Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл

Үндсэн зорилтууд

  • Салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ. 
  • Арилжаалагдах чадамжтай шинэ мэдлэг, технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инкубатор, загвар аж ахуй, агропарк байгуулахад хөхүйлэн дэмжинэ.
  • Нээлттэй лабораторид суурилсан био, нано технологийг хөгжүүлж оюуны багтаамж өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа шинжилгээний ажлыг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулж  удирдлага бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. 
  • Хууль тогтоомж, бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах, бодлогын удирдамжаар хангана.

Үйл ажиллагаанд мөрдөх хууль эрхзүйн актууд

  • Шинжлэх ухаан, технологийн тухай хууль
  • Инновацийн тухай хууль
  • Технологи дамжуулах тухай хууль
  • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх инновацийн хөтөлбөр
  • Салбарын бусад хууль тогтоомж, эрхзүйн актууд

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр: 

  • Зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний /экстэйншны/ хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх.
  • Салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэхэд олон талын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх.
  • Судалгаа ба хөгжлийн ажлын үр дүнг зах зээлийн эргэлтэд оруулах чиглэлээр инновацийн зуучлал, мэдээлэл, маркетингийн тогтолцоог хөгжүүлэх,  талуудын оролцоог хангах.

Шинжлэх  ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх чиглэлээр:

  • Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн, нутагшуулсан жижиг дунд үйлдвэрүүдийн судалгаа хөгжлийн ажилд зарцуулсан зардлын тодорхой хувийг нөхөн олгох боломжийг бүрдүүлэх. 
  • Инкубатор, загвар аж ахуй, агропарк  байгуулахад дэмжлэг үзүүлэх.
  • Салбарын хөгжил, нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий  шинжлэх ухаан, технологийн болон инновацийн  төслүүдийг хэрэгжүүлэх, нутагшуулах, үр дүнг  үйлдвэрлэгчдэд мэдээлэх, түгээх.
  • Био, нано технологийг хөгжүүлж оюуны багтаамж өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжэээг нэмэгдүүлэх.
  • Шим, тэжээллэг болон органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх ба судалгааны дүнд суурилан зохицуулах үйлчилгээтэй хүнсийг үйлдвэрлэлд туршин нэвтрүүлэх.
  • Судалгаа хөгжлийн ажлын үр дүнг жижиг дунд үйлдвэрүүдэд нэвтрүүлэхэд болон эрдэм шинжилгээний  байгууллага, их дээд сургуулиудтай хамтран ажиллахад  дэмжлэг үзүүлэх.  
  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсон хүчнийг мэргэшүүлэх, чадавхижуулах, судалгааны материаллаг бааз /лабораторийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж/ -ыг бэхжүүлэх, хангамжийг сайжруулах. 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 

Яамны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа

  1. Салбарт хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн болон цөм технологийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг жил бүр тодорхойлон, салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж БСШУСЯ-д хүргүүлэх.
  2. Салбарт хэрэгжиж дууссан болон хэрэгжүүлж буй төслийн явцтай танилцаж үр дүнд мониторинг хийх ажлыг жилд 2 удаа зохион байгуулж үр дүнд үнэлгээ өгөх.
  3. Салбарт хэрэгжүүлж дууссан төслийн үр дүнд жил бүр үнэлгээ хийлгэж, шинжээчдийн үнэлгээнд салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.  

Салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх чиглэлээр

  1. Сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хурал зохион байгуулах, зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, салбарын сайдад мэдээлэл, санал, зөвлөмж хүргүүлэх.
  2. Эрдэмтэн судлаачдын судалгаа хөгжлийн ажлыг дэмжих зорилгоор Сайдын нэрэмжит “Грант”-ын шалгаруулалтыг зохион байгуулах. 
  3. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилтын хүрээнд олон талын оролцоот /эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиуд/ үндэсний хэмжээний чуулганыг  жил тутам зохион байгуулах. 
  4. Салбарын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний ажил, салбарт хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээс гарсан бүтээлийн улсын болон олон улсын хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах.
  5. Салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн болон экстейншны үйл ажиллагааг сайжруулах, эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд зөвлөлдөх уулзалт, онол практикийн бага хурал, зөвлөгөөн зэрэг олон талын оролцоот үйл ажиллагааг зохион байгуулах.

Үйл ажиллагааны тайлан мэдээлэл /2012-2016 он/-ийг энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам