Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл

2011 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 199.2 мянган тонн төмс, 105.2 мянган тонн хүнсний ногоо хураан авч жилийн хэрэгцээт төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодын ургацаас хангав. 2010 оны ургацтай харьцуулахад төмс 30.2 мянган тонн, хүнсний ногоо 14.9 мянган тонноор тус тус ахиу байна. 

Үзүүлэлтүүд 2002 2007 2008 2009 2010 2011
Төмс тарьсан талбай /мян.га/ 10.2 11.6 12.3 13.1 13.8 14.6
Хүнсний ногоо тарьсан талбай /мян.га/ 7.0 6.1 6.5 6.5 6.9 7.2
Төмс хураасан ургац/мян.тн/ 51.8 113.6 142.1 155.7 156.1 199.2
Хүнсний ногооны ургац/мян.тн/ 39.7 79.1 80.6 81.4 90.1 105.2
Төмсний хангамжийн дотоодын үйлдвэрлэлээр хувь 48.3 86.8 108.3 103.5 100.0 100.6
Хүнсний ногооны хангамжийн дотоодын үйлдвэрлэлээр хувь 27.3 45.3 45.6 49.7 54.3 62.6

Тариалалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь чанар сайтай явуулах зорилтын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд: 

- Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлүүлсэн. /2011.02.02/
- “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж улирлын ялгаатай байсан албан татварын хувь хэмжээг сонгино, байцаа, шар лууван, шар манжин хүнсний ногооны төрөл дээр улирлын ялгаваргүйгээр “15” хувь болгож нэмэгдүүлсэн. /2011.05.06/
- 2012 онд “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн үр шим хүртэгч 756 хоршоо, аж ахуйн нэгж, 41,2 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй эрхлэн 19.2 мянган га-д тариалалт хийгээд байна.

- “Газар тариалангийн салбарын техник, технологийг сурталчлах, Ногоон хувьсгал –Чацаргана - 2012” улсын үзүүлэх сургалт 08 сарын 08-13–ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөр, маршрутын дагуу Дархан-уул, Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдаж 21 аймаг, нийслэлийн ХХААЖДҮГ-ын дарга, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, ногоочид зэрэг 150 гаруй тєлєєлєгч оролцлоо.
- “Алтан намар -2012” үзэсгэлэн худалдаанд 17 аймаг, нийслэлийн 8 дүүргийн нийт 280 ногоочин, 6 аж ахуй нэгж, 7 хоршоо, 5 төсөл төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, таримал болон байгалийн жимс, чимэглэлийн модны суулгац, эмийн ургамал бүтээгдэхүүнээр, 3 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрт ашиглаж байгаа 7 нэр төрлийн дунд, бага оврын хүчин чадалтай техник тавьж оролцлоо.
Үзэсгэлэнгийн үеэр оролцогчид 658,8 тонн төмс, 1094.9 тонн хүнсний ногоо, 13000 шил нөөшилсөн ногоо, 2.0 тн зөгийн бал, 2.0 тонн чацаргана, 0.2 тонн үхрийн нүд, 3 тонн байгалийн жимс \аньс, чацаргана, нэрс, долоогоно, нохойн хошуу/ 7.5 мянган ширхэг чацарганы суулгац, 1.4 мянган ширхэг үхрийн нүдний суулгац, 500 ширхэг чимэглэлийн суулгац, 100 ширхэг гүзээлзгэний суулгац, 150 ширхэг тасалгааны цэцэг зэрэг бүтээгдэхүүнээр нийт 899.2 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
- Төмс, хүнсний ногоо тариалах, арчлах, хураах болон ургамал хамгааллын үйл ажиллагаа, хөрсний үржил шимийг сайжруулах талаархи сургалтыг бүсчилэн Сэлэнгэ, Дархан-Уул аймагт зохион байгуулав. Сургалтанд 21 аймаг, Нийслэлийн 5 дүүргийн 150 гаруй хүн хамрагдав.

              hom1