Сум хөгжүүлэх сан

Сум орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор 2011 оны 134 дүгээр тогтоолоор байгуулагдсан. 2011-2014 онд Улсын хэмжээнд нийт 84,0 тэрбум төгрөгийг улсын төсвөөс “Сум хөгжүүлэх санд” татан төвлөрүүлж 330 суманд хүн ам, эдийн засгийн боломжит нөхцөл байдлаас хамааруулж сумуудад хуваарилалт хийсэн.

Д/д Хүн амын тоо Сумын тоо 2011 он
/сая.төг/
2012 он
/сая.төг/
2013 он
/сая.төг/
2014 он
/сая.төг/
Нийт
/сая.төг/
1 3000 169 50 50 50 18 168
2 3000-5000 98 60 60 60 24 204
3 5000+ 31 75 75 75 30 255
4 Онцлох сум 7 110 110 110 30 360
5 Бор-Өндөр 1 - 205 205 122 532
6 Аймгийн төв 24 265 265 265 106 901

2011-2015 оны хугацаанд 84,0 тэрбум төгрөгийг сум хөгжүүлэх сангийн өөрийн хөрөнгө, 39,0 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөс төвлөрүүлж нийт 123,0 тэрбум төгрөгийн  23181 төсөлд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож шинээр 32907 ажлын байр, 20605 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна. 

Нийт 23,181 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд зээл олгосноос  1,9%  буюу 444 нь  хуулийн этгээд  /0,7% буюу 166 ХХК, 0,6% буюу 141 хоршоо, 0,6% буюу 137 нөхөрлөл/  98,1% буюу 22737 нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгосон.

Хөнгөлөлттэй нөхцөл:
Арилжааны банкаар дамжихгүй, орон нутаг өөрөө бие дааж шийдвэрлэдэг, сумын засаг дарга шууд гэрээ байгуулан олгодог, сум хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлдэг, барьцаа хөрөнгийн баталгааг арилжааны банк шиг хатуу нөхцөлгүй, зээлийн гэрээг орлогын эх үүсвэрээс хамааруулан хийх боломжтой, улсын төсөвт эх үүсвэрийг буцаан татдаггүй учир байнга сумын хөгжилд тасралтгүй эргэх санхүүгийн эх үүсвэр бүрдсэн.

Сангийн удирдлага зохион байгуулалт

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.

Аймгийн засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлд цаашид хамрагдах иргэдийг төслийн арга зүйн сургалтаар хангах ажлыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран сургалт зохион байгуулна.

Сангаас олгох зээлийн тухайн жилийн хүүгийн орлогын 30 хувийг мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад зарцуулах ба иргэдийн оролцоог сумын засаг дарга хариуцаж ажиллана.

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам