Дотоод худалдааны салбарын танилцуулга

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг дотоод худалдааны салбар нь ДНБ-ий 16.2 хувийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд 2017 онд нийт 77.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага үүнээс 29.9 (38.7%) мянга н ь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Худалдааны салбарын нийт борлуулалт 2017 онд урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.4 (18.4%) их наяд төгрөгөөр өсжээ. Өмнөх оноос жижиглэн худалдааны борлуулалт 245.0 (4.1%) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалт 2184.9 (30.3%) тэрбум төгрөгөөр өслөө.

Бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт /бүсээр, 4 дүгээр улирлаар, тэрбум төгрөг/

Аймаг 2013 2014 2015 2016 2016/2017,%
Улсын дүн  120,658.2 128,043.5 131,991.9 156,290.1 ↑18.4
Баруун бүс 1,372.2 1,561.8 2,258.0 2,364.3 ↑4.7
Хангайн бүс 1,558.9 2,297.6  2,667.0 3,235.1 ↑21.3
Төвийн бүс 5,331.3 3,716.2 3,551.6 4,440.4 ↑25.0
Зүүн бүс 51,493.9 923.2 1,010.6 1,050.7 ↑4.0
Улаанбаатар 111,880.8 119,544.8 122,504.8 145,199.5 ↑18.5
Тайлбар: Улирлын тооцоонд албан бус сектор ороогүй болно.
Эх үүсвэр: www.1212.mn

Худалдааны салбарын борлуулалтын 92.9 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оноос Өвөрхангай, Дорноговь, Ховд, Сэлэнгэ, Завхан, Архангай, Дархан-Уул, Дорнод, Баянхонгор, Өмнөговь, Төв, Булган, Увс, Говьсүмбэр, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотод 1.3-107.4 хувиар өсөж, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар аймагт 0.7-26.5 хувиар буурчээ. 

Хууль, эрхзүйн орчин

  • Иргэний хууль
  • НӨАТ-ын тухай хууль
  • Онцгой татварын тухай хууль
  • Патентын тухай хууль
  • Өрсөлдөөний тухай хууль
  • Гаалийн тухай хууль
  • Хүнсний тухай хууль
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль  
  • Тамхины тухай хууль зэрэг 30 гаруй хууль
  • “Худалдааны үйлчилгээ, худалдааны газрын ангилал, нэр томьёо” MNS 6506:2015
  • “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” МNS 5021:2007 
  • Холбогдох бусад  эрх зүйн барим бичгүүд

2018 онд хэрэгжүүлэх ажлууд

Худалдааны салбарын бодлого, эрхзүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд:

  • Худалдааны тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах
  • “Худалдааны газар, түүний үйлчилгээний Ерөнхий шаардлага” МNS 5021:2007 стандартыг шинэчлэн боловсруулах
  • Худалдааны бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн бий болгох
  • ”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, норм нормативыг тогтоох” тухай ХХААХҮ-ийн сайдын тушаал батлуулах 
  • Үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих зорилтын хүрээнд:
  • Зарим барааны импортын гаалийн тарифыг бууруулах, нэмэгдүүлэх 
  • Дотоодын үйлдвэрлэлийг төсвийн худалдан авалтаар дэмжих зорилгоор 336-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах
Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам