Тусгай зөвшөөрөл


Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл шинээр авсан, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан, сунгасан байгууллагын гэрчилгээний үнэ төлсөн жагсаалт

Тусгай зөвшөөрөл, лицензийн тухай тайлбар
Яамнаас олгох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лицензийн мэдээлэл, олгох, сунгахад төлөх Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг энд дарж үзнэ үү.

 

Тусгай зөвшөөрөл, лиценз авахад бүрдүүлэх бичиг баримт

 

Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх, импортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг

Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт /одоогоор шинээр олгохгүй байгаа болно/

1.    Тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл;
5.    Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдын нэгдсэн дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн бүрэн шинжилгээний дүн;
6.    Татварын ерөнхий газрын тодорхойлолт, санал;
7.    Гал түймэртэй тэмцэх газрын дүгнэлт;
8.    Аж ахуйн нэгжийн танилцуулга, үйл ажиллагааны тайлан /Журмын 4 дүгээр хавсралт маягтаар/;
9.    Тохирлын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
10.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээ шинээр авах тохиолдолд гэрчилгээний үнэ төлсөн баримт;
11.    Спиртийн татан авалт, зарцуулалт, онцгой албан татвар төлөлтийн тайлан /Журмын 5 дугаар хавсралт маягтаар/;
12.    Эрүүл мэндийн анхааруулга, баталгаажуулсан барааны тэмдэг бүхий шошгоны загвар;
13.    Аймаг, нийслэлийн Засаг даргын санал;
14.    Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологи, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг шалгасан акт;
15.    Тоолуурын баталгаажилт;
16.    Барааны тэмдгийн баталгаажилт;
17.    Ажлын байрны дүгнэлт;
18.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /спирт үйлдвэрлэх 100,000,000 төгрөг, архи үйлдвэрлэх 50,000,000 төгрөг, шар айраг үйлдвэрлэх 25,000,000 төгрөг, дарс үйлдвэрлэх 10,000,000 төгрөг/. 

Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх баримт

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Жилд импортлох согтууруулах ундааны нэр төрөл, тоо хэмжээ;
5.    Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл;
6.    Импортлох согтууруулах ундааны дээжийг нь хилийн гаалийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлэн баталгаажуулсан баримт, дүгнэлт;
7.    Импортлох согтууруулах ундаа нь Улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар аюулгүй байдлыг баталгаажууулсан, тохирлын гэрчилгээ авсан тухай Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн дүгнэлт, тодорхойлолт;
8.    Импортлох согтууруулах ундааны дээжийг мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан  шинжлүүлж,  эрүүл ахуйн нөхцөл,  эрүүл мэндийн  дүгнэлтийг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас согтууруулах ундааны төрөл тус бүрээр гаргуулсан баримт;
9.    Аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;
10.    Согтууруулах ундаа хадгалах болон худалдах байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт; 
11.    Татварын албаны санал тодорхойлолт;
12.    Импортлох согтууруулах ундааны нэр төрөл, олон улсын стандарт, хатуулаг, эрүүл ахуйн үзүүлэлтүүд болон чанарыг тодорхойлсон үйлдвэрлэгчийн сертификат; 
13.    Тухайн согтууруулах ундааг экспортлох зөвшөөрөл;
14.    Согтууруулах ундаа импортоор худалдан авах гэрээний хуулбар;
15.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;
16.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /архи импортлох тусгай зөвшөөрөл олгоход 100,000,000 төгрөг, шар айраг импортлох тусгай зөвшөөрөл олгоход 50,000,000 төгрөг, дарс импортлох тусгай зөвшөөрөл олгоход 20,000,000 төгрөг/.

Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Импортлох согтууруулах ундааны дээжийг нь хилийн гаалийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлэн баталгаажуулсан баримт, дүгнэлт;
5.    Импортлох согтууруулах ундааны дээжийг Мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлж, эрүүл ахуйн нөхцөл, эрүүл мэндийн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас согтууруулах ундааны төрөл тус бүрээр гаргуулсан баримт;
6.    ГЕГ-ийн хууль зөрчиж байгаагүй талаар тодорхойлолт /гаалийн мэдээллийн санд зөрчил бүртгэгдсэн эсэх талаар/;
7.    Татварын албаны санал, тодорхойлолт;
8.    Согтууруулах ундаа импортоор худалдан авах гэрээний хуулбар;
9.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээ шинээр авах тохиолдолд гэрчилгээний үнэ төлсөн баримт;
10.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /архи импортлох тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 50,000,000 төгрөг, шар айраг импортлох тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 25,000,000 төгрөг, дарс импортлох тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 10,000,000 төгрөг/.

Тамхины ургамал тарих тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх баримт бичиг

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт, ажлын байрны талаархи дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн;
5.    Харьяалагдах татварын албаны тодорхойлолт, санал;
6.    Ажлын байрны галын аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт, эсхүл олгосон зөвшөөрөл;
7.    Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт;
8.    Тохирлын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; 
9.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;
10.    Түүхий эдийн татан авалт, зарцуулалт, экспорт, онцгой албан татвар төлөлтийн тайлан /сүүлийн 3 жилээр/;
11.    Тухайн жилд тариалсан, уриншилсан, өнжөөсөн газар, хураасан ургацын талаархи мэдээ;
12.    Аймаг, нийслэлийн Засаг даргын санал;
13.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /7,500,000 төгрөг/.

Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт /шинээр олгохгүй байгаа болно/

1.    Тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт, ажлын байрны талаархи дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн;
5.    Харьяалагдах татварын албаны тодорхойлолт, санал;
6.    Ажлын байрны галын аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт, эсхүл олгосон зөвшөөрөл;
7.    Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт;
8.    Тохирлын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; 
9.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах бол гэрчилгээний үнэ төлсөн баримт;
10.    Түүхий эдийн татан авалт, зарцуулалт, экспорт, онцгой албан татвар төлөлтийн тайлан /сүүлийн 3 жилээр/;
11.    Тухайн жилд тариалсан, уриншилсан, өнжөөсөн газар, хураасан ургацын талаархи мэдээ;
12.    Барааны тэмдгийн баталгаажилт, шошгоны загвар;
13.    Аймаг, нийслэлийн Засаг даргын санал;
14.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /4,500,000 төгрөг/.

Тамхи импортлох тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Аймаг, нийслэлийн Засаг даргын санал;
5.    Татварын албаны санал тодорхойлолт;
6.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах тохиолдолд гэрчилгээний үнэ төлсөн баримт;
7.    Импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээ;
8.    Тамхи импортлох эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тамхины төрөл тус бүрээр гаргуулсан баримт;
9.    Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлох тамхинд агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлөөр баталгаажуулсан баримт;
10.    Ажлын байрны тодорхойлолт;
11.    Тамхи худалдан авах гэрээний хуулбар;
12.    Гарал үүслийн гэрчилгээ;
13.    Үйлдвэрийн чанарын сертификат;
14.    Тамхи экспортлогч хуулийн этгээдийн тамхи экспортлох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл /Хэрэв тухайн улсын эрх бүхий байгууллагаас тамхи экспортлох эрх олгодоггүй бол энэ тухай тодорхойлолт/;
15.    Тухайн төрлийн тамхийг экспортод нийлүүлэхийг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл. /Хэрэв тухайн улсын эрх бүхий байгууллагаас тамхи экспортлох эрх олгодоггүй бол энэ тухай тодорхойлолт/; 
16.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /14,000,000 төгрөг/;


Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лиценз авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг

Мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх болон импортлох тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдсан/;
2.    Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Гадаадын байгууллагатай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох чиглэлээр байгуулсан гэрээ, итгэмжлэл;
5.    Мал эмнэлгийн ажилтан, эмчийн анкет, мэргэжлийн сургууль төгссөн үнэмлэх, гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ажилд орсон тушаалын хуулбар;
6.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  /шинээр авахад 600,000 төгрөг/;
7.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;
8.    MNS 6461:2014 стандартын шаардлага хангасан тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авсан Ажлын байрны дүгнэлт; 
9.    Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд үйлдвэрлэсэн болон импортолсон малын эм, эмнэлгийн хэрэгслийн тайлан.

Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл. Жич: Тухайн аж ахуйн нэгж өөрийн албан бланк дээр бичсэн байх;
2.    Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    БОАЖЯ-наас авсан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, ерөнхий үнэлгээний дүгнэлтээр шаардсан тохиолдолд нарийвчилсан үнэлгээний дүгнэлт;
5.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /шинээр авахад 20,000 төгрөг/;
6.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;
7.    Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд импортолсон, борлуулсан ургамал хамгаалахад ашиглах бодисын тайлан.

Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл. Жич: Тухайн аж ахуйн нэгж өөрийн албан бланк дээр бичсэн байх;
2.    Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
3.    үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /шинээр авахад 125,000 төгрөг/;
5.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;
6.    Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд таримал ургамлын  үр үйлдвэрлэсэн тухай тайлан.

Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Паркийн техник, эдийн засгийн үндэслэл;
5.    Паркийн хөгжлийн төлөвлөгөө;
6.    Паркийн техник, технологийн түвшингийн үнэлгээ;
7.    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
8.    Гэрээ байгуулах паркийн нэгжийн жагсаалт;
9.    Тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал;
10.    Татварын албаны тодорхойлолт;
11.    Паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүү, эдийн засаг, технологи, менежментийн чадавхитай эсэхийг нотлох баримт;
12.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /шинээр авах, хугацаа сунгахад 200,000 төгрөг/;
13.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээ шинээр авах тохиолдолд гэрчилгээний үнэ төлсөн баримт
14.    Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан.

Шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эм, үр, үр хөврөлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах, үржлийн мал, амьтныг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл. Жич: Тухайн аж ахуйн нэгж өөрийн албан бланк дээр бичсэн байх;
2.    Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн иргэний үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /шинээр авах, хугацаа сунгахад 200,000 төгрөг;
5.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт; 
6.    Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд малын эм, үр, үр хөврөлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн болон үржлийн мал экспортолсон, импортолсон талаарх тайлан.

Үржлийн мал экспортод гаргах лиценз авахад бүрдүүлэх баримт

1.    Лиценз хүссэн өргөдөл;
2.    Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний, хувь хүн бол иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
3.    Үржлийн мал экспортлох тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
4.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /экспортлох малын тоо толгой тутмаас дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлнө:

цэвэр үүлдрийн адуу 200 000 төгрөг;
үржлийн бусад адуу 150 000 төгрөг;
цэвэр үүлдрийн үржлийн үхэр 150 000 төгрөг;
үржлийн бусад үхэр 100 000 төгрөг;
цэвэр үүлдрийн гахай 18 000 төгрөг;
хонь 60 000 төгрөг;
ямаа 60 000 төгрөг; 
тэмээ 300 000 төгрөг/. 

Малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр, бичил биетний өсгөвөр экспортлох лиценз авахад бүрдүүлэх баримт

1.    Лиценз хүссэн өргөдөл;
2.    Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний, хувь хүн бол иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
3.    Шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эм, үр, үр хөврөлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
4.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /үржлийн малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр 25 000 төгрөг, мал эмнэлгийн зориулалттай вакцин, бусад бичил биетний өсгөвөр 130 000 төгрөг/.

Улсын тэмдэгтийн хураамжийг УБ банк дахь БЗД-ийн татварын хэлтсийн 2609030278 тоот дансанд тушаана. 
Гэрчилгээний үнэ болох 5000 төгрөгийг Төрийн сан дахь ХХААХҮЯ-ны 100900019002 тоот дансанд тушаана.

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам