Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого PDF Хэвлэх И-мэйл

Монгол Улсын Их Хурлын 2003 оны
29 дүгээр тогтоолын хавсралт

ТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйг байгалийн аливаа эрсдлээс хамгаалах, хөдөөд хүмүүс тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг улам бүр сайжруулахад төр, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэхэд оршино.
2. Энэхүү бодлогын зорилго нь эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх,мал аж ахуй, газар тариалан,хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэгдэнэ.
3. Төрөөс баримтлах энэхүү бодлогын зорилт нь хүнс, хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн мах, сүү, гурил, төмс,хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино.
4. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдлага зохион байгуулалт,бүтцийн өөрчлөлт хийх,түүнийг төгөлдөржүүлэх бүхий л арга хэмжээг авахад энэхүү бодлогын үзэл санааг үндэслэл болгоно.

Дэлгэрэнгүй...
 
Төрөөc малчдын талаар баримтлах бодлого PDF Хэвлэх И-мэйл

Монгол Улсын Их Хурлын 2009 оны
39 дүгээр тогтоолын хавсралт

ТӨРӨӨС МАЛЧДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүч, хөдөлмөрөө хоршихыг урамшуулах, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх аргыг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг дэмжих замаар малчдын тав тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, мал аж ахуйг эрсдэл багатай, баталгаатай хөгжүүлэхэд чиглэнэ. Энэ нь малчин, малчин өрхийг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээг орон нутагт бий болгон хөгжүүлэхэд төр, хуулийн этгээд, төрийн бус байгууллага, малчдын хамтын хүчин чармайлтыг бий болгон хөгжүүлэх замаар хэрэгжинэ.

Дэлгэрэнгүй...
 
"Монгол мал" үндэсний хөтөлбөр PDF Хэвлэх И-мэйл

Монгол Улсын Их Хурлын 2010 оны
23 дугаар тогтоолын хавсралт

“МОНГОЛ МАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байна.

Дэлгэрэнгүй...
 
Эрх зүйн баримт бичиг PDF Хэвлэх И-мэйл

ХУУЛЬ

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
  2. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хиллэр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай
  3. Гамшгаас хамгаалах тухай
  4. Газрын тухай /шинэчилсэн найруулга/
  5. Жижиг дунд үйлдвэрийн тухай
  6. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай
  7. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай
  8. Хоршооны тухай 9. Хүнсний тухай
  9. Эм, эмнэлэгийн хэрэгсэлийн тухай

 

УИХ-ЫН ТОГТООЛ

  1. Монгол мал хөтөлбөр батлах тухай /УИХ-ын 2010 оны 23 дугаар тушаал/
  2. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлах тухай /УИХ-ын 2009 оны 39 дугаар тушаал/
  3. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай /УИХ-ын 2003 оны 29 дугаар тушаал/ 
  4. “Усны үндэсний хөтөлбөр” /УИХ-ын 2010 оны 24 дугаар тушаал/ 
  5. Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай /УИХ-ын 2002 оны 68 дугаар тушаал/

 

ЗГ-ЫН ТОГТООЛ

  1. “Аймаг дундын бэлчээр ашиглалтын нийтлэг” журам /Засгийн газрын 2007 оны 187 дугаар тушаал/
  2. “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам”, “Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журам”, “Газар зохион байгуулалт хийх журам”, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”, “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”, “”Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”, “Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ” /Засгийн газрын 2003 оны 28 дугаар тушаал /
  3. “Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах” журам /Засгийн газрын 2008 оны 305 дугаар тушаал /
  4. “Малын тэжээл” хөтөлбөр /Засгийн газрын 2007 оны 283 дугаар тушаал/
  5. “Малын чанар сайжруулах” хөтөлбөр /Засгийн газрын 2006 оны 93 дугаар тушаал/
  6. “Нэг суурин – нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр /Засгийн газрын 2005 оны 138 дугаар тушаал/
  7. “Сүү” үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2006 оны 239 дугаар тушаал/
  8. “Улсын сайн малчин шалгаруулах журам”, “Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах журам”, “Улсын тэргүүний фермер шалгаруулах журам”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам” /Засгийн газрын 2009 оны 70 дугаар тушаал/
  9. “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2009 оны 32 дугаар тушаал/
  10. “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөр /Засгийн газрын 2007 оны 255 дугаар тушаал/
  11. “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” хөтөлбөр /Засгийн газрын 2006 оны 50 дугаар тушаал/
  12. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөр /Засгийн газрын 2003 оны 160 дугаар тушаал/

 

ЖУРАМ, ЗААВАР

  1. “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дүрэм” /ХХАА-н сайдын 2007 оны 99 дүгээр тушаал/
  2. Бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах тухай журам /ХХАА, ХЗДХ-ийн сайдын 2010 оны 10/6 дугаар тушаал/
  3. Бруцеллёз, сүрьеэ өвчнөөр тайван сүрэгтэнг баталгаажуулах, зарлах тухай журам /ХХАА-н сайдын 2003 оны a/121 дугаар тушаал/
  4. Бэлчээр, тариалангийн хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээнд мэргэжлийн хяналт тавих журам /ХХАА-н сайдын 2001 оны a/80 дугаар тушаал/
  5. Гахайн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам /ХААҮ-ийн сайдын 1998 оны a/127 дугаар тушаал/
  6. Гойд ашиг шимт мал шалгаруулах журам /ХААҮ-ийн сайдын 1999 оны a/84 дүгээр тушаал/
  7. Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам /ХХАА, БО, Сангийн сайдын хамтарсан 2005 оны 101/189/194 дүгээр тушаал/
  8. Мал амьтны гоц халдварт өвчний яаралтай мэдээ өгөх журам /ХХАА-н сайдын 1994 оны a/10 дугаар тушаал/
  9. Мал амьтны өвчинтэй тэмцэх шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам /ХХАА-н сайдын 2000 оны a/49 дугаар тушаал/
  10. Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар /ХХААХҮ-ийн сайдын 2010 оны а/67 дугаар тушаал/
  11. Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрийн хүлээн авах, үеийн мал эмнэлэг хорио цээрийн журам /ХХАА-н сайдын 2002 оны a/79 дугаар тушаал/
  12. Мал, тэжээвэр амьтдын үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, баталгаажуулах бүртгэх, хяналт тавих журам /ХХАА-н сайдын 2004 оны a/121 дугаар тушаал/
  13. Мал эмнэлэг, ариун цэврийн гарал-үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам /ХХАА-н сайдын 2005 оны a/32 дугаар тушаал/
  14. Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг, түүнийг хэрэглэх журам ХААҮ-ийн сайдын 1999 оны a/168 дугаар тушаал/
  15. Мал эмнэлгийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай /ХХАА-н сайдын 2002 оны a/56 дугаар тушаал/
  16. Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээнд хяналт тавих журам/ХААҮ-ийн сайдын 1999 оны a/117 тушаал/
  17. Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам /ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/67 дугаар тушаал/
  18. Махны хяналтын дүрэм /ХХАА-н сайдын 2001 оны a/43 дугаар тушаал/
  19. Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар /ХХААХҮ-ийн сайдын 2010 оны а/148 дугаар тушаал/
  20. Мал сүрэгт үзлэг ангилалт явуулах тухай /ХХААХҮ-ийн сайдын 2008 оны 78 дугаар тушаал/
  21. Малын эм ханган нийлүүлэх байгууллагын ажиллах журам /ХХАА-н сайдын 2003 оны a/130 дугаар тушаал/
  22. Малын эмийн улсын бүртгэлийн дүрэм /ХХАА-н сайдын 2005 оны 94 дугаар тушаал/
  23. Малын эмийн салбар зөвлөлийн ажиллах журам, Малын эмийн улсын бүртгэлийн дүрэм, Мал эмнэлгийн зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалт /ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 261 дугаар тушаал/
  24. Малын эмчид итгэмжлэл олгох түр журам /ХХАА-н сайдын 2002 оны a/60 дугаар тушаал/
  25. Малын эмчид итгэмжлэл олгох түр журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /ХХАА-н сайдын 2005 оны 51 дугаар тушаал/
  26. Малын чанар сайжруулах төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам /ХХАА-н сайдын 2003 оны a/32 дугаар тушаал/
  27. Мал эмнэлгийн зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалт, Мал эмнэлгийн эмийг жороор олгох заавар, жорын маягт /ХХАА-н сайдын 2005 оны 116 дугаар тушаал/
  28. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалт /ХХАА-н сайдын 2005 оны 155 дугаар тушаал/
  29. Монгол Улсын засгийн газрын шагнал “Салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шагнал“Хүндэт жуух бичиг”-ээр шагнах журам /ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 127 дугаар тушаал/
  30. Отрын бүс нутгийг ашиглах журам
  31. Төв суурин газарт сүү, цагаан идээ худалдаалах үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам /ХХАА-н сайдын 2001 оны a/92 дугаар тушаал/
  32. Үржлийн мал бойжуулах, борлуулах тухай /ХХАА-н сайдын 2008 оны 97 дугаар тушаал/
  33. Үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцах худалдаа зохион байгуулах журам, Малын удмын санг хамгаалах ажлыг зохион байгуулах, үр, хөврөл үрийг хадгалах, ашиглах журам /ХААҮ-ийн сайдын 1998 оны a/46 дугаар тушаал/
  34. Үслэг ангийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам /ХААҮ-ийн сайдын 1999 оны a/189 дүгээр тушаал/
  35. Улсын хил нэвтэрсэн алдуул малын хөдөлгөөнийг зохицуулах журам /ХЗДХ, ХХАА, БХ-ын сайдын хамтарсан 2003 оны 81/А/39/118 дугаар тушаал/
 


Хайлт

Санамсаргүй зураг

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэр сайн мэдэх вэ?