Бэлчээрийн хүрэлцээ, хангамж

Монгол улс 111.0 сая га бэлчээр, 1.7 сая га хадлангийн талбай нийт 112,7 сая га хангай, хээр, цөлөрхөг хээр, говийн бэлчээр хосолсон бэлчээртэй. Одоогийн байдлаар 160.6 мянган малчин өрх 61.5 сая толгой малтай бэлчээрийг ашиглаж мал аж ахуйгаа эрхэлж байна. Бэлчээр, хадлангийн талбай нь хөдөө аж ахуйн нийт эдэлбэр газрын 97 хувийг эзэлдэг. Бэлчээрийн талбайг 1964 оныхтой харьцуулахад 9.0 га-гаар багасаад байна. Нийт бэлчээрийн 52,9 сая га-г өвөл, хаврын улиралд 60,3 сая га-г зун намрын улиралд ашиглаж байна. Манай малчид бэлчээрийг улирлаар хувиарлан 4 улирлаар нүүдэллэн ашиглаж ирсэн уламжлалт арга нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах үндсэн арга болж байна. 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөнөөс болж экосистемд бэлчээрийн ургац буурах, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрөх, бэлчээр талхлагдан доройтож, цөлжилт эрчимтэй явагдах хандлагатай байна. 

Байгалийн эрсдэлийг хохирол багатай даван туулахын тулд улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутгийг байгуулан цаг хүндэрсэн үед малыг отроор өвөлжүүлж хаваржуулж малын зүй бус хорогдлыг бууруулж байна. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 бүс нутагт 783.3 мян. га, орон нутгийн тусгай хэрэгцээний сум дундын отрын бүс нутагт 5.4 сая га бэлчээрийг авч ашиглаж байна.

БЭЛЧЭЭРИЙН ХҮРЭЛЦЭЭ 2016 ОН

Аймаг Нийт бэлчээр нутгийн хэмжээ /сая га/ Сум дундын отрын бүс нутгийн хэмжээ /мян га/ Өвөлжөө, хаваржааны эзэмших гэрчилгээтэй малчин өрхийн тоо /мян/ Хадлангийн талбайн хэмжээ /мян.га/
1 Архангай 3.73 121.0 8500 53.9
2 Баянхонгор 8.86 - 6500 10.4
3 Баян-Өлгий 3.57 - 8778 11.5
4 Булган 2.48 133.8 8287 111.9
5 Говь-алтай 8.8 434.3 7251 2.5
6 Говь-сүмбэр 0.47 3.1 441 7.8
7 Дархан-Уул 0.17 - 135 9.0
8 Дорнод 8.69 286.8 2595 811.2
9 Дорноговь 9.24 111.2 3202 0.1
10 Дундговь 7.16 6.4 4134 0
11 Завхан 6.91 2.8 4752 7.7
12 Орхон 0.04 - 120 1.4
13 Өвөрхангай 5.69 90.0 10400 6.6
14 Өмнөговь 11.44 3030.0 6556 0.03
15 Сүхбаатар 7.63 702.0 64 79.1
16 Сэлэнгэ 1.62 - 2953 123.4
17 Төв 5.27 159.4 8504 61.0
18  Увс 4.31 - 3590 16.8
19 Ховд 5.17 4.5 4496 17.7
20 Хөвсгөл 4.37 245.0 9826 48.2
21 Хэнтий 5.07 109.0 3055 326.0
22 Улаанбаатар 0.22 - - 5.5
  Нийт дүн 111.02 5439.3 104139 1.71 сая.га

 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам