Хөрсний үржил шимийн талаар

“Атрын гуравдах аян” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборатори нь газар тариалан эрхэлдэг 15 аймгийн 102 сумын 1942 аж ахуй нэгж, иргэдийн 579,3 мянган га талбайгаас 15790 ширхэг дээжийг бүрдүүлэн авч хөрсний агрохимийн шинжилгээг Тариалангийн тухай хуулийн 16.4-т заасны дагуу хөрсний ялзмаг, нитратын азот, хөдөлгөөнт фосфор, солилцох кали, хөрсний бүхэлшилт, хөрсний элэгдэл эвдрэл, хөрсний орчин гэсэн 7 үзүүлэлтээр шинжилгээг хийж хамрагдсан бүх аймгийн шинжилгээний дүн, гэрчилгээ, бордох заавар зөвлөмжийг хүлээлгэн өгч үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
Шинжилгээний дүнг үндэслэн хөрсний шим тэжээлийн бодисын хангамжийн зэргийг талбай бүрээр тогтоон, шаардагдах тэжээлийн бодис бордооны хэрэгцээг тооцоолж шинжилгээнд хамрагдсан аж ахуй нэгж, иргэн бүрт “Тариалангийн хөрсний агрохимийн шинжилгээний дүн, түүнийг ашиглах заавар”-ыг боловсруулан өгч хөрсний үржил шимийг дээшлүүлэх арга хэмжээ авч байна.
Улсын болон аймаг тус бүрээр агрохимийн шинжилгээний дүнгийн 6 үзүүлэлтээр 1:50.000 – 1:100.000 масштабын хэмжээтэй 90 ширхэг зураглал хийгдлээ.
Шинжилгээний дүнгээс үзэхэд тариалангийн талбайн 60,6% нь хүчтэй элэгдэлд орсон, ихэнхи бүс нутгийн хөрсний үржил шим дундаас доогуур үзүүлэлттэй байна.
Манай улсын тариалангийн нийт талбайн 60 орчим хувь нь ургамалд хялбар ашиглагдах азот, калиар, 34.7 хувь нь фосфорын агууламжаар тус тус бага хангамжтай байгаа нь шинжилгээний дүнгээр тогтоогдов.
Иймээс хєрсний шинжилгээний дvн, таримлын физиологийн онцлогт vндэслэн эрдэс бордоог системтэй хэрэглэхийн зэрэгцээ, орон нутгийн байгалийн болон аж ахуйн нєєцєд тvшиглэн хийгдсэн шим болон биобордоог єргєн ашиглан газар тариаланг эрчимжvvлэх чиглэлээр хєгжvvлэх шаардлага зvй ёсоор тулгарч байна.
Цаг уурын эрсдэл ихтэй нєхцєлд газар тариаланг эрхэлдэг манай орны хувьд бордоог системтэй хэрэглэхэд хєрсний vржил шим сайжирч, таримлын ургац бордооны vйлчлэлээс чийглэг жилvvдэд 5.6 ц/га, хэвийн жилvvдэд 3.1 ц/га, гантай ба гандуу жилvvдэд 2.1ц/га-аар тус тус илvv байгаа нь тогтоогдсон.

                 hom1