Газар тариалангийн салбарын бодлого
Зорилго: Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ.
Зорилтууд: Салбарын дунд хугацааны хөгжлийн бодлогын стратегийн зорилтууд, /АТРЫН III АЯНЫ ХҮРЭЭНД/:
- Эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.
- Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганын үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
- Газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ.
- Тариалангийн даатгалын эрхзүйн орчинг бүрдүүлнэ.
- Зоорь, агуулах, элеватор үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлж, тариалангийн талбайн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.
- Усны хайгуул судалгаанд үндэслэн томоохон услалтын систем шинээр барьж сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжих усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ.
- Өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлэх, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангана.
- Газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техникийн шинэчлэл хийхийг татварын бодлого, лизингийн арга хэрэгслээр дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Салбарын дунд хугацааны хүрэх үр дүн:
- Буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 60 хувийг дотоодын ургацаас хангаж, даатгалын тогтолцоог бүрдүүлнэ. Нэгжээс авах ургацын хэмжээг 30 хувиар нэмэгдүүлнэ.
- Зоорийн багтаамжийг 2016 оны түвшингээс 30 хувиар нэмэгдүүлж,зохистой дадал нэвтэрч, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болно.
- Үр тарианы техникийн шинэчлэлийг 75 хувьд, төмс, хүнсний ногооны механикжилтын түвшинг 65 хувьд хүргэнэ.
- Жимс жимсгэний тариалалтыг 8.0 мянган га-д, ургацыг 15.0 мянган тоннд хүргэнэ.
- Салбарын хүний нөөцийн чадавхи бэхжиж, ажлын байр тогвортой хадгалагдана.
Салбарт хэрэгжиж буй эрх зүйн баримт бичиг
Монгол Улсын хууль
- Тариалангийн тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Ургамал хамгааллын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Үрийн тариалангийн даатгалын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Таримал ургамлын үр сортын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай) хуулийг энд дарж үзнэ үү.
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай (2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225.0 /хоёр зуун хорин таван/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10.0 /арван/ мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх тухай) хуулийг энд дарж үзнэ үү.
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225.0 /хоёр зуун хорин таван/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10.0 /арван/ мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай) хуулийг энд дарж үзнэ үү.
Улсын Их Хурлын тогтоол
- Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг энд дарж үзнэ үү.
- Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг энд дарж үзнэ үү.
- Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
- Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энд дарж үзнэ үү
Засгийн газрын тогтоол
- Хүнсний ногоо үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Хөтөлбөр батлах тухай /Жимс жимсгэнэ үндэсний хөтөлбөр/ Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Үндэсний аян өрнүүлэх тухай /Атрын III аян/ Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү.
Салбарын сайдын тушаал
- Хүнсний буудайг хүлээн авах, хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлал /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А-80 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх, тэдгээрийг хэрэглэх, бүртгэлээс хасах, устгах журам /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А-63 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Журам батлах тухай (Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журам) /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал 2015 оны А-105 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалт /ХХАА-н сайдын 2015 оны А-90 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлага /Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/105 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам /Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 63/67/87 дугаар хамтарсан тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам /Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.