Бэлчээрийн ургамал хамгаалал

2016 онд  нийт 10 аймгийн 67 сум, отрын 2 бүс нутгийн 525.0 мянга га бэлчээрийн талбайд тархан хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг энгийн механик болон микробиологийн  аргыг хослуулан зохион байгуулав. Мөн 2 аймгийн 11 сумын 45.1 мянган га талбайд химийн аргаар царцаатай тэмцэх ажлыг дунджаар 91.7 хувийн үр дүнтэйгээр зохион байгуулсан байна. 

Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээгээр 2017 онд бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой 12 аймгийн 81 сумын нийт 533.0 мянган га, царцаатай 3 аймгийн 16 сумын 89.8 мянган га, нийт 622.8 мянган га бэлчээрийн талбайд тэмцэх ажлыг зохион байгуулав.

2008-2017 онуудад бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой  5,541.2 мянга га, царцаатай 998.1 мянган га талбайд тэмцэх арга хэмжээг зохион байгуулсан.

Бэлчээрийн ургамал хамгааллын ажлын үр дүнд нийт 6539,3 мянган га талбайгаар бэлчээрийн даац багтаамжийг нэмэгдүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэвийн явуулах нэг суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

Бэлчээрийн ургамал хамгааллын чиглэлээр 2008-2017 онд
хэрэгжүүлсэн арга хэмжээ түүнд зарцуулсан улсын төсвийн хөрөнгө

2018 онд хийх ажил
Тал хээрийн бэлчээрт тархан хөнөөл учруулж буй мэрэгч амьтадтай 2018 онд 730 мянган га талбайд тэмцэх ажлыг 15 аймаг болон аймаг дундын отрын бэлчээрт зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн өндөр уулын бэлчээрийн ургамалд хөнөөл учруулдаг царцаатай тэмцэх ажлыг 2018 онд 4 аймгийн 93,7 мянган га талайд зохион байгуулахаар холбогдох аймгуудын засаг нарын ХХААХҮ-ийн сайдтай байгуулсан гэрээнд тусгуулсан. 
 

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам