Хамгаалагдсан хөрсний хүнсний ногооны үйлдвэрлэлийн хөгжил, өнөөгийн байдал

Хүлэмжийн хүнсний ногооны импорт, үйлдвэрлэл /тн/

Таримлын нэр 2013 2014 2015
Улаан лооль /импорт/ 3366 4130,4 3888,8
Улаан лооль /дотоод/ 833,9 882,9 1181,2
Нийт хэрэглээ /Лооль/ 4800,0 5012,9 5069,8
Өргөст хэмх/импорт/ 3045,0 2980,6 3284,2
Өргөст хэмх /дотоод/ 2383,6 1992,0 2072,0
Нийт хэрэглээ /Өргөст хэмх/ 5429,0 4972,6 5314,2
Чинжүү /импорт/     2807,4
Чинжүү /дотоод/ 128,1 110,4 117,8
Бусад ногоо /дотоод/ 651,5 880,8 1146,2
Бусад ногоо /Импорт/ 8818,0 6169,6 4106,3
Гүзээлзгэнэ /импорт/     6,4
Гүзээлзгэнэ/дотоод/ 6,27 13,0 16,3
Нийт /Импорт/ 15229,0 132801,2 14044,7
Нийт /Дотоод үйлдвэрлэл/ 4003,4 3878,0 4534,0


1. Түмэнсүйх ХХК
Тус компани 940.0 сая төгрөгийн зээлийн санхүүжилт авч Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт 5000 м2 талбай бүхий Голланд загварын өвлийн шилэн хүлэмж байгуулан 2014 оны 05 дугаар 30-ны өдөр ашиглалтад оруулав. Жилд 150 тонн өргөст хэмх хураах авах ба одоогоор 200 гаруй тонн өргөст хэмх зах зээлд нийлүүлээд байна.

2. Ногоон сор ХХК
Тус компани 5.0 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авч Төв аймгийн Эрдэнэ суманд 30000 м2 талбай бүхий Хятад загварын нарны 7 хүлэмж байгуулсан. 2014 оны дугаар 10 сард ашиглалтад оруулав. Жилд  300 тонн өргөст хэмх, мини улаан лооль, гүзээлзгэнэ, тарвас, амтат гуа, навчит ногоо, хураан авч зах зээлд нийлүүлж байна. Усан үзэм, тоор тариалж эхэлсэн.

3. Монгол флора дэвшил ХХК
Аж ахуй нэгж: Монгол флора дэвшил.ХХК
Зээл: 2000 сая төг
Эргэн төлөлт:.Хэвийн
Хүлэмж: 10080 м2- байгуулахаас 10080 м2 барьсан.
Ашиглалтад орсон он: 2016 он
Зориулалтын дагуу ашиглан, улаан лооль тариалсан.
Ажлын байр: Байнгын ажлын байр 22 түр 10 ажлын байрыг нэмэгдүүлсэн.

4. Грийн сити гарден ХХК
Аж ахуй нэгж: Грийн сити гарден.ХХК
Хүлэмж: 20000 м2- байгуулахаас 3000 м2 барьсан. 2017 онд нэмж барина.
Ашиглалтад орсон он: 2015 он
Зориулалтын дагуу ашиглан, улаан лооль, өргөст хэмх тариалж байна.
Ажлын байр: Байнгын ажлын байр 20 түр 10 ажлын байр.

5. Атрын шим ХХК
Тус компани 360.0 сая төгрөгийн зээлийн санхүүжилт авч Төв аймгийн Зуунмод хотод 1200 м2 талбай бүхий Хятад загварын нарны хүлэмж байгуулав. 2014 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Жилд  30 тонн өргөст хэмх, мини улаан лооль, гүзээлзгэнэ  хураах авч зах зээлд нийлүүлж байна. 7 хоногт 2 удаа борлуулалт хийж байна.

6. Грийн вижитал ХХК
Улаанбаатар хот, Өмнөговь аймагт  1000 м2 талбай бүхий Япон улсын усан тэжээллэг орчинд хүнсний ногоо ургуулах үйлдвэр байгуулж 5 төрлийн навчит ногоо ургуулан өдөр тутам уул уурхай, нийтийн хоолны газруудад нийлүүлж байна.

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам