Жижиг, дунд үйлдвэрийн танилцуулга

Салбар Шалгуур
 Ажиллагчдын тоо Борлуулалтын орлого (жилээр)
Үйлдвэрлэл эрхэлдэг 19-с дээшгүй 250 сая төгрөг хүртэлх
Үйлчилгээ эрхэлдэг 9-с дээшгүй 250 сая төгрөг хүртэлх
Үйлдвэрлэл эрхэлдэг 199-с дээшгүй 1.5 тэрбум төгрөг хүртэлх
Бөөний худалдаа эрхэлдэг 149-с дээшгүй 1.5 тэрбум төгрөг хүртэлх
Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 199-с дээшгүй 1.5 тэрбум төгрөг хүртэлх
Үйлчилгээ эрхэлдэг 49-с дээшгүй 1.0 тэрбум төгрөг хүртэлх

 

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль 

5 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 
5.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, энэ хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно:
5.1.1.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.3.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.4.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.5.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн.
5.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно.

 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ

Жижиг, дунд үйлдвэр хоршооны үйл ажиллагааг дэмжих хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа нь дараах үндсэн 2 чиглэлд хуваагдана.

Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулахдаа дараах хууль, эрх зүйн орчины хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 

•    Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр 1999-2004, 2005-2010, 2014-2016
•    Засгийн газрын тусгай сан /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/ 
•    Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль 2007
•    Үйлдвэр, технологийн эрх зүйн байдлын тухай хууль 2009
•    Инновацийн тухай хууль
•    Санхүүгийн түрээсийн тухай хууль
•    Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль
•    Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАтатвараас чөлөөлөх тухай
•    Хоршооны тухай хууль
•    Компанийн тухай хууль

Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо /2015 он/

Бизнес регистрийн санд бүртгэлтэй 99603 аж ахуйн нэгжээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 54929 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 82.1% , 44854 жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна.
 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам