Мал үржүүлэг
1. Сүргийн нөхөн үйлдвэрлэл PDF Хэвлэх И-мэйл

Сүргийн нөхөн үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулахын гол зорилго нь сүрэгт эзлэх эх малын хувийн жинг зөв тогтоох, хээлтэгч малыг үржилд олон жил ашиглан жил бүр төл авах замар аль болох их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ашиг орлогыг нэмэгдүүлэх, явдал юм. Хээлтэгч, хээлтүүлэгчийн нөхөн үйлдвэрлэлд малын удамшил, тэжээллэг, арчилгаа маллагааны нөхцөл, хээлтүүлгийн арга технологи, зохион байгуулалт их нөлөөтэй. Жилийн турш бэлчээрийн маллагаанд байдаг монгол малын бэлгийн боловсролт эрт гүйцдэг боловч биеийн бойжилт хожуу гүйцдэг. Малыг үржилд ашиглах хугацаа нь түүний наслалт, нөхөн үржих чадвараа хадгалах байдлаас шалтгаалан нилээд богино байдаг. Малыг үржилд ашиглах хугацаа нь түүний ашиг шимийн хэмжээ, наслалт, үр төлийн чанар зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. 

Дэлгэрэнгүй...
 
2. Мал үржүүлгийн арга PDF Хэвлэх И-мэйл

Мал үржүүлгийн арга гэдэг нь малын чанар, ашиг шимийг өөрчлөн сайжруулах зорилтыг шийдвэрлэхийн тулд төрөл, зүйл, үүлдэр, омгийг харгалзан зөв шилж зохистой тохируулан сонгож нийлүүлэх, үржүүлэх тогтолцоо юм. Мал аж ахуйд цэвэр үүлдрийн үржүүлэг, удам дагуулан үржүүлэх, эрлийзжүүлэг, эвцэлдүүлэг гэсэн дөрвөн аргыг хэрэглэдэг. Нийгэм, эдийн засгийн шаардлага,зах зээлийн хэрэгцээттэй уялдуулан тухайн үүлдрийн малыг цэврээр үржүүлэх, өөрчлөн сайжруулах ажлыг зохион байгуулдаг. Үржүүлгийн аргууд нь:

1. Цэвэр үүлдрийн үржүүлгийн арга:
2.Удам дагуулан үржүүлэх:
3. Эрлийзжүүлэг:
а. Үүлдэр гаргах эрлийзжүүлэг:
б. Цус шингээх эрлийзжүүлэг:
в. Цус сэлбэх эрлийзжүүлэг:
г. Хэрэгцээний эрлийзжүүлэг:
д. Соливцуулах эрлийзжүүлэг:
4.Малын эвцэлдүүлэг:

 

 
3. Малыг шилэн сонгох PDF Хэвлэх И-мэйл

Малыг шилэн сонгож үржүүлэх нь түүний ашиг шим, үржлийн чанарыг дээшлүүлэх гол аргуудын нэг юм. Шилэн сонголт гэдэг нь суурь, сүрэг, үүлдрийн малын дотроос орчныхоо нөхцөл, үйлдвэрлэлийн технологид тохирсон, ашиг шим, үржлийнхээ чадвараар илүү сайн тохиромжтой хэвшлийн хэсгийг үржилд үлдээн шаардлага хангаагүй хэсгийг сүргээс заазлан хасах ажлыг тогтмол явуулах замаар малын үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг дээшлүүлэхэд чиглэгдсэн аж ахуй зохион байгуулалтын цогц арга хэмжээг хэлнэ.
Таван хошуу малын хээлтүүлэгчийг шилэн сонгоход малын төрөл бүрт дараах шинж тэмдгийг голчлон анхаардаг байна. Үүнд:

Дэлгэрэнгүй...
 
4. Мал хээлтүүлгийн арга PDF Хэвлэх И-мэйл

Мал хээлтүүлгийн ажлыг зохион байгуулахад нэг талаас хээлтэгч, хээлтүүлэгч малын ороо сайн илэрч бэлгийн үйл ажиллагаа хамгийн эрчимтэй явагдах үе, нөгөө талаас гарах төл нь өсч бойжиход хамгийн тохиромжтой, бага зардал шаардах улирлыг сонгоход анхаарах нь зүйтэй.
Бэлчээрийн маллагаатай монгол малаас ингэ өвлийн, гүү, үнээ хавар, зуны, хонь, ямаа намрын улиралд нийлүүлэгт орж хожим нь хүйтний эрч наашилсан, цагаан сарын дараах үеэр төллөж эхлэхээр тааруулдаг. Харин эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа нөхцөлд малыг жилийн турш жигд, ээлжээр төллүүлж байхаар хээлтүүлгийн ажлыг зохион байгуулна.
Хээлтүүлгийн ажлыг зохион байгуулахад хээлтэгч малын бэлгийн мөчлөгийг сайн мэдэх шаардлагатай байдаг.

Дэлгэрэнгүй...
 


Хайлт

Санамсаргүй зураг

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэр сайн мэдэх вэ?