Үйл ажиллагааны стратеги

 

Алсын хараа

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангана.


Эрхэм зорилго

Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, орлого, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангахад оршино.


Тэргүүлэх чиглэл

  1. Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
  2. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх, мал, амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтны өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
  3. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
  4. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усаар хангах арга хэмжээг өргөжүүлж, уст цэгийн ашиглалт, эзэмшлийг сайжруулах;
  5. Байгалийн гэнэтийн аюулаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх;
  6. Салбарын үйлдвэрлэлд тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх;
  7. Салбарын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулах;


Стратегийн зорилт

1. сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, бусад шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, цаг үеэ олсон эрх зүйн болон бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх;
1.1. урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, бусад шийдвэрийн төслийг боловсруулах, төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;
1.2. хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээн хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх;
1.3. бодлого, урт, дунд, богино хугацааны хөрөнгө оруулалтад эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх, тайлан, мэдээ гаргах, нийтэд мэдээлэх.

2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон холбогдох баримт бичгийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах, аппаратын дотоод үйл ажиллагааг хариуцах;
2.2. салбарын бодлого, зорилттой нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах.

3. хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
3.1. хүнсний үйлдвэрлэлд үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

4. мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
4.1. мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт болон усан хангамжийг сайжруулах, малыг эрсдэлээс хамгаалах, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх анхан шатны тогтолцоог боловсронгуй болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

5. газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
5.1. газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, таримал ургамал болон хөрсний үржил шимийг хамгаалах, үр, сортын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

6. салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
6.1. салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, салбарын статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сүлжээний найдвартай байдлыг хангах;
6.2. салбарын төсвийн бодлогын хэрэгжилт болон санхүүгийн дотоод аудитыг хийх, бодлогын зөвлөмж боловсруулах;
6.3. салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах.

 

                 hom1