Газар тариалангийн талбайн ургамал хамгаалал

2012 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар

  • Импортоор оруулж байгаа бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалын албан татварыг 2016 оны 12.31 хүртэл чөлөөлсөн. /2012.01.19-нд нэмэлт, өөрчлөлт орсон/.
  • 2012 онд Монгол улсын Хөдөө аж ахуйн салбарт ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг тогтоох тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А-74 / А-39 / 77дүгээр тушаалыг батлуулав.
  • 2012 онд тебутин-9000 л, пумасупер-35000л, алмазис-2100 кг, фенизан 46000л, спрут 30000л, раундап-300000 кг–ыг аж ахуй нэгж, иргэдэд 40%-ын урьдчилгаа төлбөртэйгээр хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулав.
  • Ургамал хамгааллын бодис импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль журмын дагуу шинээр олгох, хугацааг нь сунгах арга хэмжээ авч байна. 
  • Ургамал хамгааллын бодисыг зөв зохистой хэрэглэх, хөрсний үржил шимийг сайжруулах чиглэлээр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, ХААҮШУОНТ-тэй хамтран хэд хэдэн удаагийн сургалт, талбайн өдөрлөгийг зохион байгуулав.

Монгол Улсын “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 6.1.3-д “ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргvйтгэлийн бодисын жагсаалт, тэдгээрийн ашиглалтын хэмжээг” байгаль орчин, хvнс, хєдєє аж ахуйн болон эрvvл мэндийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага хамтран жил бvр шинэчлэн батлахаар заасан байдаг. 
Жил бүрийн шинэчилсэн жагсаалтад оруулах бүх бодисыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 63/67/87 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам”-ын дагуу боловсруулан баталдаг.

Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах бичиг баримт
1. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн иргэний үнэмлэхийн натриатчаар гэрчлүүлсэн хуулбар.
2. Тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдөл. Жич: тухайн аж ахуй нэгж өөрийн албан бланк дээр бичсэн байна.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт” Дээрх баримт бичгүүдийг бүрдүүлэн ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-т танилцуулж дараах төлбөрийг тушаах болохыг анхааруулъя. 
4. Тэмдэгтийн хураамж 20 000 төг-ийг БЗД-ын Татварын хэлтсийн Улаанбаатар банк дах 2609006167
5. Гэрчилгээний үнэ 5000 төг-ийг ХХААХҮЯ-ны санхүүгийн кассанд тушаана

Төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт бүхий албан бичиг. 
2. Төслийн техник - эдийн засгийн үндэслэл /Төслийн товч тодорхойлолт, байршил, хэрэгжих орчны тойм зураг, технологийн шийдэл зэргийг тусгасан байх/ 
3. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт туссан эсэх / Газрын зөвшөөрөл, Тусгай хамгаалалттай газарт байрлах бол Хамгаалалтын захиргааны санал/ 
4. Аж ахуй, нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар /наториатаар батлуулсан байх/ 
5. Уул уурхайн төслүүдийн хувьд дээрхи бичиг баримтуудаас гадна хайгуулын ажлын тайлан, холбогдох зураг, наториатаар батлуулсан лицензийн хуулбарын хамт Эдгээр бичиг баримтыг бүрдэл болгохын зэрэгцээ холбогдох хаяг, холбоо барих утас тодорхой байх шаардлагатай.

Үнэлгээний эрх авах хүсэлтэд хавсаргах материалын жагсаалт: 
1. Аж ахуйн нэгжийн хүсэлт /эрх авах чиглэлийг тусгасан байх/ 
2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар 
3. Аж ахуйн нэгжийн мэргэжилтэнүүдийн жагсаалт. /Орон тооны мэргэжлийн боловсон хүчинүүдийн анкетийг хавсаргасан байх/ 
4. Ажлын байрны тодорхойлолт 
5. Хэмжилт судалгааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж
6. Байгаль орчны үнэлгээ хийх арга зүй 
7. Үнэлгээ хйих асуудлаархи мэдээллийн сан 
8. Өмнө хийсэн үнэлгээний ажлын жагсаалт
Жич: Үнэлгээний эрх авах дээр материалуудыг зориулалтын хатуу хавтасаар хавтаслаж, тус бүрд нь гарчиглаж цэвэрхэн, цэгцтэй хийсэн байх шаардлагатай.

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам