Исгэлтийн үйлдвэрлэл

• Засгийн газрын 2008 оны 4 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу тусгай зөвшөөрөл нэмж олгоогүй болно.
• Говьсүмбэр, Хэнтий, Орхон, Сүхбаатар, Дорноговь аймаг архины үйлдвэргүй, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Архангай, Булган, Баянхонгор, Өмнөговь зэрэг 9 аймаг тус бүр нэг үйлдвэр тусгай зөвшөөрөлтэй байна.

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны зах зээлийн бүтцэд өөрчлөлт орж, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааны эзлэх хувь багасаж байна.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл

• Дээрхи графикаас харахад, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2015 онд өмнөх онтой архины үйлдвэрлэлийг харьцуулахад 12,6 хувиар буурсан.
• Хүнсний болон техникийн спиртийг согтууруулах ундааны үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна хүн болон мал эмнэлэг, хэвлэлийн үйлдвэр, арьс ширний үйлдвэр, барилга, тээвэр, хүнсний үйлдвэрийн хөргөлтийн машин, лабораториуд, гоо сайхан, нийтийн хоолны газар зэрэг салбарт тус тус өргөнөөр ашиглаж байна.

• Манай улс 15 ба түүнээс дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээгээрээ судалгаанд хамрагдсан 182 улс орноос 76-д жагссан байна.

• Ундаа, шүүс, савласан усны үйлдвэрлэл жил бүр тогтвортой өсөж, 2015 онд 243.4 сая л үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 1.1 %-иар өссөн байна.
• Үүнээс шүүс үйлдвэрлэл 2015 онд 70.3 сая л үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 12.3 хувиар буурч, савласан цэвэр усны дотоодын үйлдвэрлэл 16.2 хувиар, ундааны үйлдвэрлэл 21.7 хувиар тус тус өссөн байна.

 

 

Исгэлтийн үйлдвэрлэлийн талаарх өмнөх оны мэдээллийг энд дарж үзнэ үү.

                 hom1