Зөгий
Зөгий тэжээх, арчилж маллах PDF Хэвлэх И-мэйл

Зөгийг төрөлжсөн болон туслах аж ахуйн хэлбэрээр үржүүлж, хүнс, эмчилгээний ач холбогдолтой бал, лав, жилий,сүүнцэр, хор, цэцгийн тоос, тоосормог зэрэг бүтээгдэхүүн авахын зэрэгцээ хөдөө аж ахуйн таримал ургамлын тоос хүртээхэд ургац нь 40-300 хувь хүртэл дээшилж, үр жимсний чанар сайжирдаг байна. Манай оронд Дундад оросын болон Карпат үүлдрийн зөгий үржүүлдэг. Зөгийн анхны зоотехникч Д.Сэлэнгэ Карпат үүлдрийн Халиун удмын зөгийг гарган батлуулсан билээ.

 
Зөгийн бүлийн арчилгаа, маллагаа PDF Хэвлэх И-мэйл

Зөгийн амьдралыг идэвхтэй, тайван гэсэн 2 үед хуваана. Идэвхтэй үе нь гуравдугаар сараас аравдугаар сарын сүүлч хүртэл, тайван үе нь аравдугаар сарын сүүлчээс гуравдугаар сарын сүүлч хүртэл зөгийг өвөлжөөнд байх хугацааг хамаарна. Тайван үед шинээр үүр, багаж, хэрэгсэл хийх, засаж сэлбэх, угааж ариутгахын зэрэгцээ зөгийн аж ахуйн бүх бэлтгэл ажлууд хийгдэнэ.
Гадаа агаарын дулаан 13-аас дээш градус болсон үед нарлаг өдөр өглөө эрт зөгийг өвөлжөөнөөс гаргана. Хэрэв зөгий чацга алдах, оготнод сүйтгүүлэх, үүрний чийг ихсэх хандлага илэрвэл гадна агаарын дулаан 7-8 хэм болоход мэргэжилтний шууд удирдлагын дор зөгийг өвөлжөөнөөс эрт гаргаж, шаардлагатай арчилгааг хийнэ. Зөгийг өвөлжөөнөөс гаргахад бүлийн тоог харгалзан үзэж нэмэгдэл хүн хүч авна. Бүлийг зөөхдөө үүрний бүх нисгэвчийг хаасны дараа 2 хүн бүлийг тавиураас болгоомжтой авч, гар дамнуурга, эсвэл түрдэг тэргэн дээр нисгэвчийг хойш харуулан дамжлан гаргаж, наранд ээвэр, нөмөр газар тавина.
Зөгийн бүлийг эгнээ хооронд 5-6 м, үүр хооронд 3-4 м зайтай, үүрийг нисгэвч тал руугаа бага зэрэг хазайлган газраас хөндий байрлуулна. Бүлийг тавиураас авах, зөөх, цэгт байрлуулах үед үүрийг унагах, чанга тавих, зөгийг цочроохыг хатуу хориглоно. Бүх бүлийг зөөж дууссаны дараа нэг захаас нь бүл бүрийн нисгэвчийг онгойлгоно. Зөгийн үзлэгт шаардагдах багаж хэрэгсэл, утуур, ажлын болон, зөөврийн хайрцаг, жааз, идүүр, ховхчуур, балны болон, цэвэрлэгээний хутга, ариутгалын бодис, хяналтын жин, суурийн бүртгэл, нүүр гарын саван, алчуур, угаагуур, цагаан халаад, тортой малгай, ажлын гутал зэргийг урьдчилан бэлдсэн байна. Мөн сархиаг, үүр, давхар цаваг даавуу, жижиг дулаалга, сэмж, утасласан жааз, элсэн чихрийн шүүс зэргийг шаардлагатай хэмжээгээр бэлтгэнэ. Үзлэг хийхийн өмнө зөгийчин хөдөлмөр хамгаалалын хувцасаа бүрэн өмсөж, утуураа асааж, цэнэглэсэн байвал зохино.
Харин хар бараан хувцас өмсөх, цочмог хөдлөх, архи, тамхи, үнэртэй ус, бензин зэрэг хурц үнэртэй зүйл хэрэглэхийг хориглоно. Гэрийн нисгэвчийг онгойлгосны дараа зөгийн нисэлтийг нарийвчлан ажиглана. Зөгий үүрнээсээ гарч ирэнгүүт нисэж чадахгүй унаж байгаа, эсвэл цөөн зөгий нислэгт гарч байгаа бүлүүдийг эхний ээлжинд яаравчлан шалган үзэж, шаардлагатай арга хэмжээ авна. Зөгийн бүлд янз бүрийн насны үрвэлдэй байгаа үед үүрний дулаан 34-35 градус байна. Иймд үүрний дулаан алдагдаж, үрвэлдэйг дааруулахаас сэргийлж бүлийг түргэн үзэх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй...
 
Зөгийн тэжээл PDF Хэвлэх И-мэйл

Зөгийн өсөлт хөгжилт, бүлийн хэвийн амьжиргааг хангахад уураг, тос, нүүрс ус агуулсан тэжээл чухал юм. Түүнээс гадна зөгийд ус, эрдэс давс, амин дэм хэрэгтэй. Зөгийн бүл бүх зүйлийг цэцгийн шүүс, тоосноос авна. Бал, тоосормог нь бие гүйцсэн зөгий, ажлын болон эр зөгий болох 3-аас дээш хоногийн настай авгалдайн тэжээл юм. Бага насны авгалдай, эх зөгийнд ажлын зөгийн залгуурын болон дээд эрүүний булчирхайн шүүрэл буюу сүүнцэр тэжээл болно.
Эх зөгий өөрийн хөгжлийн үе, өндөглөх хугацааны туршид сүүнцэрийг хэрэглэх боловч өндөглөөгүй үедээ балыг ташаалавчнаас нь иднэ. Ажлын зөгий, эр зөгий болох авгалдай 3 хоногийн настай болтлоо сүүнцэр идэж цаашид бал, тоосормогийн холимгоор тэжээгдэнэ. Харин эх зөгий болох авгалдай дан сүүнцэрээр тэжээгдэнэ. Зөгийн бал нь түүний үндсэн ашиг шим төдийгүй нүүрс уст тэжээл юм.
Нэг бүл зөгийн өвлийн тэжээлд 20-25 кг бал байхаар бодох ба бал дутагдвал 2:1 –ийн харьцаатай чихрийн уусмалыг нэмэлт тэжээл болгон хэрэглэдэг. Өвлийн бүх тэжээлийн хагасаас доошгүй хувь нь бал байх шаардлагатай. Тоосормог нь зөгийн уурагт тэжээл бөгөөд түүний түүхий эд нь цэцгийн тоос юм.

Дэлгэрэнгүй...
 


Хайлт

Санамсаргүй зураг

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэр сайн мэдэх вэ?