Үндэсний хөтөлбөрүүд

Салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр

1. Хүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөр 2009-2016 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн зохистой оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнсийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энд дарж үзнэ үү.
Монгол улсын “Хүнсний аюулгүй  байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /2009-2016/-г энд дарж үзнэ үү.

2. Монгол мал үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат 2010–2015 он, I үе шат 2016 – 2021 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энд дарж үзнэ үү.

3. Чацаргана хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор “Чацаргана” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат-2010-2012 он, II үе шат-2013-2016 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20 мянган га хүртэл талбайд тариалж цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангахад оршино.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энд дарж үзнэ үү.

4. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат 2003-2008 он, II үе шат–2009-2015 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх замаар олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энд дарж үзнэ үү.

5. Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 255 дугаар тогтоолоор “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат 2008-2011 он, II үе шат 2012-2015 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Гэрийн тэжээвэр цаа бугын удмын сан, эрүүл мэндийг нь хамгаалж өсгөх, ашиг шимийг нь зохистой ашиглах замаар цаачдын ахуй нөхцлийг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энд дарж үзнэ үү.

6. Ус үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 24 дүгээр тогтоолоор "Ус" үндэсний хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат 2010-2015 он, II үе шат 2016-2021 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү. 
Хөтөлбөрийн зорилго: Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгох, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам