Хөдөө аж ахуйн техник, технологи

Зорилт: Газар тариалангийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татварын бодлого, санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжинэ.

Өнөөгийн байдал: Үр тарианы техникийн шинэчлэл 70, Төмс үйлдвэрлэлийн механикжуулалт 60 хувь, Хүнсний ногооны механикжуулалт 36 хувьтай байна. 

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ: Техникийн парк ашиглалт, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс техникээр төлбөртэй үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг хөгжүүлэх, төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх, Аж ахуйн нэгж, иргэд, өрх өөрийн үйлдвэрлэлийн хэмжээ, төрөлд нийцсэн техникээ бага хүүтэй, урт хугацаатай лизингээр авах боломжийг бүрдүүлэх,

Хүрэх үр дүн: Техникийн шинэчлэл 80 хувьд хүргэх.

Ашиглагдаж буй нийт техникийн 40 орчим хувь нь эдэлгээний хугацаа дууссан, бүтээмж багатай байгаа нь зардлыг өндөрсгөн бүтээгдэхүүний өөрийн өртгийг нэмэгдүүлж байна. 

Технологийн ажлыг хугацаанд нь  гүйцэтгэж чадахгүй байгаагаас үргүй зардал  гарч, ургацын чанар,  хэмжээ буурч байна.

Газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалан техникийн шинэчлэл төдийлэн сайн хийж чадахгүй байна. 

Үр тарианы орчин үеийн дэвшилтэт технологи

Орчин үеийн технологийн онцлог нь хөрсийг дахин дахин боловсруулж элдэншүүлэхээс татгалздаг бөгөөд ингэснээр хөрсний элэгдэл, үржил шим, чийгийг хадгалах, илүүдэл шатахуун болон техникийн зардалыг бууруулж өгдөг.  

Техникийн шинэчлэлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажил

ХАА-н техникийн шинэчлэл хийхийг татварын бодлого, санхүү, лизингийн арга хэрэгслээр дэмжих,

  • Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хугацааг сунгах; /2016.12.31-д дуусаж байгаа/
  • Хөдөө аж ахуйн тоногт төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээнд ноогдох НӨАТ-ыг чөлөөлөх;
  • Дэлхийн томоохон ХАА -н тоног төхөөрөмж үйлдвэрлэгч орны экспортыг дэмжсэн зээл, санхүүжилтийг авах; /АНУ, БНХАУ, Беларусь, Польш/

Аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэлийн хэмжээ, төрөлд нийцсэн техникээ бага хүүтэй, урт хугацаатай лизингээр авах боломжийг бүрдүүлэх,

  • Тухайлбал БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлэгдсэн техникийн борлуулалтаас эргэн төвлөрсөн хөрөнгийн эх үүсвэрээс техникийн шинэчлэл хийх сан бүрдүүлэх. Энэхүү сангаас техникийн шинэчлэл хийх ААН-д хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, санхүүгийн байгууллагатай хамтарсан техникийн лизингийн төсөл хэрэгжүүлэх,

Техникийн парк ашиглалт, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс Техникээр төлбөртэй үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг хөгжүүлэх, төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх,

Техникийн шинэчлэлийн хүрээнд нийлүүлэгдэж буй техник, тоног төхөөрөмж

Дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник

  • “Хүнсний ногоо” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дунд оврын трактор, бага дунд оврын тракторт тохирох хүнсний ногооны иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй 7 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож байна.
  • Хүлэмж, өрхийн тариалангийн зориулалттай бага оврын иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй, 9 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож байна.

Тенникийн тодорхойлолт, дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /сум, хороо/
  • Харъяа аймгийн ХААГ-ын тодорхойлолт 
  • Техник, тоног төхөөрөмж зээлээр авахыг хүссэн албан бичиг, хүсэлт
  • Газрын эзэмших эрхийн гэрчилгээ
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал

Холбоо барих хаяг:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Утас: 51-263408, www.mofa.gov.mn 
  • Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Утас: 51-261647, 95753810, 99087599, www.teds.mn 
     
Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам