Махны үйлдвэрлэл

Нэг. Махны салбарын өнөөгийн байдал:

Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхлэдэг учраас улирлын шинж чанартай мах бэлтгэл хийгддэг онцлогтой. Улсын хэмжээнд жилд дунджаар 8.2 гаруй сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 200 орчим мян.тн мах үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг. Тухайлбал, 2012 онд хөдөө аж ахуйгаас 220.4 мян.тн мах бэлтгэн, нийт хүн амын махны дундаж хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, 16.4 мян.тн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан, 3.7 мян.тн мах экспортлож, 47.7 тн мах импортлосон бол, 2013 оны 12 сарын урьдчилсан дүнгээр 10.2 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, хөдөө аж ахуйгаас 238,2 мян.тн мах бэлтгэн, 22,1 мян.тн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан, 3,0 мян.тн мах экспортлосон байна. Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны хэмжээ 17,8 мян.тн буюу 7,4%-иар нэмэгдсэн байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 5,7 мян.тн буюу 34,7%-иар нэмэгдсэн /урьдчилсан дүнгээр/.

Махны үйлдвэрлэл-боловсруулалтын хэмжээ

Үзүүлэлт Х. нэгж 2008 2009 2010 2011 2012 2013 Өсөлт 
2013/2012
Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн мах Мян.тн 221.3 264.4 204.4 208.0 220.4 238.2 107.4%
Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн Мян.тн 12.0 21.4 14.7 15.6 16.4 22.1 134.7%
Экспортлосон мах, махан бүтээгдэхүүн Мян.тн 10.3 17.9 23.8 10.6 3.7 3.0 81%

*Статистик мэдээлэл, урьдчилсан гүйцэтгэлээр

Манай улсын жишсэн дундаж нэг хүний махны хэрэгцээ жилд 63,9 кг бөгөөд 2012 онд нийт хүн амын махны хэрэгцээ 181,5 мян.тн байсан бол нэг хүний хэрэглээ 80,7 кг мах болж өмнөх оныхоос 5,3 кг-аар нэмэгдсэн байна. 

Нэг хүнд ноогдох махны хэрэглээ, жилд дунджаар

Үзүүлэлт 2008 он 2009 он 2010 он 2011 он 2012 он
Мах нядалгааны жингээр, кг/жил 83,7 100,0 73,5 75,4 80,7

*жилийн дундаж хүнд ногдуулж тооцсоноор

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд махны дундаж үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс 2 дахин бага байсан. Үхрийн цул махны үнийн жилийн өсөлт 2013 оны 7 дугаар сард өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 2.5 дахин бага, үхрийн ястай махны үнийн жилийн өсөлт 2.2 дахин бага, хонины махны үнийн жилийн өсөлт 3.4 дахин бага байсан. Мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байсан.

Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн тоо: 
 Мал нядлах, эхлэн боловсруулах- 42
 Хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн- 131
 Хагас боловсруулах- 21 
Нийт үйлдвэрийн нядалгааны хүчин чадал: хоног жилд
18620 тол.бог буюу 559 тн/хоног 55,9 мян.тн /100 хоног/
3600 тол.бод буюу 900 тн/хоног 90,0 мян.тн /100 хоног/
 Хөлдөөлтийн хүчин чадал : 1160.2 тн
 Хөргөлттэй агуулахын хүчин чадал: 80237 тн

Дээрх нядалгааны үйлдвэрүүд нь ихэвчлэн экпортод чиглэсэн үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд 10 гаруй үйлдвэр нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Мөн олон улсад мөрдөгддөг Аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (НАССР)-г “Мах маркет” ХХК-ийн Төв махны үйлдвэрийн ангилан савлах цех нэвтрүүлэн баталгаажуулсан, “Дархан мийт фүүдс” ХХК-ийн махны үйлдвэр нэвтрүүлж, баталгаажуулалтын шатанд ажиллаж байна.

 

Хоёр. Салбарын 2014 -2016 оны хөгжлийн чиглэл

Мах үйлдвэрлэлийн салбарт 2012-2016 онуудад “Хүн амыг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр жилийн турш, жигд тогтвортой хангах, экспортыг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх” хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллаж байна. Үүнд:
• Хөдөө аж ахуйгаас бэлтгэгдэж буй махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх;
• Жилийн турш хүн амын махны хэрэгцээг жигд тогтвортой хангах;
• Үйлдвэрийн аргаар боловсруулж, аюулгүй байдлын шаардлага хангасан махны хэмжээг нэмэгдүүлэх;
• Экспортын хэмжээг нэмэгдүүлэх;
• Өндөг, загасны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд махны нийт зах зээлийг хөлдүү махны зах зээл, шинэ махны зах зээл гэж хуваан бодлого хэрэгжүүлж байна.

 Хөлдүү махны зах зээлд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1. Сумдын мал нядалгааны цех байгуулж, хээрийн бойг багасгах;
2. Малыг тарга хүч сайтай үед буюу жил бүр 8-р сарын 15-наас 12-р сарын 15-ний хооронд зохион байгуулж хэвшүүлэх;
3. Хөлдүү махны нөөц бүрдүүлэх, логистик байгуулах;
4. УБ хотод махны төрөлжсөн агуулах, лангуу бүхий бөөний болон жижиглэн худалдааны цэгүүд бий болгох;

 Шинэ махны зах зээлд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1. Үйлдвэрт улирлын ялгавартай тушаасан малд урамшуулал олгох эрх зүйн орчинг бүрдүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
2. Махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх;
3. Мал бордох аж ахуй хөгжүүлэх;

 Өндөг, тахианы мах, загасны үйлдвэрлэл хөгжүүлэх:
1. Шувууны аж ахуйгаас өндөг цуглуулж хадгалах, угаалга ариутгал хийх, ангилан савлах, түгээх сүлжээ байгуулах;
2. Тахианы махны үйлдвэр байгуулах;
3. Загасны аж ахуй, загасны мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах;

 

Махны үйлдвэрлэлийн талаарх өмнөх оны мэдээллийг энд дарж үзнэ үү.

                 hom1