Loading...
Бэлчээр, тэжээл, усан хангамж 2019-06-05T07:02:36+00:00

Бэлчээр, тэжээл, усан хангамж

Бэлчээр усан хангамжийн талаар хийгдэж буй ажил үйлчилгээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 15 худаг шинээр гаргахаар тусгагдсны дагуу гүйцэтгэгч комданийг шалгаруулахаар Орон нутгийн өмчийн газраас 04 дүгээр сарын 06 -ны өдөр тендер зарлаж 05 дугаар сарын 7-нд тендерт оролцсон компанийг шалгаруулахаар болоод байна.
Манай аймгийн 16 сумын 1,5 сая га бэлчээрт бэлчээрийн хөнөөлт мэрэгч цайвар үлийч оготно ихээр тархсан. Иймд Тарагт, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Бүрд, Баян-Өндөр, Нарийнтээл, Хайрхандулаан зэрэг сумдад нийт 50,0 мянган га бэлчээрт энгийн механик биологийн аргаар хөнөөлт мэрэгч цайвар үлийч оготно устгалын ажлыг хийж эхлээд байна.

Усан хангамж

2018 онд тус аймагт Улсын төсвийн 300.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр Баян-Өндөр, Баянгол, Бүрд, Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Нарийнтээл, Сант, Төгрөг, Өлзийт, Есөнзүйл, Хайрхандулаан, Хужирт сумдад шинээр 15 гүн өрмийн худаг, Баруунбаян-Улаан, Тарагт, Төгрөг сумдад сэргээн засварлахаар гүн өрмийн 3-н худгийн тендер 2018 оны 04 дүгээр сард аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт зарлагдаж, уг ажлын гүйцэтгэгчээр “Монтегео” ХХК шалгарч, аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан хүлээж авахаар ажиллаж байна.

2018 онд бэлчээрийн хортон мэрэгчийн судалгааг УХЭШХүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Энхболд, Г.Мөнхчулуун нар жил бүр манай газартай хамтран хийдэг бөгөөд энэ оны 03 дугаар сард хөнөөлт мэрэгч амьтан их хэмжээгээр тархсан Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр зэрэг сумдад оготно тархалтын судалгаа хийж 720.0 мянган га бэлчээр нутагт бэлчээрийн хөнөөлт мэрэгч тархсан гэсэн дүгнэлт гарсан. Аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02 ны өдрийн а/252 дугаар тоот захирамж, УХЭШХүрээлэнгийн дүгнэлт зэргийг үндэслэн энгийн механик биологийн аргаар Нарийнтээл суманд 5.0 мянга га, Тарагт суманд 10.0 мянган га, Зүүнбаян-Улаан суманд 10 мянган га, Хархорин суманд 5.0 мянган га, Бүрд суманд 5.0 мянган га, Баян-Өндөр суманд 15.0 мянган га бэлчээрт оготно устгалын ажил хийхээр дээрх сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.
Дээрх сумдын бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг хүлээн авч, аймгийн Засаг даргын дэргэдэх МХГазрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр техник үр дүн нь 80 хувьтай мэрэгч устгалын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…