Оны зорилт

 ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2015 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ


1. Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэчлэлийг хийнэ:

- Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Органик хүнсний тухай хуулийн төсөл, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулсан төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Тариалангийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна.

2. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түвшинг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнийг экспортлоно:

- Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулан, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
- “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны зорилтын хэрэгжилтийг хангаж ажиллана.
- Хүнсний үйлдвэрлэлд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхийг дэмжинэ.

3. Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах менежментийг сайжруулна:

- Бэлчээрийн чадавхи, экологийн чанарын үнэлгээг аймаг тус бүрт хийж, бэлчээр, усан хангамжийн менежментийг сайжруулна.
- Малын бэлчээрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохоос сэргийлж, газрын нэгдмэл сангийн тайланд оруулах бэлчээрийн газрын хэмжээг нэмэгдүүлнэ.
- ХАА-н биржийн онлайн арилжаанд орон нутгаас оролцох боломж бүрдүүлнэ.
- Голомттой өвчнүүдийн гаралт, тархалтыг бууруулах, гоц халдварт өвчнөөр тайван орны статусыг хангах, малын эмийн үлдэгдлийг хянах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх;
- Мал бордох аж ахуй, тэжээлийн үйлдвэр, малын үржлийн аж ахуйг дэмжин хөгжүүлнэ.

4. Тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулж, хүн амын хүнсний хэрэгцээг хангана:

- Хүнсний улаанбуудайг ХАА-н биржээр арилжих харилцааг зохицуулж, бүтээгдэхүүний чанартай уялдуулан урамшуулал олгоно.
- Таримал ургамлын үрийн шинэчлэлийг эрчимжүүлэн, нутагшсан, арвин ургацтай сортын үрээр тариалалт явуулах нөхцөл бүрдүүлнэ. Улаанбуудайн тариалалтад хатуу улаанбуудайн хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрсэн түвшинг тогтворжуулан эрчимжүүлж, тариалах талбайн хэмжээг 400.0 мянган га-д хүргэнэ.
- Бордоо, ургамал хамгаалалын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, таримлын зөв, оновчтой сэлгээ, нэр төрлийг нэмэгдүүлэх замаар хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулна.
- Тариалангийн газрын мэдээлэлийн нэгдсэн сан байгуулж, талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулна.

 

 ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2014 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ

1. Газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

2. “Шинэ малчин-шинэ хөдөө” арга хэмжээний хүрээнд малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгохыг дэмжиж, орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ

3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр экспортод чиглэсэн нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

4. Стратегийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн дотоодын хэрэгцээгээ хангана

5. Эрдэс баялгийн түүхий эдийг боловсруулах түвшинг ахиулан өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ

 

 ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2013 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ

Хүнд үйлдвэрийн чиглэлээр
- Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх
- Төмрийн хүдэр баяжуулдаг болох, төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих
- Нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх судалгаа хийх
Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр
- Ноос, ноолуурыг бүрэн боловсруулж зах зээлд нийлүүдэг болох
- Арьс ширийг боловсруулж зах зээлд нийлүүдэг болох
- Оёдлын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх замаар, сурагчдын дүрэмт хувцасны хангамжийг 50.0%-д хүргэн, ажлын хувцасны үйлдвэрлэлийг 20.0%-иар нэмэгдүүлэх
Хүнсний үйлдвэрийн чиглэлээр
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлт, норм, нормативийг шинэчлэн боловсруулах
- Сүүний салбарын хөгжлийн кластер загварыг боловсруулах
- Хаврын улирлын махны үнийн өсөлтийг өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин бууруулах
- Сум дундын загвар нядлагааны цех 5-аас доошгүйг байгуулах
- Хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтай хуурай сүүний үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх
- Өвөрхангай аймгийн Хархорин суманд жилд 5000 тонн чацаргана боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх
Газар тариалангийн чиглэлээр
- Буудай, төмсний хэрэгцээг бүрэн хангаж, хүнсний ногооны хангамжийг 60 хувьд хүргэх
- Дархан-Уул аймагт ТЭДС-ийн агуулахын цогцолбор байгуулах
- Хүнсний нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлэх
- Чацарганын тариалалтыг 620 га-аар, алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэний тариаланг 50.0 га-гаар нэмэгдүүлэх
- Төмс, хүнсний ногооны зоорийн багтаамжийг 22400 тонноор, хөргөлттэй агуулахын багтаамжийг 150 тонноор нэмэгдүүлэх
Мал аж ахуйн чиглэлээр
- Малчдын хоршоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах
- Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг 66.4%-д хүргэх
- Өндөгний хангамжийг 64 %-д хүргэх
- Малын хүчит тэжээл, ногоон тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
- Бэлчээрийн даац, багтаамжийг 725.0 мянган га талбайгаар нэмэгдүүлэх, 1.3 сая малыг усаар хангах
- Гоц халдварт өвчнөөр тайван нөхцлийг хадгалан, халдварт өвчний тохиолдол, голомтын тоог бууруулах
- Өвчтэй малыг халдвар дамжуулахгүйгээр нядлах нөхцлийг хангах

                 hom1