Малын бүртгэл

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг улсын төсвөөр хэрэгжүүлэх ажлыг 2011 оноос “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай” журам (ХХААХ сайдын 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/74) батлуулан малыг ялган тэмдэглэх бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сард шинээр батлагдан гарсан Малын генетик нөөцийн тухай хуульд малыг ялган тэмдэглэх бүртгэлд хамруулах ажил 5 дугаар зүйлд тусгагдан. 

Малын генетик нөөцийн тухай хууль

5 дугаар зүйл. Малын генетик нөөцийн бүртгэл дараахь хэлбэртэй байна:
5.1.1 Малын бүртгэл 
5.1.2 Үржүүлгийн бзтээгдэхүүний бүртгэл
5.1.3 Малын удам зүйн үнэлгээний бүртгэл 
5.1.4 Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл

Мал бүртгэлжүүлэх ажлын стратеги

“Монгол мал” үндэсний хөтөлбөрт зааснаар 2012 онд улсын хэмжээнд малын бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлж 2012 онд нийт сүргийн 40 хувь, 2015 онд 60 хувь, 2021 онд 80 хувийг ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна. 

Ээмэгжүүлж бүртгэлжүүлэх ажлын хүрээнд:

  1. Малын удам гарвалийн талаарх мэдээллийг бүртгэх, хянан баталгаажуулах 
  2. Малын үржүүлгийн мэдээллийг бүртгэх баталгаажуулах ашиглах 
  3. Малын ашиг шимийг бүртгэх баталгаажуулах 
  4. Малын эрүүл мэндийн байдлыг бүртгэх баталгаажуулах 
  5. Малын шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх 
  6. Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх

Эрх зүй

  1. Малын генетик нөөцийн тухай хууль - https://www.legalinfo.mnlaw/details/13051
  2. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль- https://www.legalinfo.mnlaw/details/13026
  3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль- https://www.legalinfo.mnlaw/details/313?lawid=313 
  4. Харилцаа холбооны тухай хууль- https://www.legalinfo.mnlaw/details/523
  5. Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, тайлагнах тухай журам- https://www.legalinfo.mnannex/details/7897?lawid=12739

Шинээр батлагдах эрх зүй

  1. Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тайлагнах журам
  2. Малын бүртгэлийн журам
  3. Мал ээмэглэх заавар

Цаашид хэрэгжүүлэх

2019 оноос малын бүртгэлийн ажлын эрчимжүүлэх, олон улсын технологийн хөгжил дэвшилттэй нийцүүлэх, үржилд ашиглаж буй баталгаажсан үүлдэр омог цөм сүргийн малыг  ялган тэмдэглэн бүртгэлд хамруулах, нийт хээлтүүлэгчийн мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид төвлөрүүлэн ялган тэмдэглэн бүртгэлд хамруулах ажлыг зорилт болгон ажиллаж байна.

Малыг ялган тэмдэглэх, ээмэгжүүлэх

Ээмгэнд бичигдэх нэгдүгээр эгнээний эхний мөр нь “MN” гэсэн  товчилсон үсэгтэй, хоёр дахь мөрний зургаан оронтой тооны эхний  хоёр  тоо нь тухайн бүс нутаг,  аймгийн,  дараагийн   хоёр  тоо нь тухайн сум, дүүргийн, сүүлийн хоёр  тоо  нь тухайн баг, хорооны  кодыг, гурав дахь  мөрний  зургаан оронтой  тоо нь тухайн малын хувийн дугаарыг илэрхийлнэ.

Ялган тэмдэглэгээний төрөл

  1. Вар код бүхий  цахим ээмэг, чип, энгийн хэрэглээний пластмассан ээмэг гм
  2. Тамга,  /хүйтэн, халуун  2 арга /
  3. Үхэр, сарлаг, тэмээ, цаа бугыг ээмэглэнэ
  4. Адууг тамгална, цахим мэдээлэл бүхий  тэмдэглэгээ чип хэрэглэнэ. 
  5. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код “Монгол улсын багц стандарт - MNS5641- 2006
Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам