Шувуу
Шувууг тэжээх, арчилж маллах PDF Хэвлэх И-мэйл

Манай оронд 1920-иод оноос хойш хөдөө аж ахуйн тэжээвэр шувуудаас тахиа, галуу гургуулын аж ахуйг эрхэлж ирсэн. Дээрхи төрлийн шувуудаас хамгийн өргөн тархсан нь өндөгний чиглэлийн тахиа юм. Өнөөдөр мах, махан бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа үед хүнсний шимт чанараараа тэргүүн зэрэгт тооцогддог өндөг үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, өрхийн аж ахуйдаа нэмэгдэл орлого олохын тулд шувууны аж ахуйг эрхлэх ажлыг бодлогоор дэмжиж байна.

 

Өрхийн аж ахуйд шувууны аж ахуйг яаж эхлэх вэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дөрвөн ам бүлтэй айл хувийн аж ахуйдаа 16-20 өндөглөгч тахиатай байх нь тооны хувьд тохиромжтой бөгөөд энэ нь өрхийн нэг хүнд 4-5 тахиа ногдож өрхийн гишүүн бүрт өдөрт 2 өндөг хүнсэндээ хэрэглэх боломжтой гэсэн үг. Манай орны нөхцөлд өрхийн аж ахуйд шувууны аж ахуй эрхэлж болох 2 арга байна. Үүнд:
1. Нэг хоногтой сүвийг нь ялгаагүй 50–иас доошгүй тооны дэгдээхэй, эсвэл сүвийг нь ялгасан 30-аас доошгүй охин дэгдээхэйг өрхийн аж ахуйдаа шувуу үржүүлдэг хувь хүн болон төрөлжсөн шувууны аж ахуйгаас худалдан авч, дулаан байранд бойжуулах.
2. Нөгөө нэг арга нь 3-4 сартай өсвөр өндөглөгчийг шувууны аж ахуйн төрөлжсөн фермээс авч байр, орчинд нь дасган өндөглөгч болгон маллах. Шувууны байр, дулаан, тэжээлийн асуудлыг шийдвэрлэсэн өндөг үйлдвэрлэлтээр нэмэгдэл орлого олох зорилготой бол арвин ашиг шимт “High Line” болон өндөгний төрөлжсөн үүлдрийн тахиа, байр дулааны асуудлыг бүрэн шийдвэрлээгүй боловч энэ аж ахуйг эрхлэх бол сонирхол бүхий ард иргэд нутгийн тахиа сонгон үржүүлэх нь ашигтай.

 
Өрхийн аж ахуй дахь шувууны байр, тоног төхөөрөмж PDF Хэвлэх И-мэйл

Өрхийн аж ахуйд шувууны байрыг мод, чулуу, тоосго, дүнз, банз, шургааг ашиглан аж ахуйн аргаар барьж болно. Байрыг нөмөр дулаан товгор элсэрхэг газар битүү ханыг нь ноёлох салхины эсрэг харуулан барих бөгөөд агаарын солилцоо сайтай байх хэрэгтэй. Шувууны байрыг заавал банз цементын аль нэгээр шаллах шаардлагатай бөгөөд байрны 1м2 талбайд 12-15 дэгдээхэй, өндөглөгч бол 5-6 нас гүйцсэн тахиа байрлахаар байрны хэмжээг тооцож тогтооно.

 
Өрхийн аж ахуй дахь шувууны арчилгаа маллагаа PDF Хэвлэх И-мэйл

Өрхийн аж ахуйдаа нэг хоногийн настай дэгдээхэй бойжуулахаар бол 20-200С тогтмол дулаантай, 60-650С харьцангуй чийгтэй агаарын солилцоо сайтай байрны шалан дээр хэрчсэн сүрэл, модны үртэс, зоргодосыг 5-6 см зузаантайгаар дэвссэн байна.
Бойжилтын эхний үед нялх дэгдээхэйд 30-320С-ийн нэмэгдэл дулаантай байранд суулгах бөгөөд нэмэгдэл дулааныг усан болон цахилгаан бигнүүрийн тусламжтай бий болгоно. Бойжилтын эхийн үеийн хоёр хоног тутам дулааныг 1.00С-аар бууруулан дэгдээхэйг 1 сартайгаас нь хэвийн дулааны горим (200С-220С)-д шилжүүлнэ. Хэдхэн хоногийн настай нялх дэгдээхэйг 2 цаг тутам, нэг сарын настай үеэс нь өдөрт 5 удаа, хоёр сарын настай үеэс нь өдөрт 4 удаа, гурван сараас дээш сарын настай үеэс нь өдөрт 3 удаа тэжээнэ.

Дэлгэрэнгүй...
 
Өрхийн аж ахуй дахь шувуу тэжээх PDF Хэвлэх И-мэйл

Тахианы дэгдээхэйг хорогдолгүй бойжуулах болон өндөглөгч тахианаас аль болох олон өндөг авахын тулд нас, ашиг шимийн онцлогт нь тохирсон уураг, тос, нүүр-ус, эрдэс бодис, амин дэм зохистой хэмжээгээр орсон бүрэн найрлагат тэжээлээр тэжээх шаардлагатай. Шувууны физиологийн хэрэгцээг бүрэн хангасан нормчилсон тэжээлээр тэжээх нь тахианаас арвин ашиг шим авах урьдчилсан нөхцөл болно.
Нялх болон өсвөр дэгдээхэйг сайн чанарын улаан буудайн няцалбар, хивэг, өвсний гурил, вандуй, шар буурцаг, эрдэнэшишийн гурил, мах ясны гурил, ээдэмцэр, шар сүү, дун хясаа, хайрга, талсжсан элс, зэргийг зохих жор нормын дагуу хольж насны онцлогт тохируулан тэжээнэ.

Дэлгэрэнгүй...
 


Хайлт

Санамсаргүй зураг

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэр сайн мэдэх вэ?