Танилцуулга

Вэбээс хайх

“Монгол ноос, ноолуур-2012” үзэсгэлэн худалдаа боллоо PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 11-р сарын 01, Мягмар гариг, 02:47

ХХААХҮЯ, Монголын Ноос ноолуурын Холбоо хамтран “МОНГОЛ НООС, НООЛУУР-2012” үзэсгэлэн, худалдааг 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг  Улаанбаатар бизнес хөгжлийн төвд 2011 оны 10 дугаар сарын 14-17-ны хооронд  зохион байгуулж, ноос, ноолуур боловсруулах 32 үйлдвэр оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэлээ.

 

Ноос ноолуурын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ, ажиллагсдын тоо зэргэээрээ   нийгэм,  эдийн засагт   жинтэй хувь нэмэр оруулж  байгаа  тул  Засгийн газраас  тэргүүлэх ач холбогдол бүхий  салбарт тооцон дэмжих  бодлогыг явуулж  байгаа билээ.
Энэ жил ноос, ноолуур боловсруулах салбарынханы хувьд олон үйл явдал давхцсан онцгой жил болж байна. “УИХ-аас “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай” 30 дугаар тогтоолоор Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийг дэмжих хөнгөлттэй зээл, малчдад үндэсний үйлдвэрт 1 дүгээр зэрэгт тэнцүүлэн тушаасан тушаасан хонины болон тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулах олгох  шийдвэрийг гаргаж, эдгээр арга хэмжээнд зориулан 150 тэрбум төгрөгийг Засгийн газрын бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдсэн. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Засгийн газрын 221 дугаар тогтоолоор "Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам", "Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам"-ыг тус тус батлан хэрэгжүүлж эхлээд байна.  
Журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  ноолуур боловсруулах 50 гаруй, ноос боловсруулах 40 гаруй  үйлдвэрийг хөнгөлттэй зээлд хамруулахаар төслийг  арилжааны банкинд шилжүүлээд байна.  Мөн ноолуур боловсруулах  үндэсний үйлдвэрлэгч 13 компани  хамтран  “Монгол ноолуур” нэгдэл, ноос боловсруулах 44 компани хамтран “Монгол шийп вүүл” нэгдлийг тус тус албан ёсоор байгуулж үйл ажиллагаагаа явуулж  байна.
Эдгээр нэгдлийн  зорилго  нь үйлдвэрлэлийн хоршилт, төрөлжилтийг гүнзгийрүүлэх, түүхий эд бэлтгэх тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд хамтын маркетингийг хэрэгжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, техник, технологийг шинэчлэх, мэргэжилтэй ажиллах хүчийг нэгдсэн бодлогоор бэлтгэх, ажлын байр нэмэгдүүлэх явдал юм.2011 оны эхний 10 сарын байдлаар манай улсад 14000 тонн хонины ноос бэлтгэснаас ноос боловсруулах үндэсний үйлдвэрүүд 8400 тоныг аймаг сумдад томилогдсон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-дөөр дамжуулан  хүлээж аваад байгаа нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт юм.
Засгийн газрын дэмжлэгтэйгээр ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн  хамтын ажиллагааны суурин дээр цаашид  ноос, ноолууран түүхий эдийг дотооддоо 10 хувь боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилго тавин ажиллаж байна.Үзэсэглэн худалдаагаар жилийн ажлаа дүгнэж, салбарын шилдэгүүдийг тодруулахаас  гадна ирэх жилийн  загварын чиг хандлагыг тодорхойлдог уламжлалаараа  шилдэгүүдийг  шалгарууллаа.Энэ жилийн  оны шилдэг бүтээгдэхүүнээр:
1. Blue sky ХХК-ий ноолууран “Охид” загвар шалгарч гран при, өргөмлөлөөр
2. “Лакс” ХХК-ий гар аргаар будсан хонины ноосон “Залуус” загвар оны шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч өргөмжлөлөөр
3. “” ХХК-ий сарлагийн хөөврөн пальто шалгарч өргөмжлөлөөртус тус шагнагдлаа.

Шалгарсан компаниудыг  дараа жил зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд үнэгүй оролцох эрхээр МННХ нэмж шагналаа.
4 өдөр зохион байгуулагдсан үзэсглэн худалдаагаар компаниуд нийтдээ 35,0 сая төгрөгийн борлуулалт хийснээс  хамгийн их борлуулалтыг “Хатан сүлжээ” ХХК 5,0 сая төгрөгийн борлуулалт хийлээ. Үзэсгэлэн худалдааг давхардсан тоогоор нийтдээ  5000 орчим хүн үзэж сонирхлоо.

 

Зургийн цомог

country200.jpg

Нийт хандалт

527519
ӨнөөдөрӨнөөдөр383
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1435
Энэ сардЭнэ сард9660
НийтНийт527519

Үнэ ханш

д
Барааны нэр 2013 он
IV/03 IV/10
1 "Алтан тариа"
гурил 
/кг/
 
дээд, савласан 1077 1077
I зэрэг, задгай 713 713
2 Талх, /ш/ "Атар" 817 817
Зуувин чех 924 924
3 Цагаан будаа /кг/ 1738 1738
4 Хонины мах (ястай) /кг/ 7729 7529
5 Үхрийн мах 
(ястай) /кг/
8486 9000
6 Үхрийн мах 
(ясгүй, цул) /кг/
9571 10500
7 Адууны мах /кг/ 6467 6600
8 Ямааны мах 
(ястай) /кг/
5900 6400
9 Сүү Зайдгай /л/ 1200 1200
"Элекстер" /0.5л/ 798 792
"Шинэ сүү" /л/ 1754 1754
10 Тараг цөцгийнтэй, савласан /900гр/ 1646 1646
11 Цөцгийн тос /250гр/ 2238 2238
12 Ургамлын тос /л/ 2736 2719
13 Элсэн чихэр /кг/ 1715 1715
14 Ногоон цай, савласан /2кг/ 3820 3820
15 Өндөг /ш/ 272 272
16 Алим, фүжи сорт /кг/ 3769 3769
17 Төмс /кг/
(монгол)
1060 1050
18 Лууван /кг/
(монгол)
1122 1113
19 Байцаа /кг/ 1378 1350
20 Бөөрөнхий сонгино /кг/ 1250 1333
21 Шата-хуун Аи-80 /л/ 1580 1580
Аи-92 /л/ 1670 1670
Дизелийн түлш /л/ 1800 1800