Сав баглаа боодол

Сав баглаа боодлын үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 1000 гаруй хүнийг ажлын байраар ханган жилдээ 70,0 орчим тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байна. Дотоодын сав баглаа боодлын хэрэгцээний 25 хувийг хангаж байна.

  • Дотоодын үйлдвэрүүд картон хайрцаг, даавуун болон цаасан уут, бэлэгний уут, даавуун цүнх, тор, бүх төрлийн шошго, ундаа усны сав, баглаа, багцлагч хальс, ороогч хальс, бөглөө, хуванцар савны бэлдэц, хүнсний бүтээгдэхүүний гялгар уут,  мяндсан шуудай, ПП уут, дотортой  доторгүй шошго, салфетик, термаль цаасны үйлдвэрлэл, хуванцар 1 удаагийн аяга, таваг, бичиг хэргийн дугтуй зэрэг 20 орчим  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
  • Засгийн газрын 287 дугаар тогтоолоор “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг батлан,  гагасан. Уг , хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын А-138, А54 тоот тушаалаар уг хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Сав баглаа боодлын Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус  батлан гаргаад байна. 
  • Дээрх арга хэмжээний төлөвлөгөөнд  сав, баглаа боодлын  үйлдвэрийг дэмжин хөнгөлөлттэй зээлд хамруулан импортоор орж ирж буй сав, баглаа боодлыг 80%-иар бууруулах, түүхий эдийн гаалийн татварыг бууруулах, сав баглаа боодлын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний стандарт, өнгө дизайн, хийц загварт эрс өөрчлөлт хийх  зэрэг ажлуудыг хийхээр тусгагдсан байна.
  • Хүнсний болон хөнгөний томоохон үйлдвэрүүдийн сав баглаа боодол, хаяг шошго үйлдвэрлэлийг салбар хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарлаар зохицуулалт хийх, дэвшилтэт технологи, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хангасан сав савлагааг үйлдвэрлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.

 

САВ, БАГЛАА БООДОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хууль, эрх зүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус сав, баглаа боодлын хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн талаар энд дарж үзнэ үү.

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх уулзалтын мэдээлэл

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08.30-12.30 цагт ГХЯ-ны хурлын “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.  

Тус уулзалтад ач холбогдол өгч ОХУ, Франц, Чех, Турк, Кувейт, Беларусь, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Вьетнам  улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Мерси кор, Глобал коммунитис, Каритас Монгол зэрэг олон улсын байгууллага, манай улсад хэрэгжиж байгаа олон улсын хөтөлбөр, төслийн нэгжүүд, үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх яам, агентлагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцлоо.

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтын илтгэлүүд. 

  1. “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн танилцуулга /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
  2. Хүнсний зориулалтын бус савны хэрэглээ – хүний эрүүл мэнд /Эрүүл мэндийн яам/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийгэнд дарж үзнэ үү.
  3. Хуванцар сав – хог хаягдал – хүрээлэн буй орчин /Байгаль орчин, аялал жуулчлалын яам/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийгэнд дарж үзнэ үү.
  4. Хүнсний сав, баглаа боодол – стандартчилал /Стандарт, хэмжил зүйн газар/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
  5. Хүнсний сав, баглаа боодол – хяналт, шалгалт /Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
  6. Хүнсний сав, баглаа боодол – хэрэглэгчийн боловсрол /Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
  7. “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТББ-ын оролцоо /Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо “Заша өвс” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.

 

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтын талаар энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам