Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэхэд шаардагдах материал (Аж ахуйн нэгж)

  1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гэж хаяглан албан бичгээр ирүүлэх ба доорх зүйлсийг тусгасан байх. Үүнд:
    -    Одоо эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл
    -    Тодорхойлолтын зориулалт
    -    Байгууллагын албан ёсны хаяг, утасны дугаар, цахим хаяг 
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай тодорхойлолт. Дараах баримт бичгийг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд
    -    Харъяа дүүрэг/сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт (даатгуулагчийн тоог тусгах)
    -    Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /цахимаар эсвэл ТҮЦ машинаас авсан тодорхойлолт/
  4. Өмнөх жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан 
  5. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан 
  6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа 
  7. Тус компанид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани байдаг бол тэдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт, өмнөх жилийн санхүүгийн болон татварын баталгаажсан тайлангийн хуулбарыг хавсаргах 

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ИРГЭН-ээр бүртгүүлэхэд шаардлагатай материалын жагсаалт

  1. Хүсэлт /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан маягтыг бөглөнө/ Хүсэлтийн маягтыг энд дарж үзнэ үү.
  2. 2.    Иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. 3.    Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт /НД-ын дэвтрийн хуулбар эсвэл ТҮЦ машины лавлагаа/;
  4. 4.    Харьяа татварын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн жилийн татвар тодорхойлох хуудас буюу татварын цэнхэр дэвтэр, түүний хуулбар

Утас: 51-262913

Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам