Хүнсний үйлдвэрлэлийн танилцуулга

 

Хүнсний үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зорилт тавин ажиллаж байна.
Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг 2012 онд баталсан бөгөөд эдгээр хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2013-2014 онд 29 журам, заавар боловсруулж, 19 журмыг батлуулан хэрэгжүүлж байна.
Дээрх хуулинд үйлдвэрлэгч, импортлогч нь зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангах, хувь хүн хүнс импортлохыг хориглох, шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах, бүтээгдэхүүний гарал үүсэл, ул мөрийг мөшгин тогтоох зэрэг зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу тогтоож, малчны хот, тариан талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх үе шатанд мөрдөж байна.
Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний импортоос хараат байдлыг багасгах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний (мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус) нэр төрөл, тоо хэмжээг тогтоох, зөвшөөрөл олгох тарифын зохицуулалтыг хийж байна.


Монгол улсын Засгийн газраас 2009 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, сүүлийн 2 жилд улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20,4%, үр тарианы үйлдвэрлэл 31,8%, хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл 18,2%-иар өссөн байна.2014 онд боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад мах 1,5 дахин, шингэн сүү 6,4 хувиар, цөцгий, цөцгийн тос 21,7 хувиар, ундаа, шүүс, савласан ус 10,8%-иар тус тус өссөн байна.


Хүнсний салбарын зарим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Бүтээгдэхүүн Хэм. нэгж 2012 2013 2014
Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл    
Малын мах т 13158.5 19759.0 15126
Хиаман төрлийн бүтээгдэхүүн т 2222.7 2347.2 3388.2
Сүү, сүүн бүтээгдэхүүн    
Шингэн сүү мян.л 25 120.3  26 607.4 28 311.3
Тараг мян.л 7 804.6 8 803.5 7 093.2
Цөцгий, цөцгийн тос, аарц, бяслаг т 1920.3 1332.6 1557.4
Гурил, гурилан бүтээгдэхүүн    
Гурил т 114898.8 246512.2 239505.5
Гурилан бүтээгдэхүүн т 44087.7 46721.5 53278.4
Цэвэр ус, ундааны үйлдвэрлэл
Цэвэр ус мян.л 35 930.5 47 360.4 52 119.0
Амтат ус, ундаа мян.л 74 552.4 78 918.3 92 537.0
Жүүс мян.л 66 689.2 84 426.6 80 178.3
Дүн мян.л 177172.1 210705.3 224834.3

Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны мэдээлэл, 2012-2014 он

                 hom1