Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн танилцуулга


Эрхэм зорилго:

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлнэ.


 Зорилт:

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь эрхэм зорилгынхоо хүрээнд доор дурьдсан зорилтыг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд:

    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох
    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн  түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх
    Төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах
    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх
    Зээлийн давхар батлан даалтын үйлчилгээ үзүүлэх

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.smefund.gov.mn/  сайтаас харна уу.
 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам