Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Хөдөө аж ахуй нь манай орны уламжлалт салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 13.7 хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний  хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн  гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг үндэс байсаар ирсэн, өнөө ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. 

Дотоодын нийт бүтээгдэхүүнд мал  аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг (хувиар)

Үзүүлэлт 1995 2000 2005 2010 2011 2012 2013 2014 2015
Дотоодын нийт бүтээгдэхүүнд  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ 38.0 33.4 21.7 15.9 13.0 14.6 14.8 14.0 13.7
ХАА-н бүтээгдэхүүнд мал аж ахуйн салбарын эзлэх хэмжээ  85.2 87.6 82.2 75.0 79.2 81.2 88.1 82.9 87.2

Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үндсэн эх булаг байсаар ирсэн одоо ч энэ ач холбогдлоо алдаагүй, мал аж ахуйн хөгжлөөс манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна. Иймд мал аж ахуйгаа анхаарч, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, өгөөж үр ашгийг нь дээшлүүлэх нь  чухал байна.

Манай улсын хөдөө аж ахуйн салбар үүний дотор мал аж ахуй нь эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жинтэй байр суурь эзэлдэг. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний  80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байна. Улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд бүх хүн амыг шууд бус байдлаар хүнс, тэжээлээр хангадаг.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст малын тоо 61542.0 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 5562.3 мянган толгой буюу 9.9 хувиар, малчин өрхийн тоо 160.6 мянга болж өмнөх оныхоос 7.5 мянгаар буюу 4.9 хувиар тус тус өслөө. 

Монгол улсын малын  тоо /мян. толгой /

  Малын төрөл 2000 2005 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016
Тэмээ  322.9  254.2 277.1 269.6 280.1 305.8 321.0 349.3 367.9 401.3
Адуу  2660.7  2029.1 2221.3 1920.3 2112.9 2230.4 2616.2 2995.2 3294.6 3634.9
Үхэр  3097.6  1963.6 2599.3 2176.0 2339.7 2584.6 2905.3 3412.8 3779.5 4080.3
Хонь  13876.4  12884.5 19274.7 14480.4 15668.5 18141.4 20036.6 23209.5 24933.4 27853.4
Ямаа  10269.5  13267.4 19651.5 13883.2 15934.6 17558.7 19196.7 22003.6 23582.5 25572.2
Бүгд  30227.5  30398.8 44023.9 32729.5 36335.8 40920.9 45075.7 51970.4 55957.9 61542.0

Мал аж ахуйн салбараас жилд дунджаар хонины ноос 23.5 мян тн,  ямааны ноолуур 5.2 мян тн, бодын хөөвөр 1.3 мян тн, тэмээний ноос 1.2 мян тн –ыг бэлтгэж,  335.0 сая литр сүү үйлдвэрлэхийн зэрэгцээ,  дагалдах бүтээгдэхүүн ашиглаж олон зуун сая долларын ашиг олох боломжтой. Хэрвээ түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгосон тохиолдолд орлогын хэмжээ доод тал нь 3 дахин нэмэгдэх болно.

Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл /тэрбум төг/

  2011 2012 2013 2014 2015*
Тайлант оны үнээр 1585.3 2114.8 2937.6 3468.4 3771.5
2005 оны зэрэгцүүлэх үнээр 1305.2 1621.0 2018.8 2310.8 2657.5

Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, биет хэмжээгээр

  2010 2011 2012 2013 2014 2015
Мах, нядалгааны жингээр, мян.т 201.2 219.6 220.4 249.2 242.6 373.1
Адууны 23.0 25.5 31.2 29.8 29.5 50.8
Yхрийн 47.5 54.8 59.7 57.7 54.9 93.2
Тэмээний 5.8 6.2 5.3 6.7 6.4 8.2
Хонины 77.4 75.4 67.2 91.0 91.3 134.6
Ямааны 49.1 44.7 56.3 64.0 60.5 86.3
Сүү, мян.т 338.4 458.9 511.0 666.9 765.4 874.3
Гүүний 32.1 50.9 56.7 65.1 75.0 85.1
Yнээний 242.8 298.8 338.6 380.6 440.4 512.4
Ингэний 4.0 4.6 5.8 7.5 9.3 9.0
Хонины 22.4 33.4 35.9 74.2 84.7 95.2
Ямааны 37.2 70.9 73.9 139.5 156.0 172.6
Ноос, ноолуур, т 32592.2 24490.6 26810.0 28676.6 31556.1 36321.9
Тэмээний ноос 1066.8 1038.5 1079.3 1437.5 1510.5 1643.6
Хонины ноос 23467.4 17646.6 19100.9 20229.2 22318.7 25820.8
Ямааны ноолуур 6259.1 4420.9 5086.8 7009.9 7726.9 8857.5
Арьс, шир, мян.ш 16784.4 8743.8 8766.5 10699.6 10007.2 14703.9
Тэмээний 35.4 30.3 25.8 32.7 30.5 40.0
Адууны 406.3 208.0 245.9 247.1 235.4 397.0
Үхрийн 735.7 446.6 472.8 493.2 438.8 733.1
Хонины 6955.9 4384.6 3720.1 5239.4 4979.0 7363.5
Ямааны 6371.5 3258.0 4022.2 4687.2 4323.5 6170.3

Нэг хүнд ногдох мал аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүн

  2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
Мах, нядалгааны жингээр, кг 83.7 100.0 73.5 75.4 80.7 103.2 99.4 148.1
Сүү, кг 173.0 183.5 123.5 164.6 187.0 230.1 258.3 288.9
Өндөг, шир 18 11 20 25 25 22 24 33

Дотоодын үйлдвэрт боловсруулсан малын гаралтай бүтээгдэхүүн

  Хэмжих нэгж 2010 2011 2012 2013 2014 2015
Боловсруулсан мах мян.т 14.7 16.4 16.6 19.3 16.8 12.6
Боловсруулсан сүү сая л 33824.4 42677.4 53184.9 63942.9 71148.3 70349.6
Угаасан ноос т 2294.6 1845.0 1075.2 893.7 1386.7 1777.8
Самнасан ноос т 15.3 - - - - -
Самнасан ноолуур т 824.7 874.3 874.3 521.8 633.2 754.5
Үхрийн шир мян.ш 24.2 44.6 63.3 54.4 92.1 274.2
Хонины арьс мян.ш 390.5 383.5 690.7 264.4 625.4 136.6
Ямааны арьс мян.ш 198.3 480.2 1184.3 894.9 1313.8 1769.4

 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам