Малын тэжээлийн үйлдвэрлэл, хангамж

Манай улсын тэжээл үйлдвэрлэл анхнаасаа уламжлалт гэж болох бүсийн шинжтэй явж ирсэн. Нийт тэжээлийн ихэнх хэсгийг ойт хээр, өндөр уул, ялангуяа газар тариалангийн бүсэд бэлтгэж байсан. Тэжээл үйлдвэрлэл, тариалалтын хувьд оргил үе нь 1987 онд нийт 160,0 гаруй мянган га-д тэжээлийн ургамал тариалж 600,0 гаруй мянган тн тэжээлийн ургамал хураан авч байсан түүхтэй. 

Өнөөдөр манай улсад тэжээлийн ургамал тариалах талбай 5 дахин багассанаар ургац хураалт 10 дахин буурсан үзүүлэлттэй байна. /30,0 мянга орчим га-д тариалж 45,0 мянга орчин тэжээлийн ургамал хураан авч байна.

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, тухайлбал цөлжилт, ган, зуд, цаг агаарын гэнэтийн онц аюултай үзэгдлээс үүсч буй эрсдлийн нөлөөг багасгах, бэлчээрийн мал аж ахуйг нэмэгдэл тэжээл /өвөл, хавар тэжээлд дутагдаж буй хуурай бодис, түүнд агуулагдах шимт ба биологийн идэвхт бодисын нийт хэрэгцээ/ -ээр тэжээж, мал сүргийн таваарлаг байдлыг дээшлүүлэхийн тулд тэжээл, тэжээллэгийг анхаарч сайжруулах, хүн ам ихээр суурьшсан төв, суурин газрын иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад эрчимжсэн аж ахуйг түлхүү хөгжүүлж, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Манай улсад нийт 68 тэжээлийн үйлдвэр байгаагаас цагт 2 тн-с дээш тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэр 12 /гурилын үйлдвэр ороод/, үлдсэн нь  жижиг оврын тэжээлийн цех байна. Тэжээлийн үйлдвэр, цехийн 2017 оны судалгааг энд дарж үзнэ үү.

Малын тэжээлээр дагнасан томоохон 6 аж ахуйн нэгж байгаагаас Улаанбаатар хотод 4, Сэлэнгэ аймагт 1, Дорнод аймагт 1 байна.

Аж ахуйн нэгжийн нэр Хоногт үйлдвэрлэх хүчин чадал Тэжээлийн төрөл 2016 онд үйлдвэрлэсэн хэмжээ Тайлбар
1 "Алтан тариа" ХХК 100 тн Хивэг, хорголжин тэжээл 240,000 тн 49,0 сая төгрөгний борлуулалт хийсэн. 1 тн хорголжин тэжээл 230,0-240,0 мянган төгрөг
2 "Түмэн шувуут" ХХК 100 тн Тахианы насны онцлогт тохирсон 5-6 төрлийн тэжээл, хурдан морины тэжээл 25,000 тн Өөрийн аж ахуйд зориулан анх байгуулсан бага зэргээр борлуулалт хийдэг
3 "Милл хаус" ХХК 160 тн Хивэг, хорголжин тэжээл 40,000 тн Борлуулалт тааруу
4 "Баялаг эмээлт" ХХК 20 тн Хорголжин тэжээл /хүчит тэжээл/ нийт тэжээлийн 90 хувь шувуунд, 10 хувь үхэр, хонь, ямаанд 5000 тн Борлуулалт хэвийн
5 "Майнд теч" ХХК 20000 тн Уурагт тэжээл, Сүү, махны үхэр, гахай, шувуунд 3000 тн Борлуулалт сайтай. Үйлдвэр Сэлэнгэ аймагт байдаг. Нийслэлийн ойролцоо борлуулалтын 4 цэг ажилладаг. Өргөтгөл хийж байгаа жилд 60,000 тн тэжээл үйлдвэрлэх зорилготой

Малын тэжээл үйлдвэрлэл жилд 40,000 тн орчим, гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэж буй хивэгний үйлдвэрлэл жилд 70,000 тн орчим байна.

БЭЛТГЭСЭН ТЭЖЭЭЛ, нэр төрлөөр /мян.тн/

Төрөл 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016
1 Байгалын хадлан 1030.9 912.3 1137.3 1195.2 1175.1 1169.3 1178.7 1028.7 1100.0
2 Сүрэл 11.1 8.5 8.3 7.9 4.6 3.1 7.9 8.5 35.7
3 Гар тэжээл 34.4 25.8 32.7 46.7 39.1 36.6 40.3 39.9 38.1
4 Бэлтгэсэн дарш 0.9 0.5 4.0 8.5 2.1 3.9 4.0 1.6 7.9
5 Эрдэс тэжээл 53.8 44.4 48.0 40.4 36.6 31.8 29.7 61.3 105.6
6 Үйлдвэрлэсэн тэжээл бүгд /тэж.нэгж/ 560.4 499.2 618.6 663.2 624.6 609.8 614.0 576.9 649.6

Манай улсын сүүний үхрийн аж ахуйд 66,9 мянган тн, мах-сүүний үхрийн аж ахуйд 7,6 мянган тн, махны үхрийн аж ахуйд 22,5 мянган тн, эрчимжсэн хонины аж ахуйд 23,6 мянган тн, сүүний чиглэлийн ямааны аж ахуйд 0,2 мянган тн,  гахай, шувууны аж ахуйд 66,9 мянган тн, нийт эрчимжсэн мал аж ахуйд байгаа мал, амьтанд /187,4 мянган тн тэжээл шаардлагатай.

Иймд бид тэжээл тариалалтыг нэмэгдүүлж үр тарианы сэлгээнд тэжээлийн тарималыг тариалуулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад олгодог урамшуулалд малын тэжээл тариалах иргэн, аж ахуйн нэгжид тариалалтанд шаардагдах шатахууныг урьчилгаа 50 хувийг төлөөд үлдсэн 50 хувийг ургацаа хураан авч борлуулсны дараагаар төлөх нөхцөлтэйгөөр олгох, тэжээлийн тарималын элит үрийг /арвай 104 тн, хөх тариа 27 тн, вандуй 10 тн, овъёос 39,98 тн/ зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.

Цаашид Монгол улсын Засгийн газраас тэжээлийн үйлдвэрийг бүсчилэн байгуулж тухайн бүс нутгийн онцлогот тохирсон тэжээл үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр ажиллаж байна.

 

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам