ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ
2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд 1727 аж ахуйн нэгжид 74.0 мянган толгой сүүний чиглэлийн үхэр, 236 аж ахуйн нэгжид 28.7 мянган толгой махны чиглэлийн үхэр, 1511 аж ахуйн нэгжид 353.1 мянган толгой мах, ноосны хонь, 34 фермд 13.1 мянган толгой гахай, 40 фермд 766.9 мянган толгой тахиа, 31 ферм, 397 өрхийн 11492 бүл зөгий тоологдлоо.
2017 онд Сүү болон сүү-махны, махны чиглэлийн арвин ашиг шимт үхрийн үржлийн аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруулж “Газар агро” ХХК ОХУ -аас 150 толгой махны чиглэлийн Герефорд үүлдрийн үхэр, “Сэлэнгэ тариа” ХХК Герман улсаас Лимүзэн үүлдрийн 60 толгой үхрийг тус тус импортлон үржлийн аж ахуй байгуулав. Эдгээрээс энэ төрлийн аж ахуй эрхлэж байгаа аж ахуйнуудыг сайн чанарын цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр хангана.
“Махны болон сүүний чиглэлийн үхэр” үржүүлж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл шалгаруулалтыг зохион байгуулж, ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А-127 дугаар тушаалаар нийт 11 аймаг, нийслэлийн ойролцоо, мах болон сүүний үхрийн аж ахуй эрхэлж буй 54 аж ахуйн нэгжид тус бүр 10.0-20.0 сая төгрөгийг жилийн 3.6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, нийт 800.000.000.0 /Найман зуун сая/ төгрөгний зээлийг олгов.
Франц улсаас Махны чиглэлийн нийт 621 толгой үржлийн эм хонь, 36 толгой хуц, бүгд 657 толгой хонийг импортолсон. Үүнд: Суффолк үүлдрийн эм хонь-161, хуц-10, Меринос үүлдрийн эм хонь -205, хуц-10, Беришон душер үүлдрийн эм хонь-190, хуц-10, Романов үүлдрийн эм хонь-65, хуц-6 толгой, нийт 621 толгой үржлийн эм хонь, 36 толгой хуц бүгд 657 хонийг импортлон үржлийн аж ахуй байгуулав.
Эрчимжсэн фермерийн аж ахуй.
Хот суурин газрын хүн амыг аюулгүй хүнс тэжээлээр хангах хэрэгцээ шаардлагын улмаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар төр засгаас ихээхэн анхаарч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд эрчимжсэн фермерийн аж ахуйн тоо, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байна.
Сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн үхэр: Фермд байгаа сүүний чиглэлийн 74000 толгой үхрийн 25% 18500 толгой нь цэвэр үүлдрийн үнээ бөгөөд өдөрт дунджаар 1 үнээнээс 18 литр сүү, үлдсэн 75% буюу 55500 толгой нь эрлийз үнээ 1 үнээнээс 8 литр сүү дунджаар өгч байна. Жилдээ 41 сая литр сүү импортлодог,үүнийг дотооддоо үйлдвэрлэхийн тулд арвин ашиг шимтэй сүүний чиглэлийн 7000 орчим үхэр импортлон нутагшуулах шаардлага байна.
2005 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | |
Бүгд | 284 | 1294 | 1662 | 1713 | 3395 | 3138 | 2739 | 2004 | 3592 |
Сүүний үхрийн ферм | 186 | 649 | 901 | 977 | 1332 | 1554 | 1172 | 1472 | 1727 |
Махны үхрийн ферм | 11 | 101 | 64 | 78 | 88 | 351 | 248 | 178 | 236 |
Мах, ноосны хонины ферм | 12 | 128 | 200 | 229 | 1251 | 236 | 397 | 174 | 1511 |
Сүүний чиглэлийн ямааны ферм | - | - | - | - | 9 | 4 | 6 | 7 | 13 |
Гахайн ферм | 21 | 190 | 187 | 181 | 314 | 476 | 331 | Өрх - 980 Ферм - 70 |
Өрх - 915 Ферм - 34 |
Тахиан ферм | 38 | 148 | 217 | 152 | 319 | 405 | 244 | Өрх - 1269 Ферм - 40 |
Өрх - 1157 Ферм - 40 |
Зөгийн ферм | 16 | 68 | 81 | 89 | 64 | 299 | 161 | Өрх - 445 Ферм - 60 |
Өрх - 397 Ферм - 31 |
Туулайн ферм | - | 10 | 12 | 7 | 18 | 30 | 50 | Өрх - 25 Ферм - 3 |
Өрх - 29 Ферм - 0 |
Сүүний үхрийн аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Үхрийн тоо | ![]() |
|
2010 | 649 | 21412 | |
2011 | 901 | 27501 | |
2012 | 977 | 32876 | |
2013 | 1332 | 46376 | |
2014 | 1554 | 59799 | |
2015 | 1172 | 61981 | |
2016 | 1472 | 60998 | |
2017 | 1727 | 74077 |
Махны үхрийн аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Үхрийн тоо | ![]() |
|
2010 | 101 | 11307 | |
2011 | 64 | 11069 | |
2012 | 78 | 11247 | |
2013 | 88 | 5925 | |
2014 | 351 | 12705 | |
2015 | 248 | 20847 | |
2016 | 178 | 17698 | |
2017 | 236 | 28788 |
Мах, ноосны хонины аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Хонины тоо | ![]() |
|
2010 | 128 | 101681 | |
2011 | 200 | 161597 | |
2012 | 229 | 253810 | |
2014 | 236 | 43388 | |
2015 | 397 | 65768 | |
2016 | 174 | 91404 | |
2017 | 1511 | 353165 |
Гахайн аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Гахайн тоо | ![]() |
|
2010 | 190 | 15064 | |
2011 | 187 | 16779 | |
2012 | 181 | 17775 | |
2013 | 314 | 31501 | |
2014 | 476 | 32094 | |
2015 | 331 | 29946 | |
2016 | Ферм - 70 Өрх - 980 |
35704 | |
2017 | Ферм - 34 Өрх - 915 |
28440 | |
Тахианы аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Тахианы тоо | ![]() |
|
2010 | 148 | 397468 | |
2011 | 217 | 451705 | |
2012 | 152 | 594436 | |
2013 | 319 | 544234 | |
2014 | 405 | 761973 | |
2015 | 244 | 761794 | |
2016 | Ферм - 40 Өрх - 1269 |
880114 | |
2017 | Ферм - 40 Өрх - 1157 |
798439 |
Зөгийн аж ахуйн тоо
Аж ахуйн тоо | Зөгийн бүлийн тоо | ![]() |
|
2010 | 68 | 2255 | |
2011 | 81 | 2835 | |
2012 | 89 | 2707 | |
2013 | 4624 | ||
2014 | 299 | 5876 | |
2015 | 161 | 6309 | |
2016 | Ферм - 60 Өрх - 445 |
9276 | |
2017 | Ферм - 31 Өрх - 397 |
11492 |
2008-2018 оны хооронд импортолсон үхэр
№ | Импортлосон аж ахуйн нэгж, иргэн | Экспортлосон улс, он | Товарын чиглэл, үүлдэр | Тоо, толгой | Хөрөнгө оруулалт | Байршил, тайлбар | |
Улсын | Хувийн | ||||||
1 | Улаанбаатар, Сүү үйлдвэрлэлийг дэмжих төслөөр | БНХАУ, 2008 | Сүү, хар тарлан | 300 | 690,0 | - | 5-н цогцолбор аж ахуй |
2 | Улаанбаатар, ХУД, “Өрнөх дэвжих”ХХК | БНХАУ, 2009 | Сүү, хар тарлан | 75 | 150,0 | - | 5 таваар нь эргэн төлөгдөх гэрээгээр иргэдэд олгосон |
3 | Дорноговь, иргэн Б. Наранцэцэг | БНХАУ, 2011 | Сүү, хар тарлан | 5 | - | 20 | Замын-Үүд |
4 | Улаанбаатар хот | БНХАУ, 2011 | Сүү, хар тарлан | 25 | - | 100.0 | Багануур |
5 | Улаанбаатар, ХУД, Өлзийт хороолол, “Тайширын хүлэг”ХХК | БНХАУ, 2011 | Сүү, хар тарлан | 75 | - | 300.0 | Гавьжийн шанд цогцолбор ферм |
6 | Сэлэнгэ, Цагааннуур сум, “Гацуурт”ХХК | Франц, 2011, 2012 | Махны Лимүзин | 414 | 2000.0 | 1000.0 | Цогцолбор ферм |
7 | Хэнтий, “ Өлзийт тосгон”, “Атарчандгана”ХХК | БНХАУ, 2010, 2011 | Сүү, хар тарлан | 300 | - | 1200.0 | Цогцолбор ферм |
8 | “Мон дулаан” ХХК | Франц, 2013 | Сүү, махны | 160 | - | 1800.0 | Цогцолбор ферм |
9 | “Баянчандмань милк” ХХК | Франц, 2013 | Сүү, махны | 50 | - | 600.0 | Цогцолбор ферм |
10 | “Нүүдэлчин” ХХК | Франц | Монтбелярд | 155 | Төв аймаг Архуст сум | ||
11 | “Говь хурх” ХХК | Словак | Шар тарлан | 165 | Төв аймгийн Баян сум | ||
12 | Ундармал мильк ХХК | Герман | Шар тарлан | 31 | Төв аймгийн Баянчандмань | ||
13 | “Сүү” ХХК | Герман | Хар тарлан | 300 | Сэлэнгэ аймгийн Мандал | ||
14 | “Монтаримал” ХХК | Герман | Швецийн бор | 64 | Төв аймгийн Баянчандмань | ||
15 | “Газар агро” ХХК | ОХУ | Герефорд | 150 | Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум | ||
16 | “Сэлэнгэ тариа” ХХК | Герман | Лимүзэн | 60 | Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум | ||
Нийт | 2329 |
Улсын аварга фермерээр шалгарсан иргэд, аж ахуйн нэгж
2018 онд
- Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн фермер Нэмэхийн Наранбаатар;
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Дашнямын Отгонбаяр;
- Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Очирбатын Дашрэнцэндорж;
- Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Тайшир-Өргөө” ХХК.
2017 онд
- Төв аймаг, Борнуур сум, Өгөөмөр багийн фермер Б.Баяржаргал;
- Төв аймаг, Борнуур сум, Нарт багийн фермер Б.Лувсандорж;
- Улаанбаатар хот, СХД, 13 дугаар хороо, “Нионшэль” ХХК;
- Улаанбаатар хот, СХД, 21 дүгээр хорооны фермер Д.Алтангэрэл;
- Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн фермер Б.Баттөр.
2018 ОНД ХИЙХ АЖИЛ:
- Эрчимжсэн мал аж ахуйн бүртгэлийн тогтолцоо бий болгох
- Сүүний үхрийн гарваль, ашиг шимийн бүртгэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээ
- Малын үржлийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх
- Зөгийн аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх
- Сүүний үхрийн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх