Мал аж ахуйн салбар

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 1906.0 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 957.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхтой харьцуулахад оны үнээр 29.1 хувь, зэрэгцүүлэх үнээр 24.4 хувиар өслөө 

Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл /тэрбум төг/
2008 2009 2010 2011 2012*
Тайлант оны үнээр 1377.1 1307.7 1290.7 1476.4 1906.0
2005 оны зэрэгцүүлэх үнээр 962.3 1001.7 779.1 770.1 957.8
*урьдчилсан гүйцэтгэлээр

Мал аж ахуйн салбарт 2012 онд нядалгааны жингээр 220.4 мян.т мах, 511.0 мян.т сүү, 19.1 мян.т хонины ноос, 5.1 мян.т ноолуур, 1.1 мян.т тэмээний ноос, 8.8 сая ширхэг арьс, шир үйлдвэрлэв. Өмнөх оныхтой харьцуулахад махны үйлдвэрлэл, нядалгааны жингээр 10.4 мян.т, сүүний үйлдвэрлэл 52.4 мян.т, ноолуур 0.7 мян.т, хонины ноос 1.5 мян.т, тэмээний ноос 40.8 т, арьс, шир 22.7 мянган ширхэгээр нэмэгдсэн байна.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, биет хэмжээгээр
2010  2011  2012* 
Мах, нядалгааны жингээр, мян.т  201.2  210.0  220.4 
Адууны  23.0  25.5 31.2 
Yхрийн  47.5 54.8  59.7 
Тэмээний  5.8 6.2  5.3 
Хонины  77.4  78.4  67.2 
Ямааны  49.1  44.7  56.3 
Сүү, мян.т 338.4  458.9  511.0 
Гүүний 32.1  50.9  56.7 
Yнээний 242.8  298.8  338.6 
Ингэний 4.0  4.6  5.8 
Хонины 22.4  33.4  35.9 
Ямааны 37.2  70.9  73.9 
Ноос, ноолуур, т 32592.2  24490.6  26810.0 
Тэмээний ноос 1066.8  1038.5  1079.3 
Хонины ноос 23467.4  17646.6  19100.9 
Ямааны ноолуур 6259.1  4420.9  5086.8 
Арьс, шир, мян.ш 16784.7  8743.8  8766.5 
Тэмээний 35.4  30.3  25.8 
Адууны 406.3  208.0  245.9 
Үхрийн 735.7  446.6  472.8 
Хонины 6955.9  4384.6  3720.1 
Ямааны 6371.5  3258.0  4022.2 
*- урьдчилсан гүйцэтгэлээр

Нэг хүнд ногдох мал аж ахуйн бүтээгдэхүүн. Нэг хүнд 2012 онд дунджаар 80.7 кг мах, 187.0 кг сүү ногдож, өмнөх оныхтой харьцуулахад мах 5.3 кг-аар, сүү 22.4 кг-аар нэмэгдсэн байна.

Нэг хүнд ногдох мал аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүн*
2008 2009 2010 2011 2012**
Мах, нядалгааны жингээр, кг 83.7 100.0 73.5 75.4 80.7
Сүү, кг 173.0 183.5 123.5 164.6 187.0
Өндөг, шир 18 11 20 25 25
*-жилийн дундаж хүнд ногдуулж тооцсоноор
**- урьдчилсан гүйцэтгэлээр

Дотоодын үйлдвэрт боловсруулсан мал аж ахуйн бүтээгдэхүүн. 2012 онд нийт үйлдвэрлэсэн сүүний 10.4 хувьтай тэнцэх 53.2 мян.т сүүг үйлдвэрийн аргаар боловсруулан шингэн сүү, тараг, бяслаг, аарц, цөцгий зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэсэн байна. Мөн нийт бэлтгэсэн махны 7.5 хувьтай тэнцэх 16.6 мян.т махыг дотоодын үйлдвэрүүдэд үйлдвэрийн аргаар боловсруулалт хийж мах, хиам, нөөш зэрэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Түүнчлэн нийт үйлдвэрлэсэн хонины ноосны 6.3 хувьтай тэнцэх 1.1 мян.т угаасан ноос, ноолуурын 17.1 хувьтай тэнцэх 0.9 мян.т самнасан ноолуур үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байна. Улсын хэмжээнд бэлтгэсэн үхрийн ширний 13.2 хувьтай тэнцэх 63.3 мян.шир, хонины арьсны 8.7 хувьтай тэнцэх 383.5 мян.шир, ямааны арьсны 29.4 хувьтай тэнцэх 1184.3 мян.ширхэг арьс, ширийг тус тус дотоодын үйлдвэрт боловсруулсан байна.

Дотоодын үйлдвэрт боловсруулсан малын гаралтай бүтээгдэхүүн
Хэмжих нэгж 2010 2011 2012
Боловсруулсан мах мян.т 14.7 16.4 16.6
Боловсруулсан сүү* сая л 33824.4 42677.4 53184.9
Угаасан ноос т 2294.6 1845.0 1075.2
Самнасан ноос т 15.3 - -
Самнасан ноолуур т 824.7 874.3 874.3
Үхрийн шир мян.ш 24.2 44.6 63.3
Хонины арьс мян.ш 390.5 383.5 690.7
Ямааны арьс мян.ш 198.3 480.2 1184.3
Тайлбар: *- Боловсруулсан сүүнд шингэн сүү, зайрмаг, тараг, бяслаг, аарц зэргийг оруулан тооцсон болно.
 

Дэлгэрэнгүй статистик мэдээллийн Үндэсний статистикийн хорооноос гаргасан Хөдөө аж ахуйн салбар 2012 он товхимлоос энд дарж үзнэ үү.

                 hom1