Кодексийн үндэсний зөвлөл


НҮБ-ЫН ХХААБ, ДЭМБ-ЫН ХАМТАРСАН ХҮНСНИЙ ХУУЛЬ
ЭРХ ЗҮЙН ХОРОО(ХХЭЗХ)-НЫ МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ САЛБАР
БАЙГУУЛЛАГА КОДЕКСИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЦУУЛГА

ДХХААБ-ын 1961 оны 11 дүгээр чуулган, ДЭМБ-ын 1963 оны 5 дугаар сарын 16 дугаар чуулганаас ХХААБ/ДЭМБ-ын хамтарсан Хүнсний стандартын хөтөлбөр бий болгох тогтоол гарснаар Хүнсний хууль эрх зүйн Хороо /Codex Alimentarius Commission байгуулагдаж, дүрэм, үйл ажиллагааны журам баталж, өнөөдөр 185 гишүүн орныг эгнээндээ нэгтгээд байна.

Монгол Улс нь Дэлхийн Худалдааны байгууллагад 1997 оны 1 сард гишүүнээр элсэн орж, Худалдаан дахь Техникийн Саад тотгорын Хэлэлцээр ёсоор хүнсний худалдаанд оролцохдоо НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний хууль эрх зүйн хороо (ХХЭЗХ)-ны стандарт, техникийн баримт бичгүүдийг мөрдөх, Монгол Улсын үндэсний стандартуудыг ХХЭЗХ-ны стандарт, удирдамж шийдвэрт нийцүүлэх үүрэг хүлээж, гадаад худалдаанд нийлүүлж буй бүтээгдэхүүн нь Олон Улсын Ариун цэвэр, ургамал хорио цээрийн Хэлэлцээрт заасан шаардлагуудыг хангасан байх ёстойг хүлээн зөвшөөрсөн.


1992 оны 6 сард Монгол Улс ХХЭЗХ-нд гишүүнээр элсэн орсон бөгөөд ЭМЯ болон ХХААЯ санаачлан ХХЭЗХ-той хамтын ажиллагааг сэргээх асуудлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн 2003 оны II хурал, Засгийн газрын 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаан, Хүнсний салбарын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний хорооны 2003 оны II хуралдаанаар шийдвэрлүүлж, ХХАА-н сайдын тушаалаар 2004 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй Кодексийн үндэсний баг байгуулагдснаар хамтын ажиллагаа дахин сэргэсэн гэж үздэг.

Кодексийн үндэсний үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ХХАА-н сайдын 2007 оны 2 сарын 09-ний өдрийн 18 тоот тушаал, ХХААХҮ-ийн Сайдын 2009 оны 4 сарын 79 дугаар тушаал болон ҮХАА-н Сайдын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд одоогоор 17 байгууллагын төлөөлөл, 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Мөн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улс дахь Кодексийн Зөвлөлийн чадавхийг сайжруулах, үйл ажиллагааг дэмжих зорилгоор техник туслалцааны төслийг 2012 оны 05 дугаар сараас эхлэн тус яамтай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 оны 05 дугаар сард дуусгавар болно. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Кодексийн үндэсний зөвлөлөөс Монгол Улсад нэн шаардлагатай 47-н стандартыг шинээр орчуулан, үүнээс 8-н стандартыг шинээр батлуулан, 2 стандартад нэмэлт өөрчлөлт тусгасан байна.

Мөн Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах, Кодексийн стандартыг таниулах үүднээс салбар, бус нутгийн хэмжээний 20 гаруй сургалт, хэлэлцүүлгийг нийт 900 гаруй хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид, малчид тариаланчдыг хамруулан зохион байгуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Кодексийн үндэсний зөвлөлөөс санаачлан тус төслийн дэмжлэгтэйгээр Монгол улсын махны экспортыг нэмэгдүүлэх, боломжийг бүрдүүлэх, зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх үүднээс 90.0 гаруй мян.ам долларын санхүүжилттэйгээр Монгол улс дахь малын эмийн үлдэгдлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, орчуулсан стандартыг үндэсний стандартаар батлуулах, Олон Улсын стандартын төсөлд үндэсний байр суурийг илэрхийлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

2014 онд Стандартчлалын үндэсний хороогоор орчуулагдаж хянагдсан Кодексийн нэр бүхий 5-н стандарт оруулж заавал мөрдөх стандартаар батлуулав. Үүнд:

1. Сүү, сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн дадлын зөвлөмж MNS CAC RCP 57:2014 стандарт
2. Элсэн чихэр MNS CAC 212:2014,
3. Нөөшилсөн жимс, хүнсний ногооны эрүүл ахуйн дадлын дүрэм MNS САС RCP 2 : 2014,
4. Хатуу буудайн хүүхдийн будаа, хатуу буудайн гурилын шаардлага. MNS CAC 178 : 2014,
5. Түргэн болдог гоймон MNS CAC 249 : 2014,
6. Алим. Ерөнхий шаардлага MNS САС 299:2014;

Нэмэлт өөрчлөлт оруулсан стандарт
(СҮЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 53 дугаар тогтоол)

1. Нөөшилсөн махан бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага. MNS 1563: 2007
2. Чанамал ба утлагат махан бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага MNS 2060: 2007

КОДЕКСИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ

Кодексийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зорилго Үндэсний хэмжээнд хүнсний хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийг боловсронгуй болгох замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, худалдаан дахь тэгш шудрага байдлыг дэмжихэд орших бөгөөд “Хүнсний хууль эрх зүйн хорооны үйл ажиллагааны журам”-д заасны дагуу бид дараах үүргийг хүлээсэн.

Кодексийн үндэсний зөвлөл нь:
1. Ром дахь Кодексийн Нарийн бичгийн дарга нарын газар болон гишүүн орны хооронд гүүр болж, хамтран ажиллах
2. Кодексоос явуулж буй үйл ажиллагааг өөрийн оронд явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах;
3. Бэлэн болсон Кодексийн стандарт, зөвлөмж, дүрмийг болон Кодексийн нээлттэй хуралдаануудын ажлын баримт бичгүүдийг хүлээн авах, тэдгээрийг өөрийн улс орны холбогдох байгууллагуудад хүргэх
4. Кодексийн баримт бичгүүд эсхүл саналуудтай холбоотой үндэсний санал шүүмжээ Хүнсний хууль эрх зүйн хороо, түүний салбар байгууллагууд болон Кодексийн Нарийн бичгийн дарга нарын газарт илгээх
5. Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгч, Кодексийн үйл ажиллагаанд оролцоход нь туслалцаа үзүүлэх;
6. Өөрийн оронд хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид болон хуулийн бусад этгээдийн уялдаа, хамтын ажиллагааг зохицуулах;
7. Кодексийн бусад гишүүдтэй мэдээлэл солилцож, үйл ажиллагаануудыг зохицуулахад суваг болох
8. Кодексийн нээлттэй хуралдааны урилгыг хүлээн авах, өөрийн орны төлөөлөгчдийн нэрсийг холбогдох тэргүүлэгч болон Кодексийн Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэх
9. Кодексийн мэдээлэлийн сан ажиллуулах
10. Өөрийн улс оронд Кодексийн үйл ажиллагааг идэвхжүүлэх

                 hom1