Хэвлэл, цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл

Тэртээх 1911 оноос эхлэн үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн хөнгөн үйлдвэрийн ууган салбар болох хэвлэлийн үйлдвэрлэл нь орчин үетэйгээ мөр зэрэгцэн хөгжиж тухайн цаг үедээ мэдлэг, мэдээлэл түгээх түүчээ болон хөгжсөөр ирсэн билээ. Манай салбарын гол уриа бол дэлхийн стандартад нийцсэн, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортод чиглэсэн хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх явдал юм.

Өнөөдрийн байдлаар уг салбарт офсет хэвлэл,  сонин, хаяг реклам зар сурталчилгаа, торгон хэвлэл, хэвлэлийн түргэн үйлчилгээ-канон, сав баглаа боодол, флексографикийн төрлийн хэвлэлийн  үйлдвэрт ном сурах бичиг, сонин сэтгүүл, зар сурталчилгаа, хаяг шошго үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 350 үйлдвэрт  4000 гаруй хүн ажиллаж байна. 

Орчин үеийн дэвшилтэт, хэвлэлийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Япон, Герман, БНХАУ-ын алдартай техник, технологийг ашиглан олон улсын стандартыг хангасан бараа бүтээгдхүүнээр дотоодын хэрэгцээний 90% -ийг хангаж байна. Гэвч уг үзүүлэлт нь боловсруулах үйлдвэрлэлийн  дөнгөж 1-2% -ийг л хэвлэлийн үйлдвэрлэл эзэлж буй явдал нь өнөөгийн нөхцөлд чамлалтай тоо байна. 

Хэвлэлийн салбарын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Засгийн Газрын 2008 оны  53-р тогтоолоор “Хэвлэлийн үйлдвэрлэл” хөтөлбөрийг батлан,2008-2016 он дуустал 2 үе шаттай хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр салбарын үйлдвэрлэл 2-3 дахин нэмэгдэж ажлын байр 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

“Хэвлэлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтээс хөрөнгө төсөв, санхүүгийн байдлаас болон дутуу хэрэгжсэн хэвлэлийн үйлдвэрлэлийн туслах хэрэгсэлийн үйлдвэр-засвар үйлчилгээний төв байгуулах ажлын 2018 оны Засгийн газрын 36-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт тусгасан.

Салбарт тулгарч болзошгүй эрсдэл: Хэдийгээр ISO 9001:2008 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал суурилуулан, дэлхийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт  технологиудыг нутагшуулж, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөн олон давуу талтай байгаа боловч бас  доорхи сул талууд байсаар байна Үүнд:

  • Санхүү төсвийн хүртээмжгүй байдал,эдийн засгийн хүндрэл  
  • Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургалт дадлагажилт дутмаг. 
  • Техник тоног төхөөрөмж, түүхий эд материал, сэлбэг хэрэгсэл 100 % импортоос хараат байдал
  • Салбарын хууль эрх зүйн орчин бүрхэг
  • Хэвлэмэл бүтээгдэхүүний стандарт шинэчлэх
  • Суурилагдсан хүчин чадлын ашиглалт тааруу, бүтээмж багатай байдал.
  • Үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа сул, үйлдвэрүүд кластер хэлбэрээр хөгжөөгүй байдал

Цаашид авах арга хэмжээ

  • Хэвлэлийн үйлдвэрлэлийг парк,  кластераар хөгжүүлэн импортын бүтээгдэхүүн, түүхий эдийг орлуулах дотоод үйлдвэрлэлийг өргөжүүлэн, хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортод чиглэсэн хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, дэлхийн стандартад нийцсэн, экспортод чиглэсэн хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх
  • Үйлдвэрлэгчдийн санхүүгийн чадавхийг  бэхжүүлэн,зээл татварын бодлогоор дэмжих арга хэмжээг авч ажиллуулах
  • Хэвлэлийн зарим туслах материал, засвар үйлчилгээний төвийг байгуулах, хаягдал цаас ашиглан 2-р зэргийн цаас /сонин, номын / үйлдвэрлэх төсөл хөтөлбөр санал санаачлагыг бодлогоор дэмжих чиглэлтэй ажиллаж байна.
  • Сурах бичиг, хэвлэмэл маягт, ном тогтмол  сэтгүүл үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтад эхний ээлжинд оруулах, сонгон шалгаруулалтыг шударгаар явуулах, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх хэвлэлийн цехийг цэгцлэх, журамлах, төсвийн хэмнэлт гаргах зэрэг тулгамдаж буй асуудлын хүрээнд эрхзүйн зохицуулалт боловсруулан гаргахаар ажиллаж байна.

Цахилгаан бараа үйлдвэрлэл

Манай улсын хэмжээнд нийт өрх айлууд 100%  цахилгаан бараа хэрэглэгчид бөгөөд хэрэглээний цахлгаан бараагаа БНХАУ , Япон, Солонгос зэрэг гадаад орнуудаас импортоор авч байна.

Өнөөдрийн байдлаар цахилгаан бараа үйлдвэрлэгч 4-5 үйлдвэрт  5 төрлийн 20 орчим цахилгаан бараа үйлдвэрлэж 200 орчим хүн ажиллаж байна. Үүнд даацын цахилгаан дамжуулах зэс голчтой утас үйлдвэрлэгч Эрдмин ХХК,/ Эрдэнэт УБҮ-аас түүхий эдээ авдаг/, Сибкабель  ХХК мөн цахилгаан дамжуулах утас, уртасгагч залгуурууд үйлдвэрлэж байна. Солонгос- Монголын хувь нийлүүлэгч YLM ХХК төрөл бүрийн лед гэрэл, гэрэлтүүлгийн материал үйлдвэрлэгч, мөн Дүйнхэр тэргүүн ХХК ны  PSB электрон тоног төхөөрөмжийн эх хавтаг үйлдвэрлэн Япон улсад экспортолдог үйлдвэр ажиллаж байна. Цаашид дотооддоо өөрийн хэрэгцээт цахилгаан барааны анхны угсаралтын үйлдвэр байгуулах, өргөжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай болж байна

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам