Яамны удирдлагууд

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Пүрэвийн Сэргэлэн

 

 

 

Төгссөн сургууль: 

  • Өвөрхангай аймагт II-10 жилийн сургууль
  • 1994 он МУБИС  багш мэргэжил
  • 2005 он СЭЗДС Санхүүгийн  удирдлага, эдийн засагч  мэргэжил
  • 2003 он АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад VIOP мэргэжил
  • Итали улсын Турин хот ЮНЕСКО-ийн ILO-ын сургуулийн төрийн болон жижиг дунд бизнесийн удирдлага
  • АНУ, Сингапур, Гонконг улсуудад англи хэл, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх 3-6 сарын курсуудад суралцсан
  • 2014 онд  Япон улсын Токио хотод хурдан морины бүртгэл, үржүүлгийн чиглэлээр суралцсан

Ажлын туршлага:

  • 1995-2009 онуудад ”Ноён Сүлд”ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий   захирлаар ажиллаж байсан 
  • 2008 оноос ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2009 оноос “Ноён Сүлд” группын зөвлөх
  • 2011-2014 онуудад “Буудайн хур” газар тариалангийн компанийн захирал

Олон нийтийн ажил:

  • Монгол Улсын “Олон Улсын ярианы” үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн
  • Залуучуудын “Алтан соёмбо” нийгэмлэгийн тэргүүн
  • Өндөр гэгээн Занабазарын “Соёмбо Дарь Эхийн” сангийн тэргүүн
  •  Монгол Ардын Намын бага хурлын гишүүн.

Гавьяа шагнал:

  • Төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулсан юм.
  • Хөнгөн атлетикийн болон волейболын спортын мастер
  • Аймгийн алдарт уяач
  • Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан
  • Монгол Улсын шилдэг татвар төлөгч цол тэмдэг
  • Монгол Улсын шилдэг бизнес эрхлэгч цол тэмдэг
  • Өвөрхангай аймгийн хүндэт иргэн цол тэмдэг
  • ММСУХ-ны Эрдэнийн Очир одон
  • Нийслэлийн хийморь дээд шагнал

 

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд

Жанимханы САУЛЕ

 

 

Төгссөн сургууль:

  • 1978 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль,
  • 1983 онд  ОХБДС,
  • 1987 онд Москва хотын А.С.Пушкины нэрэмжит ОХБДС,
  • 2004 онд Удирдлагын академийг төгссөн.
  • Хэл шинжлэлийн магистр /МУИС, 2002/

Ажлын туршлага:

  • 1983-2000 онд нийслэлийн 57 дугаар сургуульд Орос хэлний багш,
  • 2000-2003 онд ТЗҮААЭГ-т Ерөнхий зохион байгуулагч,
  • 2003-2008 онд Засгийн газрын референт
  • 2008-.2012 онд  ХХААХҮ-ийн дэд сайд
  • 2012- 2013 онд  МАН-ын ЕНБ-ийн даргын зөвлөх
  • 2013-2016 онд МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга
  • 2016 оноос ХХААХҮ-ийн дэд сайд

Гавьяа шагнал:

  • Алтангадас одон, 2008 он
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2011 он
  • Төрийн албаны тэргүүний ажилтан, 2006 он
  • Боловсролын тэргүүний ажилтан, 2011 он
  • ХХАА-н тэргүүний ажилтан, 2012 он

Гэр бүлийн байдал:

  • Ам бүл 4
  • Нөхөр М.Зулькафиль, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн
  • Хүү З.Серик, Төв Европын Америкийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, олон улсын эрх зүйч, социологич,  Японы Кобегийн их сургуулийн докторант
  • Охин З.Лайла, АНУ-ын Жоржтауны их сургуульд Олон улсын харилцаа-улс төр судлалар магистр хамгаалсан,  Олон улсын байгууллагын ажилтан

Олон нийтийн ажил:

  • МАН-ын Бага хурлын гишүүн
  • МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишгүүн, Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга

 

 

 

 

Төрийн нарийн бичгийн дарга

Лхагвасүрэнгийн Баяртулга

 

 

Төгссөн сургууль:

  • 1995 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10 жилийн дунд сургууль,
  • 1995-2002 онд ХААИС, агрономич мэргэжил
  • 2002-2003 онд Хөдөө аж ахуйн ухааны магистр
  • 2005-2007 онд Канад Улсын Саскачеваны  Их сургууль шинжлэх ухааны магистр
  • 2013 онд Канадын Саскачеваны Их сургуульд докторант

 Ажлын туршлага:

  • 1998 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Алтан бороо” ХХК-д агрономич, ерөнхий агрономич
  • 2002 оноос Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн “Газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх” төслийн мэргэжилтэн, тэжээл ба усны горимын асуудал хариуцсан агрономич
  • 2005-2007 онд “Ногоон бүрхүүл” хөтөлбөрийн судлаач
  • 2007 оноос Хүнс, хөдөө аж ахуйн сайдын гадаад бодлогын зөвлөх
  • 2008 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
  • 2010-2012 онд Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • 2012 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч

Гавьяа шагнал:

  • "Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан" цол тэмдэг
  • “Алтан гадас” одон

Гэр бүлийн байдал:

  • Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг

 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам