Гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар нь манай орны хувьд харьцангуй шинэ салбар бөгөөд 1990 оноос өмнө зөвхөн гар нүүрийн саван үйлдвэрлэж байжээ. Харин зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэнээс хойш 1989 оноос хувийн хэвшлийн анхны үйлдвэрүүд   байгуулагдаж анх нүүр арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. 

Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр хийсэн, хаягдалгүй, 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд бий болж,  2018 оны байдлаар Монгол улсад гоо сайхны салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх бүхий 30 орчим компани үйл ажиллагаа явуулж байна.  

Уг компаниуд нь Монгол орны хуурай, эрс тэс уур амьсгалд тохирсон төрөл бүрийн витамин, амин хүчил, уураг зэрэг биологийн идэвхит бодисоор баялаг гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Хууль эрх зүйн орчин

Өнөөгийн байдлаар Монгол улсын 40 гаруй стандартуудыг (MNS) мөрдөж байгаас 75.6 хувь нь 2010 оноос өмнө батлагджээ. Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа,  үйлдвэрлэлийн талаар тусгайлсан хууль, эрх зүйн баримт бичиг батлуулах зайлшгүй шаардлага гарч байна. 

Зах зээлийн бүтэц

Улсын хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь 2017 оны жилийн эцсийн байдлаар  164.0 тэрбум төгрөг бөгөөд үүний дөнгөж 3.9 тэрбум төгрөг нь дотоодын үйлдвэрлэл эзлэж байна. Үүнээс үзэхэд гоо сайхны бүтээгдэхүүний нийт зах зээлийн 97,5 %-ийг импортын бараа бүтээгдэхүүнээр  хангаж байна.  

Үйлдвэрлэл ба экспорт

Монгол улсын хэмжээнд 2018 оны байдлаар 4.0 тэрбум төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрсэн бөгөөд жил жилд  бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч байна. Сүүлийн 5 жилийн дундажаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр 21 хувиар өсч байгаа бөгөөд 2013 оныг 2018 онтой харьцуулахад бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.1 дахин өсчээ.  Бүтээгдэхүүний үйлдвэрлэл төдийгүй бүтээгдэхүүний нэр төрөл олширч байна. 

Гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 

Сүүлийн жилүүдэд Монгол оронд үйлдвэрлэсэн экологийг цэвэр материалаар хийсэн, ямар нэгэн химийн орц найрлагагүй бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна. 

2013 онд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 4 хувийг экспортолж байсан бол сүүлийн 4 жилийн дундаж экспорт үйлдвэрлэлийн 30 хувьтай тэнцэж байна.  Экспортын гол зах зээл нь Азийн орнууд тэр дундаа Хятад болон Гонконг байна.  2017 оны экспортын 40,8% Хятад, 22% Гонконг, 19,8 % нь Солонгос улс уруу хийгджээ.  Мөн  гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортолж буй орнуудын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, 2013 онд нийт 8 оронд экспортод гаргаж байсан бол 2017 онд 16 улсад экспорт хийсэн байна. 

Тулгамдаж байгаа асуудал

  1. Эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох;
  2. Нарийн шинжилгээ хийх лабораторийг бий болгох;
  3. Малын гаралтай түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  4. Техникийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх.
Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам