Зээлийн батлан даалтын сангийн танилцуулга

Монгол Улсын “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ” хууль 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Уг хуулийн хүрээнд 10 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн Батлан Даалтын Санг үүсгэн байгуулахаар Засгийн газар, ТББ, Олон улсын байгууллагын төлөөлөл үүсгэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурав. 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сангийн дүрэм батлагдсанаар ”Зээлийн Батлан Даалтын Сан“ үүсгэн байгуулагдсан.

Сангийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо юм. Зээлийн Батлан Даалтын Сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага юм.

Эрхэм зорилго:

Шуурхай, ил тод, найдвартай үйлчилгээгээр Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, улмаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна.

Зорилт:
•    Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ
•    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
•    Иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангана
•    Сангийн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай явуулахад чиглэгдэнэ.

Зээлийн батлан даалт гаргах дараалал
1. ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн батлан даалт гаргуулах хүсэлтээ зээлээ судлуулах банкны салбар нэгжид гаргана.
2. Банк нь зээлийг судлаад зээлийн хорооны шийдвэр буюу зээл олгох дүгнэлтээ зээлийн холбогдох материалын хамт Зээлийн батлан     даалтын санд ирүүлнэ.
3. Зээлийн батлан даалтын сан нь банкнаас ирсэн зээлийн дүгнэлтэд үндэслэн судлагаа хийж, батлан даалт гаргах шийдвэрээ банкинд   хүргүүлнэ.
4. Банк нь зээлийн батлан даалтын сангийн батлан гаргах шийдвэрт үндэслэн батлан даалттай зээлийг зээлдэгчдэд олгоно.

Холбогдох хууль тогтоомжууд 
1.    Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль
2.    Засгийн газрын тусгай сангийн  тухай хууль
3.    Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль 

Зээлийн батлан даалтын журмууд 

Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын төрөл, хэмжээ, хугацаа, хураамж, шимтгэл, бусад нөхцөлийн журам

Батлан даалтын маягтууд

Зээлийн батлан даалтын өргөдлийн маягт. ЗДБС-1010А /Аж ахуйн нэгж/ 

Зээлийн батлан даалтын өргөдлийн маягт. ЗДБС-1010Б /Иргэн/ 
 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам