Газар тариангийн салбарын танилцуулга

2017 ОНД ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

2017 онд аж ахуйн нэгж, иргэд ирэх оны тариалалтад зориулж 370.6 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 113.3 мянган га талбайг нь дэвшилтэд технологиор боловсруулсан. 2018 оны тариалалтад зориулан аж ахуй нэгжүүдээс 30.5  мянган тонн, ТЭДС болон ОБЕГ-т  27.5 мянган тонн, нийтдээ 58.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн.

Атрын гурав дахь аяныг үргэлжлүүлж, тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник технологийн шинэчлэл нэвтрүүлэх, үрийн чанар хангамжийг сайжруулах, усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэв. 

Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлийг  нэмэгдүүлэх зорилгоор “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуулан  хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна. 

ОХУ-ын Хөгжлийн банкны 10.0 сая ам долларын зээлийн хөрөнгөөр “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж 19 нэр төрлийн 575 ширхэг техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсан нь сүүлийн 10 жилд хийсэн техникийн томоохон шинэчлэл болж хураалтын ажлыг эрчимжүүлэхэд томоохон түлхэц үзүүлсэн.

Таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах зорилгоор үрийн аж ахуйн тогтолцоог шинэчлэн байгуулж, үр тарианы анхдагч үрийн аж ахуйд 1.5 тэрбум, таримал ургамлын сорт сорилтын төвийг сэргээн хөгжүүлэхэд 1.0 тэрбум, нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл  хийв. 

Хүнсний ногооны  үйлдвэрлэлийн бага механикжуулалтын түвшинг дээшлүүлэх зорилгоор бага дунд оврын 27 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийг 1.9 тэрбум төгрөгт нийлүүлснээр хүнсний ногоо тариалдаг 300 өрхийн 600 га талбайн ажлыг механикжуулах боломжийг бүрдүүлэв. 

Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор ТЭДС-гаар дамжуулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийтдээ 16.0 тэрбум төгрөгийн дэмжлэгийг тариаланчдад үзүүлж ажиллаа. 

Хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх, хүм ам төвлөрсөн хот суурин газрын иргэдийг шинэ ургацын ногоогоор жигд хүртээмжтэй хангах зорилгоор 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 68.8 мянган м2 нийлэг хальсан хүлэмжийг импортоор нийлүүлснээр шинэ ургацын хүнсний ногооны хангамж 1000 тонноор нэмэгдэж, орон нутагт 700 гаруй ажлын байр бий болох нөхцлийг бүрдүүлэв.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр үр тарианы 6.7 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 87 ширхэг бороожуулагч, 70.8 мянган метр усалгааны хоолой, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний 168 ширхэг усалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.  

Эрх зүйн хүрээнд 2018 онд төлөвлөсөн ажил

Хууль 1. Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл
2. Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Журам 1. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам
2. Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ гаргах, хүргүүлэх болон мэдээллийн сан бүрдүүлэх журам
3. Бараа, түүхий эдийг биржийн арилжаанд оролцож худалдан авсан тухай тодорхойлолтыг үндэслэн урамшуулал олгох журам
4. Усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох, усны хяналт-шинжилгээ хийх, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, заавар
5. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам
6. Ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журам
Аргачлал 1. Газрыг нөхөн сэргээх, хохирол тооцох аргачлал
2. Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохиролыг тооцох аргачлал
3. Тариалангийн бүтээгдэхүүний хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлал /улаан буудайнаас бусад/

УЛААНБУУДАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮРЭХ ТҮВШИН  1990-2020 он

Хэрэгжүүлэх  үйл ажиллагаа

  • Эрх зүйн шинэчлэл
  • Техник, технологийн шинэчлэл
  • Үрийн шинэчлэл
  • Зохистой сэлгээ
  • Бордоо, ургамал хамгаалал
  • Үнийн зохицуулалт

ТӨМСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮРЭХ ТҮВШИН 1990-2020он

Хэрэгжүүлэх  үйл ажиллагаа

  • Хадгалалт, борлуулалт
  • Боловсруулах үйлдвэр
  • Усалгаажуулалт
  • Техникийн хангамж 
  • Үрийн шинэчэл
  • Бордоо, ургамал хамгаалал

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮРЭХ ТҮВШИН 1990-2020 он

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • “Хүнсний ногоо”  хөтөлбөр  229,3 тэрбум ₮
  • Техникийн хангамж 
  • Үрийн шинэчэл
  • Хүлэмж
  • Хадгалалт, борлуулалт
  • Бордоо, ургамал хамгаалал
  • Усалгаажуулалт

ТЭЖЭЭЛИЙН ТАРИМАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮРЭХ ТҮВШИН 1990-2020 он

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Эрх зүйн шинэчлэл
  • Техник, технологийн шинэчлэл
  • Үрийн шинэчэл
  • Зохистой сэлгээ
  • Бордоо, ургамал хамгаалал
  • Борлуулалт, зах зээлийн зохицуулалт
  • Тэжээлийн үйлдвэр

 

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам