Гадаад төслүүд

МУ-ын XХААХҮ-ийн САЛБАРТ ДОНОР ОРНУУД БОЛОН
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

   Төслийн нэр, зорилго Донор байгууллага  Хаяг
1 "Монгол ногоо" хөтөлбөр. Хэрэгжих хугацаа: 2016-2019 он. Нийт төсөв: 5.0 сая ам.дол. Төслийн зорилго: Хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах замаар ногоочдын (ялангуяа хөдөө, орон нутгийн жижиг тариаланчид болон хот/хот орчмын эмзэг бүлгийн айлууд) амьжиргааг сайжруулах Швейцарийн хөгжлийн агентлаг UBH төвийн 15 давхар, 1513 тоот, Утас:70008799, Email: contact@mfard.mn
2 Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, (II үе шат). Хэрэгжих хугацаа: 2016-2018 он. Нийт төсөв: 1,0 сая Евро. Төслийн зорилго: ХБНГУ,  Монгол улсын  хөдөө аж ахуйн  салбарын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хүрээнд эрчимжүүлэх. Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам Засгийн газрын IXa байр, 501 тоот, Утас: 99907200; 88098025, E-mail: project.mn@iakleipzig.de
3 “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төсөл.
Хэрэгжих хугацаа: 2017-2020 он. 
Нийт төсөв: 9.73 сая швейцарь франк. 
Төслийн зорилго: Бэлчээрийн тогтвортой менежмент, сайн маркетинг, бодлого, эрхзүйн таатай орчноор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах  
Швейцарийн хөгжлийн агентлаг Скай Плаза Бизнес төв 
Элчингийн гудамж, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг
ш.х 37, Улаанбаатар 14210
Утас:         +976 11 326401, 976 11 326491
Факс:         +976 11 326517
E-Mail:    ulaanbaatar@greengold.mn
4 “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын менежмент” төсөл.
Хэрэгжих хугацаа: 2017-2021 он.
Нийт төсөв: 9.06 сая ам долларын зээл. 
Төслийн зорилго: “Хоршоог хөгжүүлэх”, “Монгол мал” хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй уялдуулан хөрөнгө оруулалт хийх, төслийн аймаг, сумын төвийн ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулах зорилготой.
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан Юнити төв 5 давхар, 501 тоот
Сүхбаатар дүүрэг, 8 хороо Оюутны гудамж-44
Утас: 7711504, 77115060
5 “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төсөл.
Хэрэгжих хугацаа: 2018-2022 он. 
Нийт төсөв: 3. сая ам.доллар. 
Төслийн зорилго: Хүнсний ногооны  үр үйлдвэрлэлийг бэхжүүлэх, 5 хүртэл га талбайтай иргэн, хуулийн этгээдийг дэмжиж тариалангийн ажлыг механикжуулах, дуслын усалгааны технологи нэвтрүүлэх, механикжсан зоорь, өвөл, зуны хүлэмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар импорт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээг хангах
 Азийн хөгжлийн банк  Төсөл хэрэгжүүлэх нэгжийг Азийн хөгжлийн банк, ХХААХҮЯ хамтран байгуулна./6 сараас хэрэгжиж эхэлнэ.
6 “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх” төсөл. 
Хэрэгжих хугацаа: 2016-2019 он. 
Нийт төсөв: 4,5 сая евро.
Үндсэн зорилго:  Уул уурхайн бус салбарт чанартай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, Монгол Улсын нөөц боломж, давуу талд тулгуурлан хувийн хэвшлийн салбарт ажлын байр бий болгох нөхцлийг бүрдүүлэхэд хув нэмэр оруулах
Төслийн зорилт: Мал аж ахуй болон хүнсний ногооны салбарын нэмүү өртгийн сүлжээнд хувийн хэвшлийн салбарын ажлын байр бий болгох нөхцлийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх
Европын холбоо Засгийн газрын IXa байр, 103 тоот
Энхтайваны өргөн чөлөө 16а, Улаанбаатар 13381
Утас: 70150078
Email:secim-registry@fao.org
7 “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төсөл. 
Хэрэгжих хугацаа: 2016-2020 он. 
Нийт төсөв: 50 сая ам долларын зээл
Төслийн зорилго: Агробизнесийн чиглэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж (ААН)-үүдэд хөрөнгө оруулах замаар хөдөө аж ахуй (ХАА), хөдөөгийн хөгжлийг дэмжин ажлын байрыг бий болгох, Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулахад оршино.
Төслийн үйл ажиллагааны үр дүнд ашиглалтгүй байгаа мал аж ахуй болон ХАА-н бусад баялаг, нөөцийн нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж дор дурдсан 4 үр дүнг бий болгоно:
1) ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН, хоршоодод нэмүү өртгийн сүлжээ (НӨС)-г хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийгдэнэ;
2) Түүхий эд үйлдвэрлэгч, анхан шатны тордолт, хамгаалалт хийдэг малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ;
3)  ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН-үүдийн маркетинг, чадвар, чадавхи дээшилнэ;
4)  Монголын бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт.
Азийн хөгжлийн банк Сити Тауэр, 9 давхар, 903А тоот, Сүхбаатар дүүрэг Бага тойруу 14200,
Утас: +976 (11)322652 
E-Mail: info@ardp.mn

 

 

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам