Урамшуулал


Ноосны урамшууллын талаар

Монгол Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013 оны 394 дүгээр  тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-н хүрээнд дараах урамшууллыг олгоод байна. 

  2011 2012 2013 2014 2015 Дүн
Малчны тоо 32977 103162 117667 80619 74387 408812
Ноосны хэмжээ /тн/ 4924.9 14695.6 18307.3 16643.5 17570.0 71468.4
Мөнгөн дүн /тэрбум төгрөг/ 9.8 29.4 36.6 18.3 19.3 113.4

2016 оны ноосны анхан шатны баримтыг журмын хугацаанд хүлээн авч байгаа ба урьдчилсан байдлаар 100 мянга орчим падаан мэдээллээр 22.2 мян.тн ноосонд 24 тэрбум төгрөгийн урамшуулал олгох тооцоо гарсан.

Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж үзнэ үү.

 

Арьс, ширний урамшууллын талаар

Улсын Их Хурлын 2013 оны 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам“-н хүрээнд дараах урамшууллыг олгоод байна.

  2013он
сүүлийн хагас
2014 он
эхний хагас
2014 он
сүүлийн хагас
Нийт
Урамшуулалд хамрагдсан малчны тоо 29811 3085 54535 87431
Арьс, ширний тоо /бод малын/ 40620 3806 159654 2.8 сая
Арьс, ширний тоо /бог малын/ 700297 54184 1854943
Урамшууллын мөнгөн дүн / төгрөг/ 2.7 тэрбум 219 сая 7,9 тэрбум 10.8 тэрбум

Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 2015 оны сүүлийн хагас жилд 21 аймаг, нийслэлийн нийт 45 мянган малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан бодын 168 мянган шир, богийн 2,3 сая арьс нийт 2,5 сая ширхэг арьс, ширэнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгох ХХААХҮС-ын тушаал гарч Монголбанкаар дамжуулан олголоо.

Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж үзнэ үү.

 

Улаанбуудайн урамшуулал

  1. Мөнгөн урамшуулал олгох тухай /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/11 дүгээр тушаал/
  2. 2014 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурил үйлдвэрлэгчдэд хүнсний улаан буудай нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн нэрс, олгох урамшуулал олголт

Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам