Гахай
Гахай тэжээх, арчилж маллах PDF Хэвлэх И-мэйл

Иргэд өрхийн аж ахуйдаа гахай үржүүлэх нь махны нөөцийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Манай орны хувьд иргэд аж ахуйн нэгжүүд ихээхэн зардал гаргаж үнэтэй байр барихгүйгээр нөөц бололцоондоо тулгуурлан гахайн аж ахуйг эрхлэх боломж бий.

Нялх торой бойжуулах:
Нялх торойг 45 хоног эхтэй нь хамт маллах ба 45 хоногоос хойш нялх торойн өдөрт хөхөх хөхөлтийн тоог аажмаар цөөрүүлэн 55-60 хоногтойд эхээс нь бүрэн салгана. Хөхүүл мэгжний байрны дулаан тогтмол 20-220С, харьцангуй чийг нь 62-65 % байх хэрэгтэй. Бойжилтын эхний өдрүүдэд нялх торой (зулзага)-ны хэвтэр орчмын дулаан нь 28-300С байх бөгөөд энэхүү дулааныг нэмэгдэл цахилгаан халаагуур эсвэл чийдэнгээр шарж бий болгоно.
Торойг өсөж, бойжих тутам нэмэгдэл дулааныг аажмаар бууруулан 1 сартайд нь дулааны хэвийн горимд (16-180С) оруулна. Нялх торой эхээс төрөхдөө дунджаар 0.8-1.2 кг жинтэй байх бөгөөд тэжээллэг, маллагааны тохиромжтой нөхцөлд маш хурдан өсөж, 6 сартайдаа 100 кг хүрэх биологийн нөөцтэй байдаг. Иймд аж ахуй эрхлэгч бүр энэ нөөцийг бүрэн ашиглахын тулд гахайн арчиллагаа маллагааг тохируулах хэрэгтэй. Нялх торойн бойжилтын эхний хоногуудын өгөх үндсэн тэжээл нь эхийн сүү боловч 5-7 хоногтой үеэс нь эхлэн мэгжний сүү торойн түргэн өсөлтийг хангаж чадахгүйд хүрдэг.

Дэлгэрэнгүй...
 
Гахайгаа хаанаас олох вэ? PDF Хэвлэх И-мэйл

Өрхийн аж ахуйдаа цөөн тоотой гахай үржүүлэх иргэд мах-өөхний чиглэлийн нутгийн сайжирсан торой, мэгж бодонг Төв, Сэлэнгэ аймагт орших гахайн фермүүдээс авч үйл ажиллагаагаа эхлэж болно. Харин 5-аас дээш үндсэн мэгжтэй жижиг фермер хэлбэрээр гахайн аж ахуй эрхлэх сонирхол бүхий иргэд мах-өөхний болон махны чиглэлийн төрөлжсөн Том Цагаан, Ландрас, Дюрок зэрэг үүлдрийн арвин ашиг шимт эрлийз гахайг Улаанбаатар, Төв аймагт байршдаг гахайн фермүүдээс худалдан авч болно.

 
Гахайн байр PDF Хэвлэх И-мэйл

Өрхийн жижиг аж ахуйн нөхцөлд гахайн байрыг тоосго, чулуу, банз, дүнз зэрэг гарын доорхи материал ашиглан барьж болно. Гахайн байр барихдаа нөмөр дулаан, элсэрхэг хөрстэй, товгордуу газрыг сонгох бөгөөд урд хэсэгт нь нарны гэрэл тусахар цонх гаргана.

Дэлгэрэнгүй...
 
Гахай бордох PDF Хэвлэх И-мэйл

Гахайг бордох үндсэн 3 чиглэл (махны, мах-өөхний, өөхний) байдгаас энгийн маллагааны үед гахайнаас мах, өөх тэнцүү авах зорилготой бол мах өөхний чиглэлээр, махыг илүү авах бол махны чиглэлээр бордлого явуулж болно.
Махны чиглэлээр бордоход 25-30 кг жинтэй 4 сартай торойг авч 4 сар гаруй бордоод 80-90 кг жинд хүргэж нядлана. Харин мах-өөхний чиглэлээр бордлого явуулах бол 70-80 кг жинтэй, 6 сартай торойг 3 сар орчим бордоод 100-120 кг жинд хүргэж нядлана. Хэрэв бордлогыг урин дулааны улиралд хийвэл гахайг бэлчээрлүүлж болох бөгөөд өсвөр торой зуны улиралд 5-7 кг шинэ ногоог бэлчээрээс иднэ гэж тооцно.

Дэлгэрэнгүй...
 
Гахайн тэжээл PDF Хэвлэх И-мэйл

1. Нялх торойн тэжээл: Өрхийн аж ахуйн нөхцөлд нялх торойг эхээс салгаагүй үед эхийн сүүнээс гадна үнээний сүү, шингэн сүү, хуурсан улаанбуудай, арвай зэргийг нэг торойд 30-50 граммаар бодож 5-аас дээш хоногийн настай үеэс нь өгч эхлэх бөгөөд 8-10 хоногийн настай үеэс нь холимог тэжээлд оруулна.
Нялх торойд 5-6 хоногтойгоос нь хар, улаан шороо шохойн шаар, хусны нүүрс зэргийг тусгай онгоцонд тавьж өгнө. Түүнчлэн 10-аас дээш хоногийн настай торойд улаан лууван, манжин байцаа зэргийг жижиглэж хэрчээд өгч болно.

Дэлгэрэнгүй...
 


Хайлт

Санамсаргүй зураг

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэр сайн мэдэх вэ?