны үйлдвэрлэлийн салбар ойг цэвэрлэж, ойн хаягдлыг ойн нөхөрлөлүүдийн хүчээр бэлтгэж боловсруулан шахмал хавтан, шахмал түлш үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэнд оруулах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Манай улс жилд дунджаар 70000 орчим м3 буюу  10 гаруй сая ам.долларын мод, модлог хавтан импортоор авч байна.

“Ойн хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд нийт 22,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ба санхүүжилтийг Чингис бондын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 30000 м3 МДФ шахмал хавтан, 30 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэн гаргах ба ойн хаягдал  эдийн засгийн эргэлтэнд орж, байгальд ээлтэй үйлдвэрлэл нэгээр нэмэгдэн, ойн нөхөрлөлүүд ажлын байр, санхүүжилтээр хангагдана. 

Үйлдвэрийн түүхий эдийн хангалтын асуудлыг шийдвэрлэхэд Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа 800 гаруй ой арчилгаа, цэвэрлэгээ хийдэг мэргэжлийн байгууллагууд болон ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг чиглүүлэнэ.

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам