Туулай
Туулайн арчилгаа, маллагаа, тэжээллэг PDF Хэвлэх И-мэйл

1 Малтагчин туулайн биологийн онцлог:
Хөдөө аж ахуйн бусад амьтдаас ялгаатай нь малтагчин туулайны бэлгийн боловсролт эрт гүйцэж, 4-5 сартайдаа хээлтүүлэгт ороход бэлэн болдог. Төллөсний дараа 1-2 хоноод ороо нь илэрдэг. Хээл аваагүй малтагчны ороо 3-5 хоног үргэлжлэх бөгөөд дулааны улиралд 5-7, хүйтний улиралд 8-9 хоногийн дараа дахин давтагдана.
Эх малтагчин нэг удаад 7-19, ихэнхдээ 6-12 бүжин төрүүлдэг. Малтагчин туулайны өсөлтийн эрчим нь хөдөө аж ахуйн бусад амьтдаас илүү байдаг. Бүжин нь эхээс төрөхдөө 80 г орчим жинтэй бөгөөд үсэн бүрхүүлгүй,нүд нь харах чадвар муутай байдаг. Төрснөөс хойш хоёр өдрийн дараа амьдын жин нь 30 хувиар, 6 дахь өдөр 2 дахин, хоёр дахь долоо хоногт анхны жин нь 3 дахин, гурав дахь долоо хоногийн төгсгөлд 5-6 дахин, дөрөвдөх долоо хоногийн төгсгөлд 10 дахин нэмэгдэнэ.
Тэжээллэг, арчилгаа, маллагааны сайн нөхцөлд бойжсон бүжингийн амьдын жин 3.5-5 сартайдаа 2.5-3.5 кг буюу шинэхэн төрсөн бүжингийнхээс 50 дахин илүү болсон байдаг. Малтагчны биологийн чухал онцлогийн нэг нь капрофаги буюу өөрийн ялгадсаа идэх явдал юм. Малтагчин туулай өтгөн, шингэни хоёр төрлийн баас гаргана. Малтагчин Шингэн баасаа шууд залгих ба тэр нь ходоодонд 5-6 цаг байж исэж боловсорно.
Шингэн баас нь уураг, амин хүчил, амин дэм, эрдэс бодисоор баялаг. Шингэн баас нь тэжээл боловсруулах эрхтнүүдийн хэвийн ажиллагааг хангах, шимт бодисуудын шингэцийг сайжруулахаас гадна бүжингийн өсөлтийг хурдасгах, нас гүйцсэн малтагчны нөхөн үржихүйг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлдөг.

 

2. Малтагчин туулай тэжээх:
Малтагчинг тэжээхдээ өөрийн бэлтгэсэн болон гарын доорхи ямар ч тэжээлийг ашиглаж болно. Хүчит тэжээлийг өвс, ногоон тэжээл, дарштай хослуулан хэргэлэнэ. Тэжээлийг урьдчилан няцлах, хэрчих, угаах, уураар жигнэх, чанах, хооронд нь холих зэргээр бэлтгэх шаардлагатай. Тэжээл исэж муудахаас сэргийлэхийн тулд идээгүй үлдэгдлийг өдөр бүр хаяж, онгоцыг цэвэрлэж угаах нь зүйтэй. Зуны улиралд малтагчинд хошоонгор, царгас, шошлой зэрэг буурцагтан, мөн үет буурцагт ургамлыг өгөхөд сайн байдаг.
Ногоон ургамал бол бүх төрлийн шимт бодисоор баялаг бөгөөд малтагчинг бордоход хамгийн хямд тэжээл юм. Шүүст тэжээлийг түүхийгээр нь өгнө. Ногоон тэжээл дутмаг үед үндэс үртэн, модны навч зэргээр тэжээж болох юм. Өвлийн улиралд өвс, сүрэл, мөчир зэрэг бүдүүн тэжээлээр тэжээнэ. Тэжээлийн жорд бүдүүн тэжээл дутагдсанаас болж малтагчин туулай хайсныхаа модыг мэрэх тохиолдол гардаг мэрэх тохиолдол гардаг. Мөн бие биенийхээ үс, ноолуурыг зулгаах нь бүдүүн тэжээл дутагдсаны шинж юм.
Эх болон өсвөр малтагчны тэжээлийн жорын шимт чанарт хүчит тэжээл 65%, ногоон тэжээл 35%, шүүст тэжээл 15%, бүдүүн тэжээл 20 хувийгэзлэхээр оруулж өгнө. Малтагчин туулайн хээлтүүлгийн үед хошуу будаа 60 г, арвай 40 г, өвс 450 г, хоолны давс 1.8 грамм, харин хээлтэй үед нь хошуу будаа 50 г, арвай 40 г, вандуй 20 г, өвс 340 г, давс 1,2 граммыг өгөхөөр тооцно. 8 бүжинтэй хөхүүл малтагчинд хоногт хошуу будаа 80 г, арвай 90 г, вандуй 160 г, тосны ургамлын шахдас 110 г, өвс 560 г, хоолны давс 6 граммыг тус тус өгнө.
Зуны улиралд малтагчин туулайг өвсний оронд бэлчээрийн болон таримал ногоогоор тэжээнэ. Өсвөр малтагчин идсэн 100 г хуурай бодисдоо 220 г, сувай малтагчин 170 г, хөхүүл нь 200 г, хээлтэй нь 300 г усыг тус тус ууна.

Эх болон эр малтагчин туулай үр төлийн хамт жилд ашиглах тэжээлийн хэрэгцээ, кг

Физиологийн байдал Жилд тэжээх хоногийн тоо Хүчит тэжээл Өвс Дарш, үндэс үртэн Ногоон тэжээл
Эх малтагчин, хээлтүүлгийн бус үед 33 3.46 1.19 3.23 4.48
Эх малтагчин, хээлтүүлгийн үед 32 3.66 1.27 3.38 4.93
Эх малтагчин, хээлтэй үе 120 14.78 5.04 13.10 19.4
Эх малтагчин, хөхүүл үе 180 64.9 21.94 59.49 86.68
Өсвөр сүрэг, 45-120 хоногтойд , нэг толгойд 75 8.52 2.64 - 10.05
Бүгд 24 бүжинд 1800 204.48 63.36 - 241.2
Сүрэг сэлбэх өсвөр малтагчин (2 толгой) 120 13.21 4.75 14.30 20.59
Эр малтагчинд шаардлагатай 365 41.8 14.43 38.72 56.32
Нэг эхэд оногдох эр малтагчин - 5.23 1.8 4.84 7.04
Дүн - 309.72 99.35 98.34 384.32

Эхээс ялгасан бүжингийн тэжээлийн жорд шимт бодис ихтэй, хялбар шингэдэг нялх ногоон ургамал, буурцагт болон буурцагтан-үетэнт витаминт өвс, хошуу будаа, чанасан төмс, лууван, бага хэмжээний улаан буудайн хивэгийг оруулж өгнө. Амьтны гаралтай тэжээлээс хүнсэнд хэрэглэдэггүй загасаар хийсэн гурил, тэжээлийн хөрөнгө болон бусад энерги ихтэй тэжээлийг оруулж өгч болох юм.
Сүрэг сэлбэх өсвөр малтагчны тэжээлийн жор нь өвлийн улиралд хүчит 60-65%, шүүст 15-20%, бүдүүн 15-20% , зуны улиралд ногоон тэжээл 40% байна. Амин дэм, эрдсийн бичил нэмэгдэлийг багсармал тэжээлийн жингийн 1 хувь хүртэл оруулах нь зохимжтой

 


Хайлт

Санамсаргүй зураг

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэр сайн мэдэх вэ?