Өнөөгийн байдал PDF Хэвлэх И-мэйл

Монгол нутагт эрт дээр үеэс бэлчээрийн мал аж аж ахуй эрхэлж ирсэн бөгөөд өргөн уудам нутагт байгалийн бэлчээрт тулгуурлан уламжлалт таван хошуу малаа өнөө хүртэл адгуулан малласаар байгаа билээ. Монгол үүлдрийн мал байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд дасан зохицсон, тэсвэр хатуужил сайтай ч ашиг шим нь тийм ч арвин биш юм.
Мал аж ахуй салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байна. Улсын нийт ажиллагсдын 34.5 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын 12.5 хувийг бүрдүүлж байна. 
Манай улсад байгалийн шалгарал, малчид, мэргэжилтнүүдийн уйгагүй зүтгэл, бүтээлч хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн ажлын үр дүнд бий болсон хонины 10 үүлдэр, 3 үүлдрийн хэсэг, 3 үржлийн хэсэг, 4 омог, үхрийн 2 үүлдэр, 1 үүлдрийн хэсэг, ямааны 3 үүлдэр, 1 үүлдрийн хэсэг, 5 омог, 1 үржлийн хэсэг, тэмээний 1 үүлдэр, 3 омог, адууны 1 үүлдэр, 5 омог, хэвшлээс гадна гадаад орноос авчирсан мах, сүүний болон хосолмол ашиг шимт хэд хэдэн үүлдрийн үхэр, өндөгний чиглэлийн тахиа, мах-өөхний хэвшлийн гахай үржүүлдэг. Эх орны хойт хэсэгт цөөн тооны цаа бугыг тэжээвэр байдлаар үржүүлж байна.
2009 оны эцсийн байдлаар мал бvхий єрх 226.6 мянга, vvнээс 170.1 мянга нь малчин єрх, 349.3 мянган малчин байна. Мєн 44.0 сая мал тоологдсон бєгєєд vvнээс тэмээ 277.1 мян, адуу 2221.3 мян, vхэр 2599.3 мян, хонь 19274.7 мян, ямаа 19651.5 мянга байна.
Манай улсад 1595.2 мянган цэвэр vvлдрийн, 668.8 мянган эрлийз, 829.5 мянган нутгийн шилдэг омгийн нийт 42 vvлдэр, омгийн мал vржvvлж байна. Манай улсын бэлчээр, хадлангийн 113.1 сая га талбайтай бєгєєд 100 га хадлан бэлчээрийн талбайд хонин толгойд шилжvvлснээр 61 толгой мал ногдож байна. Жилд 531.3 мян.тн тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний тэжээл vйлдвэрлэж 957.2 мян.тн байгалийн хадлан бэлтгэж байна. Мал аж ахуйн салбараас мах, сvv, ноос, ноолуур, арьс шир зэрэг тvvхий эд ашиг шимийг ашигладаг бєгєєд жилд 264.4 мянган тонн мах, 493.7 мянган тонн сvv, 3.0 мянган тонн ноолуур, 10.0 гаруй мянган тонн ноос, 5.0 орчим сая арьс шир бэлтгэж угаасан ноос, ноолуур тэдгээрээр хийсэн бvтээгдэхvvн, хивс, vйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нэхий, арьс ширэн эдлэлийг экспортлож байна.

 
Монгол малын зарим онцлог PDF Хэвлэх И-мэйл

Монгол мал нь байгалийн шалгарал, малчдын ардын селекцийн харилцан нєлєєлєл, эрдэмтэн мэргэжилтний олон жилийн vйл ажиллагааны vр дvнд бий болсон бєгєєд онцлог олон шинжийг хадгалсан байдаг. Vvнд:

  • Манай орны євлийн 25-35 хэмийн хvйтэн, зуны 25-40 хэмийн халуун эрс тэс уур амьсгалд гойд зохицсон, бэлчээрт идээшлэн бэлчээрийн ургамлаас аль амт шимт сайтайг тvvвэрлэн идээшилэхдээ чадамгай, гэдэс гvзээ нь багтаамж ихтэй, урт, шим тэжээл багатай бvдvvн тэжээлийн шимийг авах чадвартай, єл даамтгай, тэжээл бага хэрэглэдэг, єлдєж турах vедээ тэжээл тvргэн авдаг зэрэг онцлог шинж чанартай.
  • Бэлчээрийн маллагааны нєхцєлд харьцангуй хямд єртєгтэй, амт чанар сайтай, мах, сvv vйлдвэрлэх, биологи, физиологийн єндєр чадавхитай.
  • Vр тєл, зан билэг сайтай, сэргэлэн цовоо, орчны єєрчлєлтийг мэдрэмтгий, цэвэрч зэрэг байдлаараа бусад vvлдрийн малаас эрс ялгагдах онцлогтой, vнэт генофонд юм.
  • Монгол мал vр тєлєє хайрлах, хамгаалах vрсэг чанар сайтай, тєрєх дєхєхєєр шилэрч хvн амьтан цєєтэй, эзгvй хээр газар тєллєхийг хичээж, тєрсний дараа бусдаас нуух зэрэг шинж тэмдэгтэй.
  • Тєл нь эхээсээ тєрсний дараах эхний гурав хоногт vнэрээр нь, тvvнээс цааш дуугаар нь таньдаг онцгой чанартай.
  • Монгол мал харах, сонсох эрхтэн сайн хєгжсєн учраас гадны тааламжгүй дуу, авиа, янз бvрийн дэрс, бутны дэргэдэх элдэв зvйлээс vргэж цочих нь их, сэргэлэн цовоогоос гадна их цэвэрч амьтан. Гишгэлсэн бууцтай холилдсон євсийг бараг идэхгvй, бохир шавхаатай ус, утаа шингэсэн ус уухгvй, бохир пvнз хэвтэрт байсан тєлєє голдог хvртэл шинж тэмдгийг хадгалсан байдаг.
 

Хайлт

Санамсаргүй зураг

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэр сайн мэдэх вэ?
 

Яг одоо

Манайд 39 зочид онлайн