Loading...
Газар тариалан 2019-06-05T07:50:39+00:00

Газар тариалангийн салбарын бодлого

Зорилго: Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ.
Зорилтууд: Салбарын дунд хугацааны хөгжлийн бодлогын стратегийн зорилтууд, /АТРЫН III АЯНЫ ХҮРЭЭНД/:

  • Эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.
  • Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганын үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
  • Газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Тариалангийн даатгалын эрхзүйн орчинг бүрдүүлнэ.
  • Зоорь, агуулах, элеватор үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлж, тариалангийн талбайн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.
  • Усны хайгуул судалгаанд үндэслэн томоохон услалтын систем шинээр барьж сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжих усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ.
  • Өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлэх, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангана.
  • Газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техникийн шинэчлэл хийхийг татварын бодлого, лизингийн арга хэрэгслээр дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Салбарын дунд хугацааны хүрэх үр дүн:

  • Буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 60 хувийг дотоодын ургацаас хангаж, даатгалын тогтолцоог бүрдүүлнэ. Нэгжээс авах ургацын хэмжээг 30 хувиар нэмэгдүүлнэ.
  • Зоорийн багтаамжийг 2016 оны түвшингээс 30 хувиар нэмэгдүүлж,зохистой дадал нэвтэрч, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болно.
  • Үр тарианы техникийн шинэчлэлийг 75 хувьд, төмс, хүнсний ногооны механикжилтын түвшинг 65 хувьд хүргэнэ.
  • Жимс жимсгэний тариалалтыг 8.0 мянган га-д, ургацыг 15.0 мянган тоннд хүргэнэ.
  • Салбарын хүний нөөцийн чадавхи бэхжиж, ажлын байр тогвортой хадгалагдана.
  • Салбарт хэрэгжиж буй эрх зүйн баримт бичиг

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…